5 сарын 11
Харагдац
Түүхэн жилийн өдөр 4 сар · 5 сар · 6 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
5 сарын 11 нь Григорийн тооллын жилийн 131 дахь (өндөр жил бол 132 дэх) өдөр юм. Мөн он дуустал 234 өдөр үлдэж байна.
Онцлох үйл явдал
[засварлах | кодоор засварлах]- 330 - Византийн эзэнт гүрэн "Нова Рома" болгон нэрээ өөрчлөв. Гэвч олон нийтэд Константинополь нэрээрээ алдаршсан юм.
- 868 - Хятадад "Очир эрдэнийн судар" хэвлэгдэв. Энэ нь дэлхийн хамгийн анхны хэвлэмэл ном байсан билээ.
- 912 - Византийн эзэнт гүрний хаан ширээнд Александер суужээ.
- 1310 - Францын хаан IV Филип хаан "Баатруудын темплар"-ын 54 гишүүнийг тэрс үзэл гаргасан хэргээр галдан шатаажээ.
- 1502 - Суут аялагч Кристофер Колумб Америк руу хийх сүүлийн аялалдаа гарчээ. Тэрбээр энэ удаад Кадиз хотод хүрсэн юм.
- 1647 - Нью Амстердам буюу одоогийн Нью-Йорк хотын захирагчаар Петер Стайвесант сонгогджээ.
- 1672 - Франц-Голландын дайн: Францын хаан XIV Луй хааны зарлигаар Голландад халдан довтлов.
- 1745 - Англи-Голланд-Ханноверийн хамтарсан цэргийн анги Францын армийг буулган авчээ.
- 1792 - Америкийн судлаач, худалдааин Роберт Грей Колумб гол руу хийх эхний аялалдаа гарав.
- 1812 - Британийн ард нийтийн танхимын лобби өрөөнд Их Британийн Ерөнхий сайд Спенсер Персеваль халдлагад өртөн амиа алдав. Түүнд тэрс үзэлтэн Жон Беллингхэм халдсан билээ.
- 1813 - Австралийн үзэсгэлэнт хайрхан Хөх нурууг Уиллиам Лоусон, Григори Блекслэнд, Уиллиам Вентуорт нар илрүүлжээ.
- 1846 - АНУ-ын Ерөнхийлөгч Жеймс К.Полк Мексикт дайн зарлах эсэхийг Конгрессоос асуужээ. Үүнээс хойш ердөө хоёр хоногийн дараа Мексик-Америкийн дайн эхэлсэн юм.
- 1857 - Энэтхэгийн босогчид Британийн эсрэг бослого дэгдээжээ.
- 1858 - Миннесота муж нэгдсэн улсын 32 дахь муж болов.
- 1867 - Люксембург тусгаар тогтнолоо зарлав.
- 1891 - Хаант Оросын угсаа залгамжлах хунтайж Николай Александрович сэлэмтэй халдлагад өртөн толгойндоо хүнд гэмтжээ. Тэрээр Грек болон Данийн ханхүү Гиоргийг хамгаалахдаа ийнхүү шархадсан байна.
- 1910 - АНУ-ын Конгресс Монтана мужид Глейсерийн үндэсний дархан цаазат газрыг байгуулах шийдвэр гаргажээ.
- 1918 - Умард Кавзазын уулын бүгд найрамдах улс албан ёсоор байгуулагдав.
- 1927 - АНУ-ын Кино урлагийн академи байгуулагджээ.
- 1942 - Америкийн богино өгүүллэгийн мастер Уиллиам Фолкнерийн "Мосес буцсан нь" туужийн цоморлиг худалдаанд гарчээ.
- 1943 - Дэлхийн хоёрдугаар дайн: Америкийн цэргүүд Атту арлыг эзлэх тулааныг эхлүүлэв.
- 1944 - Дэлхийн хоёрдугаар дайн: Густафийн гол замын ойролцоо холбоотны арми сөргөлдөгч талуудын эсрэг гол довтолгооноо эхлүүлжээ.
- 1945 - Дэлхийн хоёрдугаар дайн: Окинава арал руу довтолхоор явсан АНУ-ын онгоц тээвэрлэх "Банкер Хилл" хөлөг далайн шуурганд өртөн сүйрчээ. Хөлгийн багийн 346 хүн бүгд амиа алдсан юм.
- 1949 - Сиамийн эзэнт гүрэн Тайланд болгон нэрээ өөрчилжээ. Энэ нь тус улсын түүхэнд нэрээ өөрчилсөн хоёр дахь тохиолдол болсон юм. Өмнө нь 1939 онд Тайланд гэж нэрээ өөрчилсөн ч олонд төдийлөн түгэхгүй байсаар 1949 онтой золгожээ.
- 1960 - Израйлийн тагнуулын албаны дөрвөн ажилтан Нацистын Германы өндөр тушаалын офицер Адольф Эйхманныг баривчилжээ. Тэрээр Рикардо Клемент нэрээр амьдарч байсан аж.
- 1972 - АНУ-ын Невада мужид орших туршилтын талбайд цөмийн туршилт үйлдэв.
- 1973 - Пентагонтой холбоотой мэдээллийг олон нийтэд цацсан Даниел Эллсбергийг Нью-Йорк Таймс сонинд уучлал хүссэн нийтлэл хэвлүүлэхийг Засгийн газраас шаардав.
- 1985 - Английн хөлбөмбөгийн Бредфорд Сити клубийн цэнгэлдэхэд гал гарч 56 хүн амиа алдан, 200 гаруй хүн гэмтэж бэртжээ.
- 1987 - Нацистын Германы офицер Клаус Барбид холбогдох дайны хэргийг Лион хотноо шүүж эхлэв.
- 1995 - Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээнд дэлхийн 170 гаруй улс нэгдэн гарын үсэг зуржээ.
- 1996 - Дэлхийн дээвэр гэгдэх Эверэстийн оргилд авирч явсан уулчид замдаа осолдож есөн уулчин амиа алдав.
- 1997 - Алдарт IBM компанийн хөгжүүлсэн "Гүн цэнхэр" компьютер дэлхийн шатрын аварга Гари Каспаровтой сонгодог өргөөр тулж улмаар Г.Каспаровыг буулган авсан юм. Ингэснээр дэлхийн аваргыг хожсон анхны компьютер болон түүхэнд үлджээ.
- 1998 - Энэтхэгийн Засгийн газар Похран хотод цөмийн зэвсгийн туршилтыг газар доор үйлдэв.
- 2000 - Чеченийн хоёрдугаар дайн: Ингушеттийн бүгд найрамдах улсад Чеченийн босогчид Оросын цэргийн хүч рүү дайрав.
- 2011 - Испанид 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
- 2013 - Туркийн Рэйханли хотод бөмбөг дэлбэрч 52 хүн амиа алдав.
- 2014 - Конгийн төв цэнгэлдэхэд хөлбөмбөг үзэж байсан үзэгчид хэтэрхий их байсны улмаас шахцалдаан үүсч 46 хүн амиа алджээ.
- 2016 - Иракийн нийслэл Багдад хотод Исламын улс бүлэглэл бөмбөг дэлбэлж 120 гаруй хүн амиа алдав.
Мэндэлсэн алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1694 - Лихтенштейний гүнж Мариа Тересиа (1772 онд нас барсан)
- 1752 - Германы алдарт антропологич, физикч Йоханн Фридрих Блюменбах (1840 онд нас барсан)
- 1852 - АНУ-ын 26 дахь Дэд Ерөнхийлөгч Чарльз В.Фейрбэнкс (1918 онд нас барсан)
- 1869 - Олимпын хүрэл медальт Английн талбайн теннисч Арчибалд Уорден (1943 онд нас барсан)
- 1890 - Олимпын аварга Норвегийн гурван төрөлтийн тамирчин Хельге Лөвланд (1984 онд нас барсан)
- 1904 - Испанийн суут зураач Сальвадор Дали (1989 онд нас барсан)
- 1916 - Нобелийн шагналт Испанийн зохиолч Камило Хосе Села (2002 онд нас барсан)
- 1918 - Нобелийн шагналт Америкийн физикч Ричард Фейнман (1988 онд нас барсан)
- 1924 - Нобелийн шагналт Английн физикч Энтони Хьюш
- 1932 - Загварын алдарт Валентино брендийг үндэслэгч Валентино Гаравани
- 1937 - Олимпын хошой, Дэлхийн таван удаагийн аварга Унгарын нэрт туялзуур сэлэмч Илдико Уйлаки Рейто
- 1946 - Хиймэл зүрхийг зохион бүтээсэн Роберт Ярви
- 1968 - "Эдгар", "Хитч", "Линдон Жонсон" киноны од Америкийн жүжигчин Жеффри Донован
- 1972 - Олимпын хүрэл, дэлхийн гурван удаагийн аварга Чехийн гурван төрөлтийн тамирчин Томаш Дворак
- 1977 - Олимпын хошой мөнгө, Дэлхийн таван удаагийн аварга Финландын цанатай үсрэгч Янне Ахонен
- 1986 - Францын хөлбөмбөг Абу Диаби
- 1987 - Олимп, тивийн хошой аварга Румын улсын гимнастикч Моника Рошу
- 1988 - Америкийн загвар өмсөгч Блак Чайна
- 1989 - Мексикийн хөлбөмбөгч Жиовани дос Сантос
- 1992 - Бельгийн хаалгач Тибо Куртуа
- Испанийн хөлбөмбөгч Пабло Сарабиа
- 1994 - Олимпын хүрэл, дэлхийн мөнгө хүрэл медальт Этиопийн гүйгч Хагос Гебривет
Нас барсан алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1304 - Монголын эзэнт гүрний хаан Газан (1271 онд төрсөн)
- 1686 - Германы физикч Отто фон Герик (1602 онд төрсөн)
- 1778 - Их Британийн Ерөнхий сайд Уиллиам Питт (1708 онд төрсөн)
- 1812 - Их Британийн Ерөнхий сайд Спенсер Персеваль (1762 онд төрсөн)
- 1889 - Амттаны алдарт Кадбюри компанийг үндэслэгч Жон Кадбюри (1801 онд төрсөн)
- 1891 - Францын физикч Эдмон Беккерел (1820 онд төрсөн)
- 1920 - Америкийн дээрмийн бүлэглэлийн толгойлогч Жеймс Колосимо (1878 онд төрсөн)
- 1963 - Нобелийн шагналт Америкийн физиологич Херберт Спенсер Гассер (1888 онд төрсөн)
- 1981 - Нобелийн шагналт Норвегийн химич Одд Хассел (1897 онд төрсөн)
- 1996 - Нигерийн анхны Ерөнхийлөгч Намди Азикиве (1904 онд төрсөн)
- 2009 - Төв Африкийн бүгд найрамдах улсын Ерөнхий сайд Абел Гумбиа (1926 онд төрсөн)
Тэмдэглэлт өдөр
[засварлах | кодоор засварлах] Commons: 5 сарын 11 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан