1908 он

(1908-с чиглүүлэгдэв)
Аргын жил дараалал
1903 · 1904 · 1905 · 1906
1907 1908 1909
1910 · 1911 · 1912 · 1913
Хамаарах арван
1900-д он
Хамаарах зуун
20-р зуун


(MCMVIII) Аргын тооллоор Нэгэн мянга есөн зуун наймдугаар оны шороон бич жил. Анно Домини гэж тоолдог болсноос хойш хоёр дахь мянганы 908-р он, 20-р зууны найм дахь жил, 1900-аад он гэж тоолбол ес дэх жил.

Энэ онд болсон үйл явдлууд[засварлах | кодоор засварлах]

Нэгдүгээр сар[засварлах | кодоор засварлах]

  • Нэгдүгээр сарын 12 – Эйфэлийн цамхагаас дэлхийд хамгийн анх удаа холын зайн радио мэдээг дамжуулав.
  • Нэгдүгээр сарын 13 – АНУ-ын Пеннсилвани мужийн Боейртаун хотод байрлах Дуурийн театрт гал гарч, 170 хүн амь насаа алджээ.
  • Нэгдүгээр сарын 24 – Дэлхийд хөвгүүдийн скаутын хөдөлгөөнийг үүсгэсэн "Скаутын хөдөлгөөнд хөвгүүдийг нэгтгэх нь" ном худалдаанд гарчээ. Роберт Баден-Пауэлийн зохиосон энэ ном 100 сая хувь хэвлэгдэж, дэлхий даяар тархжээ.

Хоёрдугаар сар[засварлах | кодоор засварлах]

  • Хоёрдугаар сарын 1 – Лисабоны халдлага: Португалийн эзэн хаан I Карлос, түүний хүү угсаа залгамжлах хунтайж Инфанте Луйз Филипе нарыг буудан хороов.
  • Хоёрдугаар сарын 3 – Грекийн хөлбөмбөгийн алдартай багуудын нэг болох Панатинайкос клуб нийслэл Афин хотноо байгуулагджээ.
  • Хоёрдугаар сарын 12 – Дэлхийн авто машины уралдаан анх удаагаа зохион байгуулагдав. Уралдаанд оролцогчид Нью-Йорк, Парис хотод цуврал уралдаанд оролцжээ.

Гуравдугаар сар[засварлах | кодоор засварлах]

  • Гуравдугаар сарын орчимд – Их Британийн нийслэл Лондон хотод Хүүхдэд зориулсан нэвтэрхий толийг бүтээх ажил эхэлжээ.
  • Гуравдугаар сарын 4 – Өмнөд Африкийн Преториа хотын их сургууль байгуулагджээ. Эхэн үедээ тус сургуулийг Трансваалийн коллеж гэдэг байв.
  • Гуравдугаар сарын 9 – Италийн хөлбөмбөгийн алдартай клубийн нэг Интер Милан клуб байгуулагдав.
  • Гуравдугаар сарын 21 – Онгоцонд зорчсон дэлхийн хамгийн анхны зорчигчоор Францын иргэн Хенри Харман нэрлэгдэв. тэрээр нисгэгч Леон Делагранжийн онгоцонд зорчжээ.
  • Гуравдугаар сарын 27 – Хөвгүүдийн скаутын гишүүд Их Британиас гадна Гибралтард салбараа байгуулав.

Дөрөвдүгээр сар[засварлах | кодоор засварлах]

  • Дөрөвдүгээр сарын 20 – Мельбурны галт тэрэгний осол: Австралийн Мельбурн хотод галт тэрэг өөд, өөдөөсөө мөргөлдөж 44 хүн амиа алдан, 400 хүн бэртэж, гэмтжээ.
  • Дөрөвдүгээр сарын 21 – Америкийн алдарт аялагч Фредерик Күүк Хойд Тулд хүрчээ.

Тавдугаар сар[засварлах | кодоор засварлах]

  • Тавдугаар сарын 25 – Франц-Их Британийн хамтарсан үзэсгэлэн яармаг Лондон хотноо эхэлжээ.
  • Тавдугаар сарын 26 – Персийн баруунөмнөд хэсэгт орших Масжед Солейман хотод газрын тос илрэв. Энэ нь Ойрхи Дорнодод илэрсэн анхны газрын тосны томоохон орд байлаа. Удалгүй Их Британи энэ хотод хяналтаа тогтоож, олборлох эрх авч чаджээ.

Зургаадугаар сар[засварлах | кодоор засварлах]

  • Зургаадугаар сарын 30 – Хаант Оросын Сибирийн хэсэгт орших Красноярск хотоын Тунгус голын ойролцоо солир унажээ. Хүн ам огт суурьшаагүй хэсэгт унасан энэ солил 5-20 км-ын радиус бүхий тогоо үүсгэсэн юм.

Долоодугаар сар[засварлах | кодоор засварлах]

  • Долоодугаар сарын 3 – Туркийн идэрчүүдийн хувьсгал: Оттоманы эзэнт гүрний хошууч Ахмед Ниязи, Македонийн гуравдугаар явган цэргийн хороотой хамт хувьсгалыг дарах ажиллагааг эхлүүлэв.
  • Долоодугаар сарын 6 – Америкийн аялагч, адмирал Роберт Пийри Хойд Туйлд завиар хүрчээ.
  • Долоодугаар сарын 13-25 – Их Британийн нийслэл Лондон хотноо зуны IV олимп албан ёсоор нээлтээ хийжээ.
  • Долоодугаар сарын 23 – Туркийн идэрчүүдийн хувьсгал: Хувьсгалын холбоо Оттоманы султан II Абдул Хамидтай тохиролцоонд хүрч, үндсэн хуульд өөрчлөлт оруулах болжээ. Дараа өдөр нь үндсэн хуулиа өөрчилсөн билээ.
  • Долоодугаар сарын 24 – Олимпийн наадмын марафоны төрөлд оролцсон Италийн гүйгч Дорандо Пьетригий шөрмөс татаж, улмаар тэнд байсан хүмүүсийн тусламжтайгаар барианд оржээ. Тэрээр хэдийгээр шөрмөс нь татсан ч гэсэн тэргүүн байранд орсон. Гэвч зохион байгуулах хороо хүнээр туслуулсан гэж үзэн хоёрдугаар байранд орсон Америкийн гүйгч Жонни Хейэсд аваргын алтан медалийг өгчээ.

Наймдугаар сар[засварлах | кодоор засварлах]

  • Наймдугаар сарын 8 – Анх удаагаа бүрэн жолоодлоготой онгоцоор зохион бүтээгч Вильбур Врайт Европ тивд хүрчээ.
  • Наймдугаар сарын 17 – Найруулагч, зохион бүтээгч Эмиль Коль дэлхийн хамгийн анхны хүүхэлдэйн кино болох "Фантазмагуэр"-ийг дэлгэцэнд амилуулжээ.
  • Наймдугаар сарын 24 – Морокко улсын султан Абделазиз өөрийн эрх мэдлээ дүү Абд аль-Хафидад шилжүүлж, хаан ширээгээ өөрийн хүсэлтээр шилжүүлсэн юм. Нисгэгч Орвиль Врайтын жолоодож явсан онгоц АНУ-ын Виржиниа мужийн Форд Майер хотноо осолджээ. Орвиль Врайт золоор эсэн мэнд гарч чадсан юм.
  • Есдүгээр сарын 27 – АНУ-ын Мичиган мужийн Детройт хотод байрлах Фордын үйлдвэрт Хенри Фордын зохион бүтээсэн "Модель Т" загвар худалдаанд гарахад бэлэн болжээ.

Аравдугаар сар[засварлах | кодоор засварлах]

  • Аравдугаар сарын 1 – Хэрэглэгчдийн илгээмжийг түргэн шуурхай хүргэх зорилготой "Пеннигийн шуудан" Их Британи, АНУ улсад байгуулагдав.
  • Аравдугаар сарын 5 – Болгар улс Оттоманы эзэнт гүрнээс тусгаар тогтнож, хаан ширээнд I Фердинандыг залжээ.
  • Аравдугаар сарын 6 – Австри-Унгарын эзэнт гүрэн Босни-Герцеговинаг эзлэн түрэмгийлснээс үүдэн Боснийн хямрал эхлэв.
  • Аравдугаар сарын 19-31 – Орчин үеийн олимпизмийн түүхэнд хамгийн анхны өвлийн олимп Италид зохион байгуулагдав.

Арваннэгдүгээр сар[засварлах | кодоор засварлах]

  • Арваннэгдүгээр сарын 3 – АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд гурав дахь удаагаа өрсөлдөх гэж байсан Теодор Рүүзвельт нэрээ татаж Уиллиам Ховард Тафт-д сонгуульд өрсөлдөх эрхийг олгожээ. Тэрээр сонгуулийн дунд ерөнхийлөгч болсон юм.
  • Арваннэгдүгээр сарын 15 – Белгийн эзэн хаан II Леопольд хаан Конго улсад хяналтаа тогтоох шийдвэр гаргав.
  • Арваннэгдүгээр сарын 25 – АНУ-ын Христийн шашинтнуудын хамгийн том хэвлэл болох "Христийн шинжлэх ухааны шинжилгээ" сонин анх хэвлэгджээ.

Арванхоёрдугаар сар[засварлах | кодоор засварлах]

  • Арванхоёрдугаар сарын 2 – Манж Чин гүрний хаан ширээнд 2 настай Пу И суув. Тэрээр Хятадын түүхэн дэх сүүлчийн эзэн хаан болсон юм.
  • Арванхоёрдугаар сарын 16 – "Харланд ба Уольф" компани Белфаст хотноо "Олимпик" хөлгийг барьж эхэлжээ.
  • Арванхоёрдугаар сарын 28 – Италийн өмнөд хэсэгт 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлж 75,000-200,000 хүн амиа алдав.

Цаг хугацаа нь тодорхойгүй[засварлах | кодоор засварлах]

  • Францын баруун өмнөд хэсэгт орших Ла Мустье орчмоос 40,000 жилийн тэртээр Неандерталь жаал хүүгийн ясыг илрүүлжээ.
  • Питсбург хотын их сургууль байгуулагдав.

Есдүгээр сар[засварлах | кодоор засварлах]

  • Есдүгээр сарын 10 – Дэлхийн хамгий анхны том хэмжээний байлдааны өхлөг онгоц Минас Гераес Бразилд зохион бүтээгджээ.
  • Есдүгээр сарын 17 – Нисэх онгоцны ослоор амиа алдсан дэлхийн хамгийн анхны хүн Томас Селфриж болов.

Энэ онд төрөгсөд[засварлах | кодоор засварлах]

Нэгээс Хоёрдугаар сар[засварлах | кодоор засварлах]

  • Нэгдүгээр сарын 9 – Феминист үзлийг тунхаглагч, зохиолч "Дайвар хүйстэн" номоороо нэрд гарсан Симоне де Боварь (1986 онд нас барсан)
  • Нэгдүгээр сарын 22 – Нобелийн шагналт Оросын физикч Лев Ландау (1968 онд нас барсан)
  • Хоёрдугаар сарын 6 – Италийн 32 дахь Ерөнхий сайд Аминторе Фанфани (1981 онд нас барсан)
  • Хоёрдугаар сарын 22 – Венесуэлийн ерөнхийлөгч Ромуло Бетанкурт (1981 онд нас барсан)
  • Хоёрдугаар сарын 23 – Австралийн Ерөнхий сайд Уиллиам МакМехон (1988 онд нас барсан)

Гурваас Дөрөвдүгээр сар[засварлах | кодоор засварлах]

  • Гуравдугаар сарын 20 – АНУ-ын CBS телевизийн ерөнхийлөгч, бизнесмэн Франк Стентон (2006 онд нас барсан)
  • Дөрөвдүгээр сарын 5 – Оскарын шагналт алдарт жүжигчин Бетти Дейвс (1989 онд нас барсан)
  • Дөрөвдүгээр сарын 11 – Алдарт "Сони" корпорацийг үүсгэн байгуулагч Ибука Масару (1997 онд нас барсан)
  • Дөрөвдүгээр сарын 12 – Английн богино өгүүллэгийн мастер Ида Поллок (2013 онд нас барсан)
  • Дөрөвдүгээр сарын 28 – Дэлхийн II дайны үеэр еврейчүүдийг аварсан Оскар Шиндлер (1974 онд нас барсан)

Таваас Зургаадугаар сар[засварлах | кодоор засварлах]

  • Тавдугаар сарын 7 – Германы технологийн "Грундиг" компанийг үндэслэгч Макс Грундиг (1989 онд нас барсан)
  • Тавдугаар сарын 19 – Олимпийн наадмын 100-200 метрийн гүйлтийн аварга, Канадын гүйгч Перси Альфред Уиллиамс (1982 онд нас барсан)
  • Тавдугаар сарын 30 – Нобелийн шагналт Шведийн физикч Ханнес Альфен (1995 онд нас барсан)
  • Зургаадугаар сарын 26 – Чилийн ерөнхийлөгч Сальвадор Алленде (1973 онд нас барсан)

Долоогоос Наймдугаар сар[засварлах | кодоор засварлах]

  • Долоодугаар сарын 1 – Америкийн гоо сайхны брендийг үндэслэгч Эсте Лаудер (2004 онд нас барсан)
  • Долоодугаар сарын 8 – Америкийн саятан Рокефеллэрийн гэр бүлээс гаралтай, бизнесмэн, АНУ-ын 41 дэх дэд ерөнхийлөгч Нелсон Рокефеллэр (1979 онд нас барсан)
  • Наймдугаар сарын 5 – Австралийн Ерөнхий сайд Харолд Хольт (1967 онд нас барсан)
  • Наймдугаар сарын 10 – Олимпийн наадмын 5000 метрийн гүйлтийн аварга, Финландын гүйгч Лаури Летинен (1973 онд нас барсан)
  • Наймдугаар сарын 27 – АНУ-ын 36 дахь ерөнхийлөгч Линдон Б.Жонсон (1973 онд нас барсан)

Есөөс Аравдугаар сар[засварлах | кодоор засварлах]

  • Есдүгээр сарын 2 – Оросын одон оронч, астрофизикч Николай Александрович Козырёв (1983 онд нас барсан )
  • Аравдугаар сарын 23 – Нобелийн шагналт Оросын физикч Илья Франк (1990 онд нас барсан)
  • Аравдугаар сарын 27 – Аргентин улсын Ерөнхийлөгч Артуро Фрондизи (1995 онд нас барсан)
  • Аравдугаар сарын 30 – ЗХУ-ын Батлан хамгаалахын сайд Дмитрий Устинов (1984 онд нас барсан)

Арваннэгээс Арванхоёрдугаар сар[засварлах | кодоор засварлах]

  • Арваннэгдүгээр сарын 3 – Итали улсын 68 дахь Ерөнхий сайд, 6 дахь Ерөнхийлөгч Жиованни Леоне (2001 онд нас барсан)
  • Арваннэгдүгээр сарын 4 – Нобелийн шагналт Польшийн физикч Йосеф Ротблат (2005 онд нас барсан)
  • Арванхоёрдугаар сарын 2 – Аргентин улсын алдарт шатарчин Арон Шварцман (2013 онд нас барсан)

Энэ онд нас барагсад[засварлах | кодоор засварлах]

Нэгээс Зургаадугаар сар[засварлах | кодоор засварлах]

  • Нэгдүгээр сарын 9 - Германы нэрт зураач, яруу найрагч Вилгельм Буш (1832 онд төрсөн)
  • Хоёрдугаар сарын 1 - Португалийн эзэн хаан I Карлос (1863 онд төрсөн)
  • Хоёрдугаар сарын 1 - Португалийн угсаа залгамжлах хунтайж Луйз Филипе (1887 онд төрсөн)
  • Гуравдугаар сарын 11 - Италийн зохиолч Эдмондо Де Амисис (1846 онд төрсөн)
  • Дөрөвдүгээр сарын 22 - Их Британийн Ерөнхий сайд Хенри Кэмбелл-Баннерман (1836 онд төрсөн)
  • Тавдугаар сарын 26 - Исламын шашны Ахмедийн урсгалыг дэлгэрүүлэгч Мирза Гулам Ахмад (1835 онд төрсөн)
  • Зургаадугаар сарын 14 - Шайбтай хоккейн аваргын тэмцээнийг үндэслэгч Фредерик Стенли (1841 онд төрсөн)
  • Зургаадугаар сарын 21 - Оросын нэрт хөгжмийн зохиолч Николай Римский Корсаков (1844 онд төрсөн)
  • Зургаадугаар сарын 24 - АНУ-ын 22 болон 24 дэх Ерөнхийлөгч Гроуер Кливленд (1837 онд төрсөн)

Долоогоос Арванхоёрдугаар сар[засварлах | кодоор засварлах]

  • Долоодугаар сарын 20 - Олон улсын Олимпын хорооны анхны ерөнхийлөгч Деметриус Викелас (1835 онд төрсөн)
  • Долоодугаар сарын 22 - Нобелийн шагналт Английн төрийн зүтгэлтэн Уиллиам Рендал Кремэр (1828 онд төрсөн)
  • Наймдугаар сарын 25 - Нобелийн шагналт Францын физикч Анри Беккерэл (1852 онд төрсөн)
  • Есдүгээр сарын 21 - Испанийн гурав дахь БНУ-ын гурав дахь Ерөнхийлөгч Николас Сальмерон (1838 онд төрсөн)
  • Аравдугаар сарын 11 - Мексикийн нэрт яруу найрагч Рита Сетина Гутьерез (1846 онд төрсөн)
  • Арваннэгдүгээр сарын 4 - Куба улсын анхны Ерөнхийлөгч Томас Эстрада Пальма (1832 онд төрсөн)
  • Арваннэгдүгээр сарын 15 - Манж Чин гүрний их хатан Ци Ши (1835 онд төрсөн)
  • Арванхоёрдугаар сарын 17 - Английн жүжигчин, бүжигчин Лидиа Томпсон (1838 онд төрсөн)

Энэ оны Нобелийн шагналтнууд[засварлах | кодоор засварлах]

Шведийн эзэн хааны дэргэдэх Нобелийн хороо дараах хүмүүст шагнал гардуулахаар болжээ. Люксембургийн физикч Франц гаралтай Габриел Липпманд өнгөний хувьсах үзэгдлийг судласных нь төлөө олгохоор болсон бол Английн эрдэмтэн Эрнест Рудерфордыг альфа, бета цацрагыг судласных нь төлөө Химийн шагнал олгосон юм. Харин эрүүл мэндийн салбарын шагналыг дараах хоёр хүнд хуваан олгожээ. Оросын эрдэмтэн Илья Мечниковт цусны халдварыг судласных нь төлөө, Германы эрдэмтэн Паул Эрлихт бэлгийн замын өвчний судалгааных нь төлөө энэхүү шагналыг олгосон байна.

Харин уран зохиолын шагналыг Германы нэрт зохиолч, философич Рудольф Юкенд амьдралын философийн минималист үзлийг дэлгэрүүлж, Герман хэлт орнуудад гарамгай нөлөө үзүүлснийх нь төлөө олгосон байна. Нобелийн Энхтайвны шагналыг мөн л хоёр хүнд хуваан өгөхөөр болжээ. Шведийн сэтгүүлч Клас Арнольдсонд Шведийн энхтайвны төлөөх нийгэмлэгийг байгуулсных нь төлөө, Швед-Норвегийг энхтайван замаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрөх үзэл сурталдсаных нь төлөө Данийн улстөрч, сурган хүмүүжүүлэгч Фредерик Баейр нарт олгожээ. Та бүхэнд Нобелийн шагналтнуудыг танилцуулъя.

  • Физикийн салбарын Нобелийн шагнал - Габриел Липпманн
  • Химийн салбарын Нобелийн шагнал - Эрнест Рудерфорд
  • Эрүүл мэндийн салбарын Нобелийн шагнал - Илья Мечников, Паул Эрлих
  • Уран зохиолын салбарын Нобелийн шагнал - Рудольф Кристоф Юкен
  • Нобелийн Энхтайвны шагнал - Клас Понтус Арнольдсон, Фредрик Баейр

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: 1908 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан