Jump to content

Зуны Олимпын наадам

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Зуны олимп-с чиглүүлэгдэв)

[1][2]Зуны олимп нь Орчин үеийн олимпын наадмын, зун зохиогддог арга хэмжээ бөгөөд 4 жилд нэг удаа, аргын тооллоор 4-т хуваагддаг онуудад зохиогдоно. Хөнгөн атлетик, усанд сэлэлт зэрэг спортын төрлүүд хамрагддаг.

Монголын оролцсон байдал

[засварлах | кодоор засварлах]
Үндсэн өгүүлэл: Монгол Улс Олимпод

Монгол улс Зуны Олимпын наадамд 13 удаа оролцож, 2 алт, 10 мөнгө, 14 хүрэл, нийт 26 медаль хүртсэн. Монгол Улс медаль хүртсэн орны тоогоор 199 орноос 51 дүгээр байрт орж байна. 1964 оны Токиогийн олимпод 21 тамирчин оролцож медаль хүртэж чадалгүй иржээ. Нийт 93 орны тамирчин тус олимпод оролцсон байна.

1968 онд 16 тамирчин Мехиког зорьж нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, шагналт байранд хоёр тамирчин орсон байна. 112 орон оролцсон тус олимпоос Монгол Улс 27 дугаар байранд орж байжээ.

1972 оны Мюнхений олимпод 41 тамирчин явж нэг мөнгөн медаль, шагналт байр хоёрыг эзэлж 121 орноос 36-д орсон бол 1976 оны Монреалийн олимпод 33 тамирчин оролцож нэг мөнгө, шагналт байр дөрвийг хүртэж 92 орноос 35 дугаар байрт орсон байна.

Манайхаас хамгийн олон буюу 43 тамирчин оролцсон 1980 оны Москвагийн олимпоос хоёр мөнгө, хоёр хүрэл медаль, таван шагналт байр эзэлж 80 орноос 22 дугаар байрт орсон нь хамгийн өндөр үзүүлэлт юм. Тус олимпод хөрөнгөтний гэгдэх томоохон орнууд оролцоогүй.

Дараагийн олимп буюу АНУ-ын Лос-Анжелес хотноо болсон 23-р наадамд хуучнаар социалист системийн орнууд оролцоогүйгээс манай тамирчид Лос-Анжелесийг зориогүй билээ.

1988 оны Сөүлийн олимпод манай 28 тамирчин оролцож нэг хүрэл медаль, таван шагналт байр хүртэж 159 орноос 47-д оржээ.

1992 оны Барселоны олимпод 33 тамирчин явснаас хоёр хүрэл медаль зүүж, шагналт байранд мөн хоёр тамирчин орсноор тус олимпод оролцсон 169 орноос 48 дугаар байрыг эзэлсэн байна.

1996 оны Атлантын олимпод 18 тамирчин оролцож нэг хүрэл медаль хүртэж 179 орноос 71 дүгээр байрт оржээ.

2000 оны Сиднейн олимпод 20 тамирчин оролцож буудлагын тамирчин Отрядын Гүндэгмаа шагналт байр эзэлж, манай тамирчдын олимпод 1964 онд анх удаа оролцохдоо медаль хүртэж чадаагүй шиг Сиднейгээс ганзага хоосон ирснээр 199 орноос 150 дугаарт орж сүүл мушгигсдын эгнээнд багтжээ.

2004 оны Афины олимпод жүдо бөхийн 60 кг ийн жинд барилдсан Хашбаатарын Цагаанбаатар хүрэл медаль хүртжээ.

2008 оны Бээжингийн олимпод жүдо бөхийн -100кг ийн жинд барилдсан Найдангийн Түвшинбаяр алтан медаль хүртсэн ба 25м-н спорт гар бууны төрөлд спортын мастер Отрядын Гүндэгмаа мөнгөн медаль, боксын төрөлд Энхбатын Бадар-Ууган алтан медаль, Пүрэвдоржийн Сэрдамба мөнгөн медаль хүртжээ.

2012 оны Лондоны олимпод жүдо бөхийн -100кг ийн жинд барилдсан Найдангийн Түвшинбаяр мөнгөн медаль хүртэж, Монгол Улсаас анх удаа олимпын хошой медальтан болсон бол боксын төрөлд Нямбаярын Төгсцогт мөнгө, жүдогийн төрөлд Сайнжаргалын Ням-Очир, чөлөөт бөхийн төрөлд Соронзонболдын Батцэцэг, боксын төрөлд Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ нар хүрэл медаль хүртжээ. Тус олимпоос монголчууд анх удаа хамгийн олон буюу 5 медаль хүртсэн.

2016 оны Рио-де-Жанейрогийн олимпод жүдогоор Доржсүрэнгийн Сумъяа мөнгө, боксоор Доржнямбуугийн Отгондалай хүрэл медаль хүртсэн.

Зуны Олимпын наадмууд

[засварлах | кодоор засварлах]
д.дОнНаадамЗохиогдсон улсТайлбар
11896 онАфины олимп Грек.
21900 онПарисын олимп Франц[2]
31904 онСент-Луйсын олимп Америкийн Нэгдсэн Улс.
тусгай1906 онАфины олимп Грек[3]
41908 онЛондоны олимп Нэгдсэн Хаант Улс.
51912 онСтокхольмын олимп Швед.
61916 онБерлиний олимп Герман[4]
71920 онАнтверпены олимп Бельги.
81924 онПарисын олимп Франц.
91928 онАмстердамын олимп Нидерланд.
101932 онЛос-Анжелесын олимп Америкийн Нэгдсэн Улс.
111936 онБерлиний олимп Герман.
121940 онТокиогийн олимп →Хельсинкийн олимп Япон Финланд[1]
131944 онЛондоны олимп -дайны улмаас болоогүй Нэгдсэн Хаант Улс[5]
141948 онЛондоны олимп Нэгдсэн Хаант Улс.
151952 онХельсинкийн олимп Финланд.
161956 онМельбурны олимп Австрали[6]
171960 онРомын олимп Итали.
181964 онТокиогийн олимп Япон.
191968 онМехикогийн олимп Мексик.
201972 онМюнхений олимп Баруун Герман[7]
211976 онМонреалийн олимп Канад[8]
221980 онМосквагийн олимп Зөвлөлт Холбоот Улс[9]
231984 онЛос-Анжелесын олимп Америкийн Нэгдсэн Улс[10]
241988 онСөүлийн олимп Өмнөд Солонгос[11]
251992 онБарселоны олимп Испани.
261996 онАтлантын олимп Америкийн Нэгдсэн Улс.
272000 онСиднейн олимп Австрали.
282004 онАфины олимп Грек.
292008 онБээжингийн олимп Хятад.
302012 онЛондоны олимп Нэгдсэн Хаант Улс.
312016 онРио-де-Жанейрогийн олимп Бразил.
322020 онТокиогийн олимп Япон.
332024 онПарисын олимп Франц.
342028 онЛос-Анжелесын олимп Америкийн Нэгдсэн Улс.
352032 онБрисбэний олимп Австрали.
  1. 1 2 Анх олимпийг зохион байгуулах эрхийг Токио хот авсан боловч Япон улс Хятадад халдан довтолсны улмаас эрхийг нь Хельсинкид шилжүүлсэн. Гэвч Дэлхийн хоёрдугаар дайны улмаас зохиогдоогүй.
  2. 1 2 Парист зохиогдсон Экспогийн хүрээнд явагдсан.
  3. Орчин үеийн олимп явагдаж эхэлсний 10 жилийн ойг тохиолдуулж зохион байгуулсан тусгай наадам.
  4. Дэлхийн нэгдүгээр дайны улмаас зохиогдоогүй.
  5. Дэлхийн 2-р дайн улмаас зохиогдоогүй.
  6. Австралийн хуулийн дагуу амьд амьтан хилээр оруулахыг хориглосны улмаас морин спортын төрлүүдийн уралдаан тэмцээнүүд Шведийн Стокхольмд явагджээ.
  7. Уг олимпын үеэр Палестины алан хядагчдын гарт Израилын тамирчид амь үрэгдсэн хэрэг явдал гарсан. (Мюнхений олимпын хэрэг)
  8. Африкийн ихэнх орнууд бойкотлосон.
  9. Ихэнх барууны орнууд бойкотлосон.
  10. Социалист орнуудын ихэнх нь бойкотлосон.
  11. Хойд Солонгос (Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс) оролцоогүй.