Jump to content

Вермонт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Вермонт Муж Улс
State of Vermont
Вермонт муж улсын далбаа Вермонт муж улсын сүлд
Далбаа Сүлд
Хоч(нууд): The Green Mountain State (Ногоон уулын муж улс)
Уриа: Freedom and Unity (Эрх чөлөө, эв нэгдэл)
Вермонт муж улсыг тодруулсан АНУ-ын газрын зураг
Вермонт муж улсыг тодруулсан АНУ-ын газрын зураг
Албан ёсны хэл байхгүй
НийслэлМонтпилиер
Хамгийн том хотБөрлингтон
Нутаг дэвсгэр АНУ-д 45-д орно
 - Нийт24,923 км²
 - Өргөн130 км
 - Урт260 км
 - Усны эзлэх %3.8
 - Өргөрөг42° 44′ N - 45° 1′ N
 - Уртраг71° 28′ W - 73° 26′ W
Хүн ам АНУ-д 49-д орно
 - Нийт621,254 (2007 оны тооцоо)[1]
 - Нягтшил25.93/км²
АНУ-д 30-д орно
 - Дундаж орлого $48,508 (19)
Өндөр 
 - Хамгийн өндөр цэг Мансфийлд уул[2]
1,340 м
 - Дундаж300 м
 - Хамгийн нам цэгЧамплэйн нуур[2]
29 м
АНУ-д нэгдсэн  1791 оны гуравдугаар сарын 4 (14)
Амбан захирагчФил Скотт (БНН)
Дэд захирагчДэвид Закерман (Вермонтын дэвшилттэй нам)
АНУ-ын сенатчид Бэрний Сандерс (бие даагч)
Питер Вэлч (АН)
Конгрессын төлөөлөгчид Бэкка Бэйлинт (АН) (Жагсаалт)
Цагийн бүс Дорнод: UTC-5/-4
Товчлолууд VT US-VT
Вэбсайтwww.vermont.gov
Вермонт муж улсын хотуудын орон нутгийн засаг захиргааны ажлын ихээхэн хэсэг жил бүрийн гуравдугаар сард болдог хотын хурлаар шийдэгддэг. Эдгээр хурал нь Марлборо хотын энэхүү хурлын танхимтай төстэй танхимуудад болдог.

Вермонт (Англи: Vermont) Америкийн Нэгдсэн Улсын Зүүн Хойд хэсгийн Шинэ Английн бүсэд орших АНУ-ын нэгэн муж улс. Тус муж улс нийт нутаг дэвсгэрээр 45-д, хуурай газрын нутаг дэвсгэрээр 43-т ордог. Хүн ам нь 608,827 бөгөөд бүх тавин муж улс дундаа 49-т ордог (зөвхөн Вайомингаас илүү). Атлантын Далайтай залгадаггүй Шинэ Английн цорын ганц муж улс Вермонт нь умардаас өмнөдийг чиглэн сунайх Грийн нуруу болон Вермонтын баруун хилийн тал хувийг бүрдүүлэх Чамплэйн нуураараа алдартай. Тус муж улс өмнө талаараа Массачусеттс, зүүн талаараа Нью-Хэмпшир, баруун талаараа Нью-Йорк муж улсууд, хойд талаараа Канадын Кэбэк мужтай тус тус хиллэдэг.

Анх уугуул америкчуудын Абенаки омог болон Ирокезүүд нутаглаж байсан өнөөгийн Вермонтын нутаг дэвсгэрийг Франц улс эзэмшсэн боловч францчууд Франц-Индианы дайнд ялагдсаны дараа Британийн эзэмшилд шилжжээ. Олон жилийн турш эргэн тойрны колониуд, ялангуяа Нью-Хэмпшир ба Нью-Йорк нутаг дэвсгэрийн маргаан дэгдээж байлаа. Эдгээр колониудын олгосон газар эзэмших эрх бүхий нүүдэллэн суурьшигчдыг Грийн уулын хөвгүүд хэмээх сайн дурын цэрэгжсэн бүлэглэлүүд эсэргүүцэж байсан бөгөөд яваандаа тусгаар Бүгд Найрамдах Вермонт Улсыг үүсгэжээ. Энэ улс Америкийн хувьсгалт дайны явцад байгуулагдаж 14 жил оршин тогтносон. 1791 онд Вермонт АНУ-ын 14 дэх муж улс болон нэгджээ.

Тус муж улс байгалийн сайхан, сүүн бүтээгдхүүнээрээ алдартай. Вермонт АНУ-д агч модны сиропын үйлдвэрлэлээр тэргүүлдэг.[3] Муж улсын нийслэл нь Монтпилиер бөгөөд хамгийн том хот бөгөөд метрополитан бүс нь Бөрлингтон юм. Бусад аль ч муж улсын хамгийн том хот нь Бөрлингтоноос том юм.[4]

Лавлах материал

[засварлах | кодоор засварлах]
  1. http://www.census.gov/popest/states/NST-ann-est.html 2007 Population Estimates
  2. 1 2 "Elevations and Distances in the United States". U.S Geological Survey. 29 April 2005. Эх хувилбараас архивласан: 2008-06-01. Татаж авсан: 2006-11-08. {{cite web}}: Check date values in: |date= (help)
  3. "US Department of Agriculture - Economic Research Service". 'Table 44—U.S. maple syrup production and value, by state, calendar years. Эх хувилбараас архивласан: 2003-06-07. Татаж авсан: 2007-01-05.
  4. National Geographic retrieved June 30, 2008

Засгийн газар

Газрын зураг, хүн амзүй

Аялал жуулчлал

Соёл, түүх

Онлайн хэвлэл мэдээллийн хэрэгсэл