Jump to content

Будапешт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Будапешт
Budapest (Унгар)
Унгарын Нийслэл Хот
Magyarország fővárosa
Унгарт тодруулсан Будапешт хот
Унгарт тодруулсан Будапешт хот
Будапешт, Унгар
Будапешт
Будапешт
Унгар дахь байршил
Будапешт, Европ
Будапешт
Будапешт
Европ дахь байршил
Солбицол: 47°29′33″N 19°03′05″E / 47.49250°N 19.05139°E / 47.49250; 19.05139Солбицол: 47°29′33″N 19°03′05″E / 47.49250°N 19.05139°E / 47.49250; 19.05139
Улс Унгар
БүсТөв Унгар
Буда, Пешт болон Обудагийн нэгдэл11 сарын 17, 1873
Засаг захиргаа
  ТөрөлХотын дарга – Зөвлөл
  БиетБудапештын Ерөнхий Ассамблей
  Хотын даргаГергели Карачонь (Ярилцлага)
Газар нутаг
  Нийслэл болон хотын захиргаа525.2 км2 (202.8 бээр2)
  Хотын нутаг
2,538 км2 (980 бээр2)
  Бөөгнөрөл
6,917 км2 (2,671 бээр2)
ӨндөрХамгийн доод (Дунай мөрөн) 96 м
Хамгийн өндөр (Яношын толгод) 527 м (315−1,729 фут)
Хүн ам
 (2022 оны тооллого)[5]
  Нийслэл болон хотын захиргаа1,685,342
  Тооцоо 
(2023 оны 1 сар)[3]
1,671,004
  Байр1-т (ЕХ-д 9-д)
  Нягтрал3,182/км2 (8,240/бээр2)
  Бөөгнөрөл
2,999,794[3]
  Нягтрал434/км2 (1,120/бээр2)
ДНБ Нэрлэсэн (2022)
  Нийслэл болон хотын захиргаа€62 тэрбум (Унгарын 36.7%)
  Хотын бөөгнөрөл€82 тэрбум (Унгарын 48.5%)
  Нэг хүнд ноогдох (Хот) (нэрлэсэн)€36,276,[6] €56.100[6]
Цагийн бүсUTC+1 (ТЕЦ)
  Зун (ЗЦ)UTC+2 (ТЕЗЦ)
Шуудангийн код(ууд)
1011–1239
Бүс нутгийн код1
ISO 3166 кодHU-BU
НДНСБ кодHU101
ХХИ (2022)0.936[7]маш өндөр · 1-р байр
Олон улсын нисэх онгоцны буудалФеренц Листийн олон улсын нисэх онгоцны буудал
Вэб сайтBudapestInfo албан ёсны
Засгийн газрын албан ёсны
Албан ёсны нэрБудапешт, Дунай мөрний эрэг, Буда цайзын хороолол, Андрашийн өргөн чөлөөг оруулан
ШалгуурСоёлын: ii, iv
Эшлэл400
Бүртгэл1987 (11 дэх чуулган)
Сунгалт2002
Бүс нутаг473.3 га

Будапешт (мажараар Budapest гэж бичнэ; монгол орос мажар англи цөмөөр [ˈbudɒpɛʃt] - Будапешт гэж дууддаг) бол Унгар улсын хамгийн том хот бөгөөд нийслэл хот юм.

1873 онд Дунай мөрний баруун эргийн Буда, Обуда хэмээх хоёр сууринг зүүн эргийн Пешт сууринтай нэгтгэснээр "Будапешт" нэрт хот үүсчээ.[8][9] 1783 онд Буда Пешт хоёр нийлээд 48 мянга, 1900 онд нэгдмэл Будапешт 733 мянган хүнтэй байсан бол одоо [2011 онд] яг Будапешт хотын гэх 525 км² нутагт[8] 1.74 сая[10], хотын гаднах хүй дүүргийг багтаахад 3.3 сая хүн оршин сууж байна.[11][12]

Будапешт хотын түүхэн төв хэсэг нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад орсон байна.

МЭӨ 1-р зуунд өнөөгийн Будапешт хот байгаа газар худалдаа, гар урлалын төв болох Кельтийн Ак-Инк суурин оршин тогтнож байжээ. МЭ 89 онд Ромчууд ирсний дараа уг нутаг дэвсгэрийг Ромын Паннони мужид оруулсан. МЭ 106 онд Ак-Инкийг Аквинкум гэж нэрлэж, захиргааны төв болгосон. Энэ хотод Ромын гарнизон байрладаг байсан бөгөөд хот ойролцоогоор 20,000 хүн амтай байжээ. 4-р зуун хүртэл Аквинкум нь Доод Паннони мужийн нийслэл байв. Ромын II туслах легион хотод байрлаж байжээ.

450 он гэхэд Ромчуудыг Остоготууд болон Хүннүчүүд хөөж, Паннониа нь Хүннүчүүдийн эзэнт гүрний төв болжээ.

Хүннүчүүдийн дараа энэ хот Аваруудын мэдэлд, дараа нь Славян улсын Их Моравийн мэдэлд орсон.

895 оны орчимд Арпад тэргүүтэй Унгарын овог аймгууд Дунай мөрөн дээр иржээ. Аквинкумыг Буда (хожим нь Óbuda—Хуучин Буда) гэж нэрлэж, Унгарын анхны улс төрийн төв бий болжээ. Зуун жилийн дараа Унгар улс тунхаглагджээ.

Германы хаант улс болон Францын хаант улсаас суурьшигчид Пешт хотод ирж сууршиж эхэлсэн.

1241 онд Бат хаан тэргүүтэй монголчууд тус нутгийгн эзэлсний үр дүнд Буда, Пешт хотууд сүйрчээ. Үүний дараа 1247 онд IV Бела хаан Цайзын толгод дээр Буда хэмээх бэхлэгдсэн хааны цайз барьсан. 1361 онд Будаг Унгарын хаант улсын нийслэл гэж тунхагласан байна.

1541 онд Буда, Пешт хотууд Османы эзэнт гүрэнд эзлэгдсэн бөгөөд хотын хүн ам цөөрч эхэлсэн.

Бараг 40 хоног үргэлжилсэн бүслэлтийн дараа Буда цайз 1686 онд эзлэгдээгүй байна. Лотарингийн Карл тэргүүтэй Австрийн цэргүүд хотыг Османы ноёрхлоос чөлөөлж, Хабсбургийн эзэмшилд нэгтгэжээ. 18-р зуунд Пест худалдааны төв болж хурдацтай хөгжиж байсан.

1873 онд хотын гудамжуудыг цахилгаан дэнлүүгээр гэрэлтүүлсэн. 1887 онд трамвай, 1885 онд нийтийн утас холбоо, 1896 онд Европын эх газрын анхны метро зэрэг гарч ирсэн.

1918 онд тус улсыг Бүгд найрамдах улс, 1919 онд Зөвлөлтийн бүгд найрамдах улс гэж тунхаглав. Үүний дараа адмирал Миклош Хорти Унгарт засгийн эрхэнд гарч, регент гэж зарлав. 20-р зууны эхээр хүн амын гол өсөлт нь Уйпешт, Киспет зэрэг захын хорооллуудад гарсан. 1930 он гэхэд хотын хүн ам ойролцоогоор 1 сая, захын хорооллын хүн ам ойролцоогоор 400,000 байв. Хорти 1944 оны 3-р сард засгийн эрхнээс зайлуулагдсаны дараа Будапештийг Германы цэргүүд эзэлжээ.

Будапештийн еврей хүн амын ихэнх нь (эзлэн түрэмгийллийн өмнө 250,000) Дэлхийн 2-р дайны үеэр устгагдсан. Будапештэд олон еврейчүүдийг аварсан Шведийн дипломатч Рауль Валленбергийн түүх байдаг.

Хожим нь хотыг Улаан арми бүсэлсэн бөгөөд 108 хоног үргэлжилсэн бүслэлтэд төвийн дүүргүүд тулалдааны үеэр балгас болж хувирсан. 1945 оны 2-р сарын 13-нд Будапештийг Зөвлөлтийн цэргүүд эзэлсэн байна.

1950 оны 1-р сарын 1-нд хотын газар нутгийг мэдэгдэхүйц өргөжүүлж, Их Будапештийг байгуулав. Хотыг сэргээн босгох ажил 1950, 1960-аад онд үргэлжилсэн. 1956 оны 10-р сард болсон Унгарын бослогын үеэр Зөвлөлтийн цэргүүд Будапештэд нэвтэрчээ.

Хүн амын тоо
1873 1890 1910 2011 2012 2013 2014 2015 2022
296 867 506 384 880 371 1 733 685 1 740 041 1 735 711 1 744 665 1 757 618 1 706 851
2023 2025
1 671 004 1 685 209
  • I дүүрэг нь Буда цайзыг оролцуулан төв Будагийн (зүүн) жижиг хэсэг юм.
  • II дүүрэг нь мөн Будагийн (баруун хойд) нэг хэсэг юм.
  • III дүүрэг нь Будагийн хойд хэсгээр үргэлжилдэг.
  • IV дүүрэг нь Пештэд (хойд хэсэг) байрладаг.
  • V дүүрэг нь Пештийн төв хэсэгт (Белварос, Липотваросын түүхэн дүүргүүд) байрладаг.
  • VI, VII, VIII, IX дүүргүүд нь төв Пештээс зүүн ба өмнө зүгт байрладаг.
  • X дүүрэг нь зүүн тийш, мөн Пештэд байрладаг.
  • XI, XII дүүргүүд нь I дүүргийн (цайз) өмнөд ба баруун талд байрлах Будад байрладаг. XIII, XIV, XV, XVI, XVII, XVIII, XIX, XX дүүргүүд (ихэвчлэн хотын гадна хэсэг) төв Пештийг тойрон хагас тойрог үүсгэдэг.
  • XVI дүүрэгт Матясфёлд багтдаг.
  • XXI дүүрэг нь өмнө зүгт Дунай мөрөн (Чепел арлын хойд төгсгөл) хүртэл үргэлжилдэг.
  • XXII дүүрэг нь Будагийн баруун өмнөд хэсэгт байрладаг.
  • XXIII дүүрэг нь Пештийн өмнөд зах юм.

Зүүлтийн холбоос

[засварлах | кодоор засварлах]
  1. "Будапешт хотын захиргаа (албан ёсны)". 2014-09-11. Татаж авсан: 2024-11-24.
  2. "Területi statisztikai évkönyv, 2022" [Бүс нутгийн статистикийн эмхэтгэл, 2022 → Төв Унгар: Будапешт (525 км2) болон Пешт (6,392 км2)]. www.ksh.hu. Унгарын Статистикийн Төв Газар (УСТГ). 2023. х. 4. Татаж авсан: 2024-11-24.
  3. 3.0 3.1 "22.1.2.1. Хүйс, муж, бүсээр нь оршин суудаг хүн ам, 1-р сарын 1 (жилийн цуврал)". www.ksh.hu. Унгарын Статистикийн Төв Газар (УСТГ). 2023-08-31. Татаж авсан: 2024-11-24.
  4. "Хотын хамгийн өндөр толгодоос Будапештын хамгийн сайхан үзэмж". stay.com – Будапешт. 2014-09-11. Эх хувилбараас архивласан: 2010-06-23. Татаж авсан: 2024-11-24.
  5. "2022 оны Унгарын хүн амын тооллого". www.ksh.hu. Унгарын Статистикийн Төв Газар (УСТГ). 2023-12-07. Татаж авсан: 2024-11-24.
  6. 6.0 6.1 6.2 Хэд хэдэн эх сурвалж:
  7. "Үндэстний хөгжлийн индекс - дэд үндэстний ХХИ - Глобал мэдээллийн лаборатори". globaldatalab.org.
  8. 8.0 8.1 Török, András, "Budapest", Encarta, <http://encarta.msn.com/encyclopedia_761572648/Budapest.html> (retrieved on 2008-04-06)[permanent dead link]
  9. Molnar, A Concise History of Hungary, Chronology pp. 15.
  10. "2011 Hungarian Census" (PDF). Hungary Central Statistical Office. 2012-03-27. Татаж авсан: 2012-03-27.
  11. "History of the Budapest Commuter Association (English))". Эх хувилбараас архивласан: 2008-10-14. Татаж авсан: 2012-08-17.
  12. "Settlements of the Budapest Commuter Area (Hungarian)" (PDF). Эх хувилбараас (PDF) архивласан: 2006-11-25. Татаж авсан: 2012-08-17.