5 сарын 20

Түүхэн жилийн өдөр
4 сар · 5 сар · 6 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

Тавдугаар сарын 20 Григорийн тооллоор жилийн 140 дэх өдөр. Хэрэв өндөр жил таарвал энэ тоо 141 байна. Энэ өдрөөс хойш он дуусахад 225 хоног үлдэж байна.

Онцлох үйл явдал[засварлах | кодоор засварлах]

  • 325 - Ариун Ромын эзэнт гүрний Никаегийн шашны зөвлөл хуралдаж Христийн шашны сүм дуган барихаар болов. Христийн шашны түүхэнд анхныхад тооцогдох үйл явдал нь энэ болсон юм.
  • 1498 - Португалийн нэрт аялагч Васко де Гама Энэтхэг хүрэх усан замыг нээж одоогийн Калькут хотод хүрчээ.
  • 1570 - Газар зүйч Абрахам Ортелиус газрын зураг зохион бүтээсэн нь орчин үеийн газрын зургийг анх удаа бүтээсэн хэрэг болсон юм.
  • 1609 - Английн суут зохиолч Уиллиам Шекспирийн алдарт уянгын шүлгийн түүвэр хэвлэгдэв.
  • 1645 - Хятадын Мин гүрэн Чин гүрэн рүү шилжих шилжилтийн үйл явцын үеэр Яньжоу хотод 10 өдрийн туршид 800 мянган хүн амиа алджээ.
  • 1775 - Умар Каролина мужийн удирдлагууд "Мекленбургийн" тусгаар тогтнолын тунхагт хууль бусаар гарын үсэг зурав.
  • 1813 - Наполеон Бонапартаар удирдуулсан Францын цэргүүд Германы Саксони мужийн ойролцоо Орос болон Пруссын армитай тулалдаж эхлэв. Энэ тулаан француудын ялалтаар өндөрлөсөн билээ.
  • 1862 - АНУ-ын Ерөнхийлөгч Абрахам Линкольн тариалангийн газар хувьчлах хуульд албан ёсоор гарын үсэг зуржээ.
  • 1864 - Америкийн иргэний дайн: Виржиниа мужид болсон тулаанд холбоотон болон эх газрын армийн 10 мянган хүн оролцож Эх газрын армийн ялалтаар өндөрлөв.
  • 1873 - Загвар зохион бүтээгч Леви Страусс, Жейкоб Дейвис нар зэс товчтой цэнхэр жинсиндээ зохиогчийн эрх авчээ.
  • 1875 - Олон улсын жин хэмжилтийн системийг метрийн системд шилжүүлэх "Метрийн Конвенц"-д дэлхийн 17 улс нэгдэн оров.
  • 1882 - Германы эзэнт гүрэн, Австри-Унгарын эзэнт гүрэн, Италийн хаант улсын хооронд гурвалсан холбоо байгуулагдав.
  • 1883 - Индонезид орших Кракатау галт уул дэлбэрч 36 мянган хүн амиа алджээ.
  • 1891 - Нэрт зохион бүтээгч Томас Эдисон олон нийтэд дүрс үзүүлэх зориулалттай дэлгэц зохион бүтээж үүнийгээ кинетоскоп гэж нэрлэв.
  • 1902 - Куба улс Шведээс албан ёсоор тусгаар тогтнов. Кубын анхын Ерөнхийлөгчөөр Томас Эстрада Пальма сонгогджээ.
  • 1927 - Их Британи улс Саудын Арабын нэгдлийг хүлээн зөвшөөрөв. Өмнө нь тусдаа улс байсан Хежа, Неждын хаант улс нэгдэн Саудын Араб байгуулагдсаныг олон улсаас анх удаа Их Британи хүлээн зөвшөөрсөн билээ.
  • 1932 - Нэрт нисгэгч Амелиа Эрхардт Канадын Ньюфаундлэнд мужаас дэлхийг тойрох аялалаа эхлүүлжээ. Дараа өдөр нь Ирландад газардсанаар Атлантын далайг нисч туулсан анхны эмэгтэй болсон билээ.
  • 1940 - Нацистын Герман Аушвицад бөөнөөр хорих лагерь байгуулахаар болов.
  • 1941 - Дэлхийн хоёрдугаар дайн: Нацистын Германы цэргүүд Крит арлыг булаан эзлэжээ.
  • 1948 - Бүгд найрамдах Хятад буюу одоогийн Тайванийн анхны Ерөнхийлөгчөөр Чан Кай Шек сонгогдов.
  • 1949 - АНУ-ын Зэвсэгт хүчний аюулгүй байдлын агентлагыг татан буулганж бие даасан Үндэсний аюулгүй байдлын агентлаг байгуулагджээ.
  • 1964 - Нэрт химич Роберт Вүүдроу Уильсон, Арно Пензиас нар космик туяаг нээж онол дэвшүүлэв.
  • 1967 - Бүгд найрамдах Ардчилсан Конго улсад Ардын хувьсгалт, чөлөөлөх нам байгуулагджээ.
  • 1971 - Пакистаны засаг захиргаа Бенгалийн хинди шашитнуудыг хоморголон устгав.
  • 1980 - Канадын Квебек мужид болсон санал асуулгаар Канадын засаг захиргаанаас тусдаа бие даасан засаг захиргаатай байхаар болов.
  • 1989 - БНХАУ-ын Бээжин хотын Таньаньмений талбайд болсон ардчиллын жагсаалыг дарах шийдвэрийг БНХАУ-ын Засгийн газар гаргажээ.
  • 1990 - Румынь улсад парламент болон Ерөнхийлөгчийн анхны ардчилсан сонгууль болов.
  • 2002 - Зүүн Тимор Портгулиас албан ёсоор тусгаар тогтножээ. Улс төрийн тогтворгүй байдлын улмаас 23 жилийн турш Индонези, гурван жилийн турш НҮБ-ийн захиргаанд байсан тус улс ийнхүү албан ёсоор тусгаар улс болсон юм.
  • 2012 - Италийн хойд хэсэгт 6.0 магнитудын хүчтэй газар хөдөлж 27 хүн амиа алдан, 50 хүн бэртэж, гэмтжээ.
  • 2013 - АНУ-ын Оклахома хотын Моор дүүрэгт маш хүчтэй шуурганы улмаас 24 хүн амиа алдан, 377 гаруй хүн гэмтэж, бэртжээ.
  • 2016 - Хятадын харьяат иргэнийг хороосон гэх ялын зүйлчлэлээр Сингапурын шүүх Хо Жабинг гэгчид цаазын ял оноов. Хавтаст хэрэгт авагдсан материалууд хангалттай байсан тул Эмнести Интернэшнл болон НҮБ-ын Хүний эрхийн хорооноос ялаас өршөөхийг удаа дараа хүссэн ч ийнхүү цаазын ял оноожээ.
  • 2019 - Олон улсын жин хэмжүүрийн систем: Жин хэмжүүр, хэмжих нэгжийг хуучирсан гэж үзэн шинэчлэн тогтоов.

Мэндэлсэн алдартнууд[засварлах | кодоор засварлах]

  • 1759 - АНУ-ын Капитолын ордны загвар зохион бүтээсэн, архитекторч Уиллиам Торнтон (1828 онд нас барсан)
  • 1799 - Францын нэрт зохиолч Оноре де Бальзак (1850 онд нас барсан)
  • 1806 - Английн нэрт эдийн засагч Жон Стьюарт Милл (1873 онд нас барсан)
  • 1811 - Шинэ Зеландын дөрөв дэх Ерөнхийлөгч Альфред Дометт (1887 онд нас барсан)
  • 1818 - "Уельс Фарго", "Американ Экспресс" компанийг үндэслэгч Уиллиам Фарго (1881 онд нас барсан)
  • 1822 - Нобелийн шагналт Францын эдийн засаг Фредерик Пасси (1912 онд нас барсан)
  • 1838 - Францын 65 дахь Ерөнхий сайд Жюль Мелин (1925 онд нас барсан)
  • 1851 - Грамафоныг зохион бүтээгч Эмиль Берлинер (1929 онд нас барсан)
  • 1860 - Нобелийн шагналт Германы химич Эдуард Бухнер (1917 онд нас барсан)
  • 1875 - Олимпийн хүрэл медальт Голландын завьч Хендрик Офферхаус (1953 онд нас барсан)
  • 1877 - Олимпийн мөнгө, хүрэл медальт Их Британийн харайгч Патрик Лийхи (1927 онд нас барсан)
  • 1882 - Нобелийн шагналт Норвегийн зохиолч Сигрид Ундсет (1949 онд нас барсан)
  • 1886 - Туркийн алдарт "Галатасарай" клубийг үндэслэгч Али Сам Йен (1951 онд нас барсан)
  • 1897 - Олимпийн хүрэл медальт Британийн бөөрөнцөг, зээрэнцэг шидэгч Малкольм Нокес (1986 онд нас барсан)
  • 1908 - Америкийн кино хүрээлэнгээс Америкийн хамгийн шилдэг эрэгтэй жүжигчдийн гуравдугаарт эрэмбэлэгддэг нэрт жүжигчин Жеймс Стюарт (1997 онд нас барсан)
  • 1913 - Тооцоолон бодох төхөөрөмжийн алдарт "Хьюлетт-Пекард" компанийг үндэслэгч Уиллиам Редингтон Хьюлетт
  • 1916 - Олимпийн аварга Италийн гүйгч Ондина Валла (2006 онд нас барсан)
  • 1918 - Нобелийн шагналт Америкийн биологич Эдуард Б.Льюс (2004 онд нас барсан)
  • 1925 - Оросын "Ту-144" онгоцыг зохион бүтээгч Алексей Туполев (2001 онд нас барсан)
  • 1935 - Уругвай улсын 40 дэх Ерөнхийлөгч Хосе Мухика
  • 1941 - Сингапурын хоёр дахь Ерөнхий сайд Го Чок Тонг
  • 1944 - Их Британийн нэрт дуучин, ая зохиогч Жое Кокер (2014 онд нас барсан)
    • "Ред Булл" брендийг үндэслэгч Дитрих Матешиц
  • 1952 - Камерун улсын нэрт хөлбөмбөгч Рожер Милла
  • 1957 - Япон улсын 62 дахь Ерөнхий сайд Ёшихико Нода
  • 1971 - Дэлхийн аварга, Олимпийн хүрэл медальт Чехийн гурвын харайгч Шарка Кашпаркова
  • 1972 - Америкийн реппэр Баста Раймес
  • 1978 - Олимп, европын аварга Германы 800 метрийн гүйгч Нилс Шуманн
  • 1981 - Испани болон "Реал Мадрид"-ын хаалгач Икер Касийас
  • 1982 - Чех болон "Челси", "Арсенал" клубийн хаалгач Петр Чех
  • 1983 - Дэлхийн хошой, олимп, европын аварга Британийн завьч Метт Ланггридж
  • 1992 - Олимпийн хошой алт, хошой хүрэл, нэг мөнгөн медальт Австралийн усанд сэлэгч Кейт Кембэлл
    • "Хаадын Тоглоом" цувралын од, жүжигчин Жек Глийсон

Нас барсан алдартнууд[засварлах | кодоор засварлах]

  • 1277 - Ромын пап XXI Жон (1215 онд төрсөн)
  • 1503 - Италийн домогт банкир Лоренцо де Медичи (1463 онд төрсөн)
  • 1506 - Хойд Америкийн газар нутгийн дийлэнхийг нээсэн, Италийн нэрт аялагч Христофер Колумб (1451 онд төрсөн)
  • 1864 - Английн яруу найрагч Жон Клейр (1793 онд төрсөн)
  • 1925 - Мальта улсын анхны Ерөнхий сайд Жозеф Ховард (1862 онд төрсөн)
  • 1940 - Нобелийн шагналт Шведийн зохиолч Вернер фон Хайденстам (1859 онд төрсөн)
  • 1947 - Нобелийн шагналт Германы физикч Филипп Ленард (1862 онд төрсөн)
  • 1949 - Грекийн 137 дахь Ерөнхий сайд Дамаскинос (1891 онд төрсөн)
  • 1956 - Олимпийн хошой аварга Унгарын усанд сэлэгч Золтан Халмай (1881 онд төрсөн)
  • 1989 - Нобелийн шагналт Английн эдийн засагч Жон Хикс (1904 онд төрсөн)
  • 2009 - Канадын Торонто хотын "Рой Томсоны их танхим"-ын барилгын загварыг гаргасан Канадын архитектор Артур Эриксон
  • 2012 - Бүх төрлийн удирдлагыг зохион бүтээгч Южин Полли (1915 онд төрсөн)
  • 2013 - Алдарт "The Doors" хамтлагийн төгөлдөр хуурч, дуучин Рей Манзарек (1939 онд төрсөн)
  • 2019 - Австрийн домогт нисгэгч, "Формула 1" тэмцээний гурван удаагийн аварга Ники Лауда (1949 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр[засварлах | кодоор засварлах]

  • КамбожКамбож Камбож Дурсгалын өдөр
  • ИндонезИндонез Индонез Эмч нарын өдөр
  • КамерунКамерун Камерун Үндэсний өдөр
  • Дэлхийн зөгийн өдөр
  • Олон улсын метрийн системийн өдөр



 Commons: 5 сарын 20 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан