Виржини

Виржинийн Хамтын Нөхөрлөл
Commonwealth of Virginia
Виржини муж улсын далбаа Виржини муж улсын сүлд
Далбаа Сүлд
Хоч(нууд): Old Dominion (Хуучин доминион), Mother of Presidents (Ерөнхийлөгчдийн эх)
Уриа: Sic semper tyrannis[1]
Виржини муж улсыг тодруулсан АНУ-ын газрын зураг
Виржини муж улсыг тодруулсан АНУ-ын газрын зураг
Албан ёсны хэл англи
Ярьдаг хэлнүүд англи 94.3%, испани 5.8%
Нийслэл Ричмонд
Хамгийн том хот Виржиниа Бийч
Хамгийн том хотуудын бөөгнөрөл Хойд Виржини
Нутаг дэвсгэр  АНУ-д 35-д орно
 - Нийт 110,785 км²
 - Өргөн 320 км
 - Урт 690 км
 - Усны эзлэх % 7.4
 - Өргөрөг 36° 32′ N - 39° 28′ N
 - Уртраг 75° 15′ W - 83° 41′ W
Хүн ам  АНУ-д 12-д орно
 - Нийт 7,642,884 (2006 оны тооцоо)
 - Нягтшил 69.03/км²
АНУ-д 14-д орно
 - Дундаж орлого  $59,562[2] (9)
Өндөр  
 - Хамгийн өндөр цэг Рожерс уул[3]
1,747 м
 - Дундаж 290 м
 - Хамгийн нам цэг Атлантын Далай[3]
0 м
АНУ-д нэгдсэн  1788 оны зургадугаар сарын 25 (10)
Амбан захирагч Тим Кэйн (АН)
Дэд захирагч Билл Бөүллинг (БНН)
АНУ-ын сенатчид Жон Ворнер (БНН)
Жим Вэбб (АН)
Конгрессын төлөөлөгчид 8 БНН, 3 АН (Жагсаалт)
Цагийн бүс Дорнод: UTC-5/-4
Товчлолууд VA US-VA
Вэбсайт www.virginia.gov

Виржинийн Хамтын Нөхөрлөл (Англи: Commonwealth of Virginia) нь Америкийн Нэгдсэн Улсын Өмнөд хэсгийн Атлантын Далайн эрэг дагуу орших АНУ-ын нэгэн муж улс. " (Англи: Virgin Queen) гэгддэг байсан Английн хатан хаан I Элизабетийн хочоор нэрлэгдсэн юм. Тус муж улсад АНУ-ын найман ерөнхийлөгч мэндэлсэн тул Ерөнхийлөгчдийн эх гэж нэрлэгдэх нь бий. Түүнчлэн Хуучин доминион ч гэдэг. Муж улсын газарзүйг Блю Риж нуруу болон Чизапийк булан тодорхойлно. Нийслэл нь Ричмонд, хамгийн том хот нь Виржиниа Бийч болно.

Бүр 1607 онд Лондон компани Шинэ Ертөнц дэх Английн анхны байнгын колони болох Виржинийн колонийг байгуулснаар орчин үеийн Виржинийн үндэс суурь тавигджээ. Виржинийн эхэн үеийн эдийн засаг, улс төрд боолчлол томоохон үүрэг гүйцэтгэж байв. Виржини Америкийн хувьсгалд оролцсон арван гурван колонийн нэг болсон бөгөөд Америкийн Иргэний дайны үеэр Америкийн Холбооны Улсад нэгдэж байлаа. Уламжлал ёсоор консерватив бөгөөд Өмнөдөд багтаж байсан түүхтэй боловч орчин үеийн Виржини нь үндэсний хэмжээний хоёр том намын өрсөлдөөний талбар болсон муж улс юм.

Виржини нь хэд хэдэн салбар бүхий эдийн засагтай. Тухайлбал хөдөө аж ахуй хөгжсөн. Түүнчлэн тус муж улсын Хэмптон Рөүдсэд цэргийн ангиуд байрладаг бөгөөд хойд хэсэгт нь Пентагон зэрэг холбооны засгийн газрын байгууллагууд байрладаг. Түүхийн гурвалжин хэмжээх аялал жуулчлалын түгээмэл маршрутад Жэймстаун, Йорктаун болон Колонийн үеийн Виллиамсбургийн амьд музей ордог. Технологийн салбар өсч хөгжсөнөө тус муж улсын экспортын тэргүүлэх бүтээгдхүүн нь компьютерийн чип болсон бөгөөд энэ салбар нь Виржинийн улсын сургуулиуд болон их сургуулиудын хүч дээр тулгуурласан.

Лавлах материал[засварлах | кодоор засварлах]

  1. "Factpack" (PDF). Virginia General Assembly. January 11, 2007. Retrieved 2008-10-14.
  2. "Median household income in the past 12 months (in 2007 inflation-adjusted dollars)". American Community Survey. United States Census Bureau. 2007. Archived from the original on 2020-02-12. Retrieved 2008-09-02.
  3. 3.0 3.1 "Elevations and Distances in the United States". U.S Geological Survey. April 29, 2005. Archived from the original on 2011-10-15. Retrieved 2006-11-09.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Virginia – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
 Wikivoyage: Виржини – Аяллын хөтөч

Засгийн газар

Аялал жуулчлал

Соёл, түүх

Газрын зураг ба хүн амзүй