5 сарын 12
Харагдац
Түүхэн жилийн өдөр 4 сар · 5 сар · 6 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
5 сарын 11 нь Григорийн тооллын жилийн 132 дахь (өндөр жил бол 133 дэх) өдөр юм. Мөн он дуустал 233 өдөр үлдэж байна.
Онцлох үйл явдал
[засварлах | кодоор засварлах]- 254 - Ромын пап ламын сэнтийд I Стефан залрав. Тэрээр Католик шашны тэргүүн сэнтий папын суудалд заларсан 23 дахь пап болсон юм.
- 907 - Хожмын Лиан гүрний хаан Жү Венийн цэрэг Тан гүрний хаан Айн цэргийг бут ниргэжээ. Ингэснээр Хятадын нутаг дэвсгэрт 300 гаруй жил оршин тогтносон Тан гүрэн мөхсөн билээ.
- 1191 - Английн хаан I Ричард Наваррын гүнж Беренгариатай гэрлэв.
- 1364 - Польшийн хамгийн эртний их сургууль болох Яагиелонианы их сургууль Харьков хотод байгуулагджээ.
- 1510 - Анхуа аймгийн хунтайж Жү Жифан тэргүүтэй албаны хэд, хэдэн төлөөлөгчдийг цайллага нэрийн дор хоморголон устгав. Мин гүрний их хаан Женгде үүнийг оройлон оролцсон бөгөөд Мин гүрэн улам хүчирхэгжсэн байна.
- 1551 - Хойд болон Өмнөд Америк тив дэх хамгийн эртний сургууль болох Сан Маркосын үндэсний их сургууль Перу улсын нийслэл Лима хотод байгуулагджээ.
- 1588 - Францын шашны дайн: Гүйсийн гүн I Анри Парис хотод нэвтэрснээр Францын хаан III Анри эх орноосоо дүрвэв.
- 1689 - Уиллиам хааны дайн: Английн хаан III Уиллиам Аугусбургийн лигт нэгдэн орсноор Францтай дайн зарлажээ.
- 1743 - Ариун Ромын эзэнт гүрний хаан ширээнд Мариа Тереза суужээ. Тэрээр хаан ширээний төлөөх өрсөлдөөнд хүчтэй өрсөлдөгч VII Чарльзыг ялж хатан хаан болсон юм.
- 1778 - Ариун Ромын эзэнт гүрний харьяанд багтах Ройсс-Грайцын вант улсын вангаар тодорсон XI Хайнрих албан ёсны далбаагаар хар, улаан, шар өнгийг сонгов. Ингэснээр орчин цагийн Герман улсын төрийн далбаа анх удаа ашиглагдсан нь энэ болсон билээ.
- 1780 - Америкийн хувьсгал: Өмнөд Каролина мужийн Чарльзтон хотод Эх газрын арми том ялагдал хүлээв.
- 1784 - 1783 оны есдүгээр сарын 03-ны өдөр баталсан Парисын тунхаг албан ёсоор хэрэгжиж эхэлжээ. Ингэснээр Их Британи болон АНУ энхийн гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн юм.
- 1797 - Францын хаан I Наполеон Венецийг эзлэв.
- 1821 - Грекийн тусгаар тогтнолын төлөөх анхны томоохон тулаан Валтеци хотод болжээ.
- 1862 - Америкийн иргэний дайн: АНУ-ын холбооны цэргүүд Луйзана мужийн Батон Руж хотыг эзлэв.
- 1863 - Америкийн иргэний дайн: АНУ-ын Холбооны армийн генерал Жеймс Б.МакФерсоны удирдсан 17-р морьт хороо Эх газрын армийн генерал Жон Пембертоны хориглолтыг зүүн талаас сэтлэснээр Виксбургийн тулаан эхэлжээ.
- 1865 - Америкийн иргэний дайн: Палмитогийн тулаанд Эх газрын арми томоохон ялалт байгуулав.
- 1870 - Их Британийн тал Манитоба мужийг Канадын талд 1870 оны долдугаар сарын 15-ны өдөр албан ёсоор шилжүүлэх гэрээнд гарын үсэг зуржээ.
- 1881 - Хойд Африкийн Тунис улс Францын мэдэлд шилжив.
- 1885 - Канадын Метис мужид дэгдсэн бослого дөрвөн өдөр үргэлжилсний эцэст намжжээ.
- 1888 - Зүүн өмнөд Азид орших Борнео арал дээр Их Британийн мэдлийн компани байгуулагдаж Умард Борнео арлыг захирах болжээ.
- 1912 - Богд хаант Монгол Улсын төлөө олон сайд, хан, ван, гүн, лам нар тангараг барилдан, улсын төлөө тэмцэлд буцалт, няцалтгүй хүчин зүтгэхээ илэрхийлжээ.
- 1921 - Монгол-Зөвлөлтийн хамтарсан цэрэг цагаантны цэргийн гол хүчийг Хиагт-Тройцкосавскийн дэргэд бут цохив.
- 1926 - Италийн зохион бүтээсэн "Норге" нисэх төхөөрөмж Хойд Туйлыг нисэж туулсан анхны нисэх төхөөрөмж болжээ.
- 1932 - Америкийн нэрт нисгэгч Чарльз Линдбергийн хүүг хулгайлснаас арван долоо хоногийн дараа Нью-Жерси мужийн Хөүпуилл хотоос цогцсыг нь олов. Цогцос олдсон газар Линдбергийн гэрээс хэдхэн км-ийн зайтай байсан юм.
- 1933 - Фермер эрхэлдэг хувь хүмүүс газар ашигласны төлбөр авдаг "Хөдөө аж ахуйн нөхөн төлбөрийн хууль" АНУ-д мөрдөгдөж эхлэв.
- 1937 - Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын хаан ширээнд VI Жорж болон хатан Элизабет нар суув.
- 1941 - Германы нийслэл Берлин хотод дэлхийн хамгийн анхны компьютерын программ болох "Z3"-г Конранд Цюс танилцуулжээ.
- 1942 - Дэлхийн хоёрдугаар дайн: Зөвлөлтийн Улаан армийн маршал Семён Тимошенкогоор удирдуулсан цэргийн хүч Украины зүүн хэсэгт голлох довтолгооноо эхлүүлжээ. Хоёр долоо хоногийн дараа Нацистын Германы Өмнөдийн нэгдсэн хүчийг буулган авсан юм.
- Дэлхийн хоёрдугаар дайн: АНУ-ын Миссисипи голд АНУ-ын "Виржиниа" тээвэрлэгч хөлөг Германы шумбагч хөлгийн харвасан пуужинд оногдон сүйрчээ.
- 1948 - Нидерландын Хатан хаан Вилгельмина эрх ямбаасаа татгалзана гэдгээ албан ёсоор зарлав.
- 1949 - Хүйтэн дайн: ЗХУ Берлиний бүслэлтийг цуцлажээ.
- Хүйтэн дайн: Берлинийг эзэлсэн холбоотон гүрнүүдийн захиргаа Холбооны бүгд найрамдах Герман улсын эх хуулийг боловсруулав.
- 1965 - ЗХУ-ын хөөргөсөн "Луна 5" хөлөг саран дээр сүйрэв.
- 1968 - Вьетнамын дайн: Умард Вьетнам болон Вьет Конгийн цэргийн хүч Австралийн нэгдсэн хүчний эсрэг дайралт хийв.
- 1978 - Заир улсын босогчид Колвеци хотыг эзэв. Нутгийн удирдлагууд АНУ, Франц, Бельги улсаас бослогыг дарах тусламж хүсч байжээ.
- 1981 - Умард Ирландын Мейз шоронд хоригдож байсан Ирландын бүгд найрамдах армийн цэрэг Френцис Хьюс өлсгөлөн зарласныхаа улмаас амиа алдав.
- 1998 - Индонезийн Ерөнхийлөгч Сухарто суудлаасаа буусны дараа тус улсын өнцөг булан бүрд эмх замбараагүй байдал дэгдэж Трисакти их сургуулийн дөрвөн оюутан амиа алджээ.
- 2002 - АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картер Куба улсад тав хоногийн айлчлал хйихээр газардав. Тэрээр Куба улсад айлчлан Фидель Кастротой уулзсан АНУ-ын анхны төрийн тэргүүн болсон юм.
- 2003 - Саудын Арабын Рияд хотод Аль-Кайда бүлэглэл бөмбөг дэлбэлж 26 хүн амиа алджээ.
- 2006 - Бразилын Сан Паулу хотын "Нийслэл хотын дээд бүлэглэл" нэртэй дээрмийн бүлэглэл эмх замбараагүй байдал дэгдээсний улмаас 150 хүн амиа алдав.
- 2008 - БНХАУ-ын Сычуань мужид 8 магнитудын хүчтэй газар хөдөлж 69 мянган хүн амиа алджээ.
- 2010 - Ливийн Триполи хотын нисэх буудалд "Африкия" агаарын тээврийн компанийн 771 дүгээр нислэг осолдож хөлгийн баг, зорчигч 104 хүнээс 103 нь амиа алдав.
- 2015 - Балбад 7.3 магнитудын хүчтэй газар хөдөлж 218 хүн амиа алдан, 200 гаруй хүн гэмтэж, бэртжээ.
- 2017 - Их Британийн Үндэсний эрүүл мэндийн газар болон Телефоника компанийн мэдээлэлд халдах гэсэн хакерын улмаас дэлхий даяар 400 мянган компьютерын мэдээлэл алдагдав.
- 2018 - Францын нийслэл Парис хотын гудамжинд хутгатай халдлага гарч нэг хүн амиа алдан, олон тооны хүн шархдав. Халдлагыг Чеченьд төрсөн 21 настай Хамзат Азимов гэгч үйлджээ.
Мэндэлсэн алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1401 - Японы эзэн хаан Шоко (1428 онд нас барсан)
- 1496 - Шведийн хаан I Густаф (1560 онд нас барсан)
- 1670 - Польшийн хаан II Август (1733 онд нас барсан)
- 1767 - Испанийн Ерөнхий сайд Мануэль Годой (1851 онд нас барсан)
- 1869 - Анхны олимпын наадамд дөрвөн өөр төрлөөр аваргалсан Германы тамирчин Карл Шухманн (1946 онд нас барсан)
- 1872 - Югославын 10 дахь Ерөнхий сайд Антон Корошец (1940 онд нас барсан)
- 1895 - Нобелийн шагналт Америкийн химич Уиллиам Жок (1982 онд нас барсан)
- 1907 - Академийн дөрөв, Венец болон Каннын кино наадмын шагналт, Холливудын 20-р зууны шилдэг жүжигчин Катерин Хепбөрн (2003 онд нас барсан)
- 1910 - Суринамын анхны Ерөнхийлөгч Йохан Феррьер (2010 онд нас барсан)
- Нобелийн шагналт Америкийн биохимич Дороти Ходжкин (1994 онд нас барсан)
- 1912 - Олимпын хүрэл, Европын мөнгөн медальт Шведийн гүйгч Хенри Жонссон (2001 онд нас барсан)
- 1918 - "Мери Кей Косметикс" компанийг үндэслэгч Мери Кей Эш (2001 онд нас барсан)
- 1929 - Намибийн анхны Ерөнхийлөгч Сем Нужома
- 1936 - Панамын 32 дахь Ерөнхийлөгч Гуйллермо Эндара (2009 онд нас барсан)
- 1944 - Хонконгийг захирсан Британийн сүүлчийн захирагч Крис Паттен
- 1958 - Алдарт "Кисс" хамтлагийн бөмбөрчин Эрик Сингер
- 1981 - "Алтан бөмбөрцөг", "Эмми" наадмын шагналт жүжигчин Рами Малек
- 1983 - Олимпын аварга, Дэлхийн ес, Европын 18 алтан медальт ОХУ-ын гимнастикч Алина Кабаева
- "Петер туулай", "Оддын дайн", "Экс Машина", "Америкад бүтээв" киноны од Ирландын жүжигчин Даунхолл Глийсон
- 1988 - Бразилын хөлбөмбөгч Марсело
Нас барсан алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1003 - Ромын пап II Сильвестер (946 онд төрсөн)
- 1012 - Ромын пап IV Серги (970 онд төрсөн)
- 1182 - Данийн хаан I Вальдемар (1131 онд төрсөн)
- 1801 - Балтын орнуудыг хариуцсан Хаант Оросын сайд Николай Репнин (1734 онд төрсөн)
- 1935 - Польшийн 15 дахь Ерөнхий сайд Йозеф Пильслудски (1867 онд төрсөн)
- 1993 - Олимпын аварга, дэлхийн хошой аварга Италийн бобслейч Зено Коло (1920 онд төрсөн)
- 2006 - Ливийн Ерөнхий сайд Хуссейн Мазик (1918 онд төрсөн)
- 2017 - Финландын ес дэх Ерөнхийлөгч Мауно Койвисто (1923 онд төрсөн)
Тэмдэглэлт өдөр
[засварлах | кодоор засварлах]- Олон улсын сувилагчдын өдөр
- Финланд Эх орны өдөр
Commons: 5 сарын 12 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан