5 сарын 13

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

5 сарын 13 нь Григорийн тооллын жилийн 133 дахь (өндөр жил бол 134 дэх) өдөр юм. Мөн он дуустал 232 өдөр үлдэж байна.

Үйл явдлууд[засварлах | edit source]

  • 1515 - Францын хатан хаан Мери Тюдор, Саффолкийн гүн Чарльз Брендон нар Грийнуичид хуримлав.
  • 1568 - Ленсайдын тулаан: Шотландын Протестант босогчид Жеймс Стьюартын удирдлага дор Шотландын хатан хаан Меригийн цэргийг бут цохив. Морейн гүн Жеймс Стьюарт эцэг нэгтэй ах нь байсан юм.
  • 1779 - Баварийн дайн: Хаант Орос болон Францын тал Тешений хэлэлцээрт гарын үсэг зурав. Ингэснээр Дээд Австри эргэн Австрийн мэдэлд очжээ.
  • 1787 - Английн Портсмутын эргээс ахмад Артур Филип 11 завьтай Австрали тивийг зорив.
  • 1830 - Гран Колумбийн захиргаанаас Эквадор улс тусгаар тогтнов.
  • 1846 - Мексик-Америкийн дайн: АНУ Мексик улсад дайн зарлажээ.
  • 1861 - АНУ-ын иргэний дайн: Их Британийн Хатан хаан Викториа Эх газрын эрх чухам хэрхэн хангагдах ёстой талаар асуумж хүргүүлэв.
    • Пакистан улсад анхны төмөр зам тавигдав. Анхны төмөр зам Карачи болон Котри хотуудыг холбож байсан юм.
  • 1864 - АНУ-ын иргэний дайн: Холбооны армийн генерал Шерман Атланта хотыг эзлэхээр тулалдаж эхлэв.
  • 1865 - АНУ-ын иргэний дайн: Техас мужийн хамгийн өмнөд хэсэгт Эх газрын арми чухал ялалт байгуулжээ.
  • 1880 - Нэрт зохион бүтээгч Томас Эдисон Нью-Жерси мужийн Менло цэцэрлэгт цахилгаан галт тэргийг анх удаа туршив.
  • 1909 - Италийн Милан хотноо дугуйн олон өдрийн "Жиро Д'Италиа" уралдаан зохион байгуулагдаж эхэлжээ. Анхны аваргаар Италийн дугуйч Луйжи Ганна тодорсон юм.
  • 1912 - Их Британид эзэн хааны нисэх хүчин байгуулагджээ.
  • 1918 - Монгол Улсын Дээд, Доод хурлын газраас хууль зүйлийг зохион байгуулах түшмэдэд тушаах зааврыг гаргасан байна. Энэхүү зохион байгуулах түшмэдээс өргөсөн бичгийн дотор хууль цаазын утгыг хянаж урьдаар лавлан тогтоолгох арван зүйлийг тусгай хуудас болгон бичиж хүргүүлснийг Доод хуралд үзэж хянаваас цөм зүйтэй хэмээсэн байдаг. Харин Дээд хуралд үзэж хянаваас арван зүйлийн дотор үе залгамжлах аливаа бичиг цэргийн түшмэдэд пүнлүү идүүлэх хэмээснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй хэмээн цохьсон байна.
  • 1939 - Дэлхийн хамгийн анхны арилжааны богино долгионы радио станц АНУ-д байгуулагдав. АНУ-ын Коннектикут мужийн Блүүмфильд хотод WDRC-FM радио нэвтрүүлгээ цацаж эхэлжээ.
  • 1940 - Дэлхийн хоёрдугаар дайн: Нацистын Германы арми Мойсын хөндийг гатлан Францыг эзлэх ажиллагаагаа эхлүүлэв. Их Британийн Ард нийтийн танхимд Уинстон Черчиль "цуст, нулимс урсгам үйл явдал" гэж шүүмжилж байсан гэдэг.
    • Дэлхийн хоёрдугаар дайн: Нидерландын Хатан хаан Вилгельмина Их Британи руу дүрвэн гарав. Харин гүнж Жулиана хүүхдүүдийнхээ хамтаар Канад руу дүрвэсэн юм.
  • 1941 - Дэлхийн хоёрдугаар дайн: Югославын хурандаа Драгулюб Михайловичээр удирдуулсэн цэргийн хүч Германы эсрэг цэргийн ажиллагааг эхлүүлжээ. Ингэснээр Сербийн хувьсгал дэгдсэн түүхтэй.
  • 1943 - Дэлхийн хоёрдугаар дайн: Тунис дэх сөргөлдөгч талын сүүлчийн анги нэгтгэл бууж өгөв.
  • 1948 - Израйль улс тусгаар тогтнолоо зарлахаас нэг өдрийн өмнө Кфар Этцоны халдлага болов. Араб болон Израйлийн хооронд болсон дайны улмаас хоёр талаас их хэмжээний хүн амиа алдсан юм.
  • 1950 - Автомашины уралдааны ноён оргил "Формула 1" уралдааны эхний раунд Силверстоуны авто тойруулгад болов.
  • 1952 - Энэтхэгийн парламентын дээд танхим Ражя Сабха анхдугаар хуралдаанаа зарлан хуралдуулжээ.
  • 1954 - Сингапур дахь хятад дунд сургуулийн сурагчид Үндэсний үзлийн эсрэг бослого дэгдээжээ.
  • 1958 - АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Ричард Никсон Венесуэльд албан ёсны айлчлал хийх үеэр автомашин руу нь америкийн эсрэг үзэлтнүүд халдахыг завдав.
    • Австралийн иргэн Бен Карлин тээврийн завиар дэлхийг тойрхоор аялалд гарав. Тэрээр 10 жилийн хугацаанд 62 мянган км зам туулан эх орондоо ирсэн билээ.
  • 1967 - Энэтхэгийн Ерөнхийлөгчөөр доктор Закир Хусейн сонгогдов. тэрээр 1969 он хүртэл хоёр жил засгийн эрхийг барьсан юм. Мөн Энэтхэгийн түүхэн дэх хамгийн анхны исламын шашинт Ерөнхийлөгч болсон билээ.
  • 1971 - Энэтхэгийн цэргүүд Демра орчимд 900 гаруй энгийн иргэнийг буудан хороов.
  • 1972 - Ирландын Белфаст хотод Ирландын бүгд найрамдах үзэлт цэргүүд Британийн армитай хоёр өдөр тулав. Үүний улмаас долоон хүн амиа алдаж, 66 хүн шархаджээ.
  • 1980 - АНУ-ын Мичиган мужийн Каламазүү тойрогт маш хүчтэй хар салхи дэгдэв. АНУ-ын Ерөнхийлөгч Жимми Картер гамшгийн бүсийг тогтоон, онц байдал зарлажээ.
  • 1981 - Ром хот дахь Гэгээн Василийн талбайд Мехмет Али Агча Ромын пап II Ыон Павелийн амь насанд халдахыг завдав. Шархадсан пап Агостино Жемелигийн эмнэлэгт яаралтай хагалгаа хийлгэж амь аврагдсан билээ.
  • 1989 - БНХАУ-ын нийслэл Бээжин хот дахь Тиананьмин-ий талбайд олон мянган оюутнууд ардчиллын төлөө өлсгөлөн зарлав.
  • 1995 - Британийн иргэн 33 нас Алисон Харгрийвез Эверестийн оргилд хүчил төрөгчийн аппаратгүй авирав.
  • 1996 - Бангладеш улсад хүчтэй хар шуурга шуурч 600 хүн амиа алджээ.
  • 1998 - Индонези дэх хятад гаралтай иргэд Жакарта хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулав. Хятад гаралтай иргэдийн амь насанд халдах, эмэгтэйчүүдийг хүчирхийлэх хэрэг удаа дараа гарах болсонд ийнхүү эсэргүүцжээ.
  • 2005 - Узбекистаны Андижан дахь шоронд хоригдлууд бослого дэгдээв. Узбекийн арми цэргийн ажиллагаа явуулж бослого дэгдээсэн 187 хүнийг хороосон байна.
  • 2011 - Пакистан улсын Чарсадда дүүрэгт хоёр ч удаа бөмбөг дэлбэрч 98 хүн амиа алдаж, 140 хүн шархаджээ.
  • 2012 - Мексикийн холбооны 40 дэх хурдны замаас хэн болох нь үл мэдэгдэх 49 хүний цогцос илэрчээ.
  • 2014 - Туркийн баруун-өмнөд хэсэгт орших нүүрсний уурхайд осол болж 301 уурхайчин амиа алдав.
  • 2018 - Индонезийн Сурабаягийн сүмд амиа золиослогч бөмбөг дэлбэлж есөн хүн амиа алдан, гурван хүн шархдав.

Мэндэлсэн алдартнууд[засварлах | edit source]

  • 1221 - Оросын гүн Александер Невский (1263 онд нас барсан)
  • 1655 - Ромын пап XIII Инносент (1724 онд нас барсан)
  • 1699 - Португалийн Ерөнхий сайд Себастайу Хосе де Карвальу е Мелу (1782 онд нас барсан)
  • 1730 - Их Британийн Ерөнхий сайд Чарльз Уатсон-Уентворт (1782 онд нас барсан)
  • 1857 - Нобелийн шагналт Английн физикч Рональд Росс (1932 онд нас барсан)
  • 1894 - Исландын хоёр дахь Ерөнхийлөгч Асгейр Асгейрссон (1972 онд нас барсан)
  • 1905 - Энэтхэгийн тав дахь Ерөнхийлөгч Фахруддин Али Ахмед (1977 онд нас барсан)
  • 1913 - Либерийн 20 дахь Ерөнхийлөгч Уиллиам Р.Толберт (1980 онд нас барсан)
  • 1930 - Доминик улсын тав дахь Ерөнхийлөч Вернон Шоу (2013 онд нас барсан)
  • 1938 - Италийн 48 дахь Ерөнхий сайд Жулианно Амато
  • 1939 - Олимпийн хүрэл медальт Германын уртын харайгч Хильдрун Клаус
    • Алтан бөмбөрцөг, Академийн наадмын шагналт нэрт жүжигчин Харви Китель
  • 1940 - Олимпийн хүрэл медальт Японы марафонч Цүбүрая Кокичи (1968 онд нас барсан)
  • 1961 - Америкийн сагсанбөмбөгч Деннис Родман
  • 1968 - Австралийн 30 дахь Ерөнхий сайд Скотт Моррисон
    • Тив, дэлхийн мөнгөн медальт Оросын зээрэнцэг шидэгч Дмитрий Шевченко
  • 1970 - Дэлхийн аварга, хүрэл медальт Польшийн гүйгч Роберт Маковиак
  • 1972 - Олимпийн хошой мөнгөн медальт Нидерландын завьч Пиета ван Дишоек
  • 1977 - Америкийн реппэр Пуша Т
  • 1984 - Олимпийн алт, мөнгө, дэлхийн аваргын мөнгөн медальт Америкийн халхалттай гүйгч Доун Харпер
  • 1986 - "Бүрэнхий", "Харри Поттер" киноны од, жүжигчин Роберт Паттинсон
    • Евровижн уралдааны 2009 оны ялагч Норвегийн дуучин Александер Рыбак
  • 1993 - Дэлхийн хошой аварга, хошой мөнгө, хошой хүрэл медальт Австрийн цанаар харайгч Стефан Крафт
    • Бельгийн хөлбөмбөгч Ромелу Лукаку

Нас барсан алдартнууд[засварлах | edit source]

  • 189 - Хан гүрний хаан Линг (156 онд төрсөн)
  • 1903 - Филиппин улсын анхны Ерөнхий сайд Аполинаро Мабини (1864 онд төрсөн)
  • 1930 - Нобелийн шагналт Францын физикч Шарль Эдуар Гуллайм (1861 онд төрсөн)
  • 1941 - Японы мэргэжлийн сүмо бөхийн 26 дахь ёкозүна Онишики Үчиро (1891 онд төрсөн)
  • 1961 - Академийн наадмын гурав, Алтан бөмбөрцөг наадмын шагналт, Холливудын сонгодог үеийн шилдэг 25 эрэгтэй жүжигчний нэг Гари Күүпер (1901 онд төрсөн)
  • 2008 - Кувейтийн эмир Саад Аль-Салам Аль-Сабах (1930 онд төрсөн)
  • 2011 - McCain Foods компанийг үндэслэгч Уоллос МакКейн

Тэмдэглэлт баярууд[засварлах | edit source]