5 сарын 23

Түүхэн жилийн өдөр
4 сар · 5 сар · 6 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

5 сарын 23 нь Григорийн тооллын жилийн 143 дахь (өндөр жил бол 144 дэх) өдөр юм. Мөн он дуустал 222 өдөр үлдэж байна.

Онцлох үйл явдал[засварлах | кодоор засварлах]

  • 1430 - Бургундийн удирдсан армийнханд Жанна Д'Арк баригдлаа.
  • 1498 - Италийн Флонренцийн бүгд найрамдах улсын захирагч асан Жироламо Савонаролаг олны өмнө шатаав.
  • 1568 - Нассаугийн гүн Луйгаар удирдуулсан Голландын босогчид Аренбергийн гүн Жеан де Лигньед ялагдав. Ингэснээр наян жилийн дайн дэгдсэн билээ.
  • 1609 - Британийн колони Виржиниа мужийн газар нутгийг хоёр дахь удаагаа шинэчлэн тогтоов.
  • 1788 - АНУ-ын Үндсэн хуулийг хүлээн зөвшөөрсөн Өмнөд Каролина АНУ-ын найм дахь муж болжээ.
  • 1829 - Австрийн эзэнт гүрний Венна хотод хөгжимчин Сайрил Демиан аккордион зохион бүтээж патентыг нь авчээ.
  • 1846 - Мексик-Америкийн дайн: Мексикийн Ерөнхийлөгч Мариано Паредес АНУ-д албан бусаар дайн зарлав.
  • 1863 - Саксонийн хаант улсын Лайпциг хотод Германы хөдөлмөрчдийн ерөнхий холбоо байгуулагдсан нь одоогийн Социаль демократ намын үндэс суурь болов.
  • 1907 - Финланд улсад хоёр танхимтай парламент анхны чуулганаа нээжээ.
  • 1911 - Нью-Йорк хотын номын санг нийтийн эзэмшилд шилжүүлэв.
  • 1915 - Дэлхийн нэгдүгээр дайн: Сөргөлдөгч талд хүчин зүтгэж байсан Итали улс Лондонгийн гэрээгээр холбоотонд элсэв.
  • 1932 - Бразилийн дарангуйлагч Гетулиу Варгасын засаглалыг эсэргүүцсэн дөрвөн оюутанг олны нүдэн дээр буудан хороожээ. Үүнээс хэдхэн долоо хоногийн дараа Бразилийн Үндсэн хуулийн хувьсгал эхэлсэн билээ.
  • 1934 - Америкийн түүхэн дэх хамгийн зартай, харгис дээрэмчид болох Бонни болон Клайд нарыг Луйзаана мужийн Бьенвиль Париш хотод цагдаа нар устган сөнөөв.
  • 1945 - Дэлхийн хоёрдугаар дайн: Нацистын Германы СС-ын тэргүүн Хайнрих Гиммлер хор ууж гэр бүлийнхээ хамт амиа хорложээ.
  • 1948 - АНУ-аас Израйль улсад суугаа Ерөнхий консул Томас К.Уассоны амь насыг Йерусалем хотод хороожээ.
  • 1949 - Хүйтэн дайн: Германыг эзэлсэн барууны улсууд "Суурь хууль" гэгчийг баталж, Холбооны бүгд найрамдах Герман улсыг байгуулжээ.
  • 1951 - Төвдийг чөлөөлөх энхийн гэрээнд БНХАУ, Төвд улс гарын үсэг зурав.
  • 1960 - Чилийн эргийн дагуу газар хөдөлсний улмаас цүнами үүсэж Хавай мужийн Хило хотын 61 хүн амь насаа алджээ.
  • 1992 - Италийн зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлтэй хүчтэй тэмцэгч Жиованни Фалконыг Сицили хотын Капачи хотод эхнэр, гурван бие хамгаалагчийнх нь хамт хороов.
  • 1995 - Дэлхийн алдарт үйлдлийн хэл гэгдэх "Жава" хэрэглээнд нэвтэрчээ.
  • 1998 - Умард Ирландын иргэд өөртөө засах эрхтэй болох эсэх санал хураалтад оролцож, 75 хувь нь "тийм" гэж хариулжээ.
  • 2002 - Исланд улсад хуралдсан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг "Киотогийн протокол"-ын төслийг 55 улс дэмжив.
  • 2006 - Аляск мужид орших Кливленд галт уул дэлбэрэв.
  • 2014 - АНУ-ын Калифорни мужийн их сургуулийн хотхонд зэвсэглэсэн этгээд халдсаны улмаас долоон хүн амиа алдан, 14 хүн гэмтжээ.
  • 2016 - Йемений Аден хотод хоёр ч удаагийн дэлбэрэлт болж 45 цэргийн алба хаагч амиа алджээ.
    • Сирийн эрэг дагуух Жабле, Тартус хотуудад найман удаагийн дэлбэрэлтийн улмаас 84 хүн амиа алдаж, 200 хүн бэртжээ.

Мэндэлсэн алдартнууд[засварлах | кодоор засварлах]

  • 1052 - Францын хаан I Филип (1108 онд нас барсан)
  • 1834 - Данийн зураач Карл Блох (1890 онд нас барсан)
  • 1864 - Олимпын мөнгөн медальт Америкийн туялзуур сэлэмч Уиллиам Оконнор (1939 онд нас барсан)
  • 1865 - Бразилын 11 дэх Ерөнхийлөгч Эпитасио Пессоа (1942 онд нас барсан)
  • 1883 - Америкийн нэрт жүжигчин, Академийн анхны наадмыг хөтөлсөн Даглас Фейрбэнкс (1939 онд нас барсан)
  • 1891 - Нобелийн шагналт Шведийн зохиолч Пар Лагерквист (1974 онд нас барсан)
  • 1908 - Нобелийн шагналт Америкийн физикч Бон Бардийн (1991 онд нас барсан)
  • 1925 - Нобелийн шагналт Америкийн биологич Жошуа Лэдерберг (2008 онд нас барсан)
  • 1933 - Британийн суут жүжигчин Жоан Коллинс
  • 1943 - Соломоны арлууд улсын анхны Ерөнхий сайд Петер Кэнилориа (2016 онд нас барсан)
  • 1949 - Перу улсын 93 дахь Ерөнхийлөгч Алан Гарсиа (2019 онд нас барсан)
  • 1951 - Дэлхийн ауга шатарчдын нэг Оросын шатарчин Анатоли Карпов
    • Грекийн 185 дахь Ерөнхий сайд Антонис Самарас
  • 1973 - Америкийн дуучин Максвелл
  • 1980 - Грекийн хөлбөмбөгч Теофанис Гекас
  • 1984 - Португалийн хөлбөмбөгч Уга Алмейда
  • 1988 - Италийн хөлбөмбөгч Ангело Огбонна
  • 1991 - "Евровижн" тэмцээний тэргүүн байрын шагналт Германы дуучин Лена
  • 1998 - Дэлхийн мөнгө, хүрэл медальт, Азийн хошой аварга Бахрейны гүйгч Сальва Эйд Насер

Нас барсан алдартнууд[засварлах | кодоор засварлах]

  • 230 - Ромын пап I Урбан (төрсөн огноо тодорхойгүй)
  • 1370 - Их Монгол Улсын хаан Тогоон Төмөр (1320 онд төрсөн)
  • 1906 - Норвегийн яруу найрагч Хенрик Ибсен (1828 онд төрсөн)
  • 1937 - Америкийн анхны саятан, "Стандарт Ойл" компани болон Рокефеллерын их сургуулийг үндэслэгч Жон Д.Рокефеллер (1839 онд төрсөн)
  • 1960 - Неон гэрлийг зохион бүтээгч Францын инженер Жоржес Клод (1870 онд төрсөн)
  • 1991 - Бельгийн хаант улсын 50 дахь Ерөнхий сайд Жеан ван Хутте (1907 онд төрсөн)
  • 2009 - Өмнөд Солонгосын ес дэх Ерөнхийлөгч Ро Мүү Хён (1946 онд төрсөн)
  • 2015 - Америкийн математикч, Нобелийн эдийн засгийн шагналт Жон Форбес Неш (1928 онд төрсөн)
  • 2017 - Жеймс Бондын дүрээр алдаршсан Британийн жүжигчин Рожер Моор (1927 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр[засварлах | кодоор засварлах]

  • ГерманГерман Герман Үндсэн хуулийн өдөр
  • ЯмайкаЯмайка Ямайка Хөдөлмөрийн өдөр
  • МексикМексик Мексик Оюутны өдөр
  • Олон улсын яст мэлхийний өдөр

 Commons: 5 сарын 23 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан