Баруун Виржини
Баруун Виржини Муж Улс State of West Virginia | |||||||||||
| |||||||||||
Албан ёсны хэл | байхгүй (де-факто англи) | ||||||||||
Нийслэл | Чарльстон | ||||||||||
Хамгийн том хот | Чарльстон | ||||||||||
Хамгийн том хотуудын бөөгнөрөл | Чарльстоны метрополитан бүс | ||||||||||
Нутаг дэвсгэр | АНУ-д 41-д орно | ||||||||||
- Нийт | 62,755 км² | ||||||||||
- Өргөн | 210 км | ||||||||||
- Урт | 385 км | ||||||||||
- Усны эзлэх % | 0.6 | ||||||||||
- Өргөрөг | 37° 12′ N - 40° 39′ N | ||||||||||
- Уртраг | 77° 43′ W - 82° 39′ W | ||||||||||
Хүн ам | АНУ-д 37-д орно | ||||||||||
- Нийт | 1,812,035 (2007 оны тооцоо)[1] | ||||||||||
- Нягтшил | 29.0/км² АНУ-д 27-д орно | ||||||||||
- Дундаж орлого | $38,029 (48) | ||||||||||
Өндөр | |||||||||||
- Хамгийн өндөр цэг | Спрүс Ноб[2] 1,427 м | ||||||||||
- Дундаж | 460 м | ||||||||||
- Хамгийн нам цэг | Харперс Фэрри[2] 73 м | ||||||||||
АНУ-д нэгдсэн | 1863 оны зургадугаар сарын 20 (35) | ||||||||||
Амбан захирагч | Жөү Манчин (АН) | ||||||||||
Дэд захирагч | Гүн Рэй Томблин[3] | ||||||||||
АНУ-ын сенатчид | Роберт Бөрд (АН) Жэй Рокфеллер (АН) | ||||||||||
Конгрессын төлөөлөгчид | Жагсаалт | ||||||||||
Цагийн бүс | Дорнод: UTC-5/-4 | ||||||||||
Товчлолууд | WV US-WV | ||||||||||
Вэбсайт | wv.gov |
Баруун Виржини (Англи: West Virginia) нь Америкийн Нэгдсэн Улсын Аппалачи, Өмнөдийн өндөрлөг газар, Дундад Атлантын бүсэд оршдог АНУ-ын муж улс юм. Тус муж улс зүүн өмнөд талаараа Виржини, баруун өмнөд талаараа Кентакки, баруун хойд талаараа Охайо, зүүн хойд талаараа Пеннсилвани, Мэрилэнд муж улсуудтай хиллэдэг. Нийслэл бөгөөд хамгийн том хот нь Чарльстон.
Америкийн иргэний дайны явцад болсон Вийлингийн хурлын дараа Баруун Виржини Виржиниэс тусгаар тогтнож, 1863 оны зургадугаар сарын 20-нд Холбоонд тусдаа муж улс байдлаар нэгдэн орсон бөгөөд Иргэний дайны үеийн хилийн гол муж улс болсон. Баруун Виржини нь Америкийн иргэний дайны явцад бүрэлдэн тогтсон хоёрхон муж улсын нэг (нөгөөдөх нь Ютагийн Нутаг Дэвсгэрээс тусгаарласан Невада юм) бөгөөд Америкийн Холбооны Улсаас салан тусгаарлаж байгуулагдсан цорын ганц муж улс, өөр муж улсаас салан тусгаарласан гурван муж улсын нэг (бусад нь Кентакки ба Мэн) ажээ.
Баруун Виржинигийн нутаг дэвсгэрийн ихэнхи нь Мэйсон-Диксоны шугамаас өмнө зүгт оршиж байгаа учраас АНУ-ын хүн амын тооллогын товчоо Өмнөдөд оруулж тооцдог. Гэхдээ хойд зүгийн нарийн зурвас нутаг нь Пеннсилвани, Охайотай хил залгадаг ба Баруун Виржинийн Вэйртон хот Питтсбургтэй зэрэгцэн оршдог. Харин Блюфийлд хот Хойд Каролинаас 70-хан миль зайтай байдаг бол Харперс Фэрри нь Вашингтон хотын метрополитан бүсэд хамрагддаг. Баруун Виржини газарзүйн олон бүсэд, түүний дотор Зүүн Өмнөд, тэр байтугай Зүүн Хойд бүсэд багтдаг өвөрмөц байршилтай. Түүнчлэн тус муж улс нь Аппалачийн Бүсийн Комиссын хамаардаг бүсийн дотор бүхлээрээ багтан оршдог цорын ганц муж улс юм.[4]
Баруун Виржини нь байгалийн сайхан, түүхийн ач холбогдолтой мод бэлтгэл, нүүрс олборлолтын салбарууд, хүнд хөдөлмөрийн түүхээрээ алдартай. Түүнчлэн цанаар гулгах, салаар аялах, хаданд авирах, агуйгаар аялах, загасчлах, явган аялах, ууланд дугуйгаар аялах, ан хийх зэрэг чөлөөт цагийн үйл ажиллагаагаар нэртэй юм.
Лавлах материал
[засварлах | кодоор засварлах]- ↑ http://www.census.gov/popest/states/NST-ann-est.html 2007 Population Estimates
- ↑ 2.0 2.1 "Elevations and Distances in the United States". U.S Geological Survey. 29 April 2005. Archived from the original on 2008-06-01. Татаж авсан: 2006-11-09.
- ↑ Амбан захирагчийн албан тушаалд хүн сонгогдоогүй үед Баруун Виржинийн Сенатын Ерөнхийлөгч үүрэг гүйцэтгэдэг.
- ↑ "Appalachian Region: Counties in Appalachia". Appalachian Regional Commission. Татаж авсан: 2007-11-13.
Нэмэлт унших материал
[засварлах | кодоор засварлах]- Charles H. Ambler, A History of Education in West Virginia From Early Colonial Times to 1949 (1951)
- Charles H. Ambler and Festus P. Summers. West Virginia, the Mountain State (1958)
- Jane S. Becker, Inventing Tradition: Appalachia and the Construction of an American Folk, 1930-1940 1998.
- Richard A. Brisbin, et al. West Virginia Politics and Government (1996)
- James Morton Callahan, History of West Virginia (1923) 3 vol
- John C. Campbell, The Southern Highlander and His Homeland (1921)reissued 1969.
- Richard Orr Curry, A House Divided: A Study of Statehood Politics and Copperhead Movement in West Virginia (1964)
- Donald Edward Davis. Where There Are Mountains: An Environmental History of the Southern Appalachians 2000.
- Ronald D, Eller. Miners, Millhands, and Mountaineers: Industrialization of the Appalachian South, 1880–1930 1982.
- Carl E. Feather, Mountain People in a Flat Land: A Popular History of Appalachian Migration to Northeast Ohio, 1940–1965. Athens: Ohio University Press, 1998.
- Thomas R. Ford ed. The Southern Appalachian Region: A Survey. Lexington: University Press of Kentucky, 1967.
- Horace Kephart, Our Southern Highlanders. Rev. ed. New York: Macmillan, 1922. Reprinted as Our Southern Highlanders: A Narrative of Adventure in the Southern Appalachians and a Study of Life among the Mountaineers . With an Introduction by George Ellison. Knoxville: University of Tennessee Press, 1976.
- Gerald Milnes, Play of a Fiddle: Traditional Music, Dance, and Folklore in West Virginia. Lexington: University Press of Kentucky, 1999.
- Otis K. Rice, The Allegheny Frontier: West Virginia Beginnings, 1730-1830 (1970),
- Otis K. Rice and Stephen W. Brown, West Virginia: A History, 2d ed. (Lexington: University Press of Kentucky, 1993), standard
- Curtis Seltzer, Fire in the Hole: Miners and Managers in the American Coal Industry (Lexington: University Press of Kentucky, 1985), conflict in the coal industry to the 1980s.
- Joe William Trotter Jr., Coal, Class, and Color: Blacks in Southern West Virginia, 1915-32 (1990)
- John Alexander Williams, West Virginia: A History for Beginners. 2nd ed. Charleston, W.Va.: Appalachian Editions, 1997.
- John Alexander Williams. West Virginia: A Bicentennial History (1976)
- John Alexander Williams. West Virginia and the Captains of Industry 1976.
- John Alexander Williams. Appalachia: A History (2002)
Анхдагч эх сурвалж
- Elizabeth Cometti, and Festus P. Summers. The Thirty-fifth State: A Documentary History of West Virginia. Morgantown: West Virginia University Library, 1966.
Гадны холбоос
[засварлах | кодоор засварлах]- Муж улсын засгийн газар
- State of West Virginia government website
- West Virginia State Guide, from the Library of Congress
- West Virginia Legislature website
- Supreme Court of Appeals of West Virginia website
- Constitution of West Virginia
- West Virginia Code
- АНУ-ын Засгийн газар
- Energy Profile for West Virginia- Economic, environmental, and energy data
- USGS real-time, geographic, and other scientific resources of West Virginia
- West Virginia State Fact Sheet from the U.S. Department of Agriculture
- Бусад