Jump to content

1992 оны Зуны Олимп

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Барселоны олимп-с чиглүүлэгдэв)
Олимпын XXV наадам
Games of the XXV Olympiad
Зохиогдсон хот  Испани, Барселона
Нээлтийн ёслол 1992 оны 7 сарын 25
Хаалтын ёслол 1992 оны 8 сарын 9
Төв цэнгэлдэх
хүрээлэн

Олимпын XXV наадам буюу 1992 оны Барселоны олимп (Англи: XXV Olympic Summer Games, исп. Juegos Olímpicos de Barcelona 1992,) нь 1992 оны 7 сарын 25-наас 8 сарын 9-нд Испани улсын Барселона хотноо зохион байгуулагдсан олимпын наадам юм.

Энэ Зуны Олимпод тамирчид 259 багц медалийн төлөө өрсөлдсөн. Наадамд 169 багийн 9356 тамирчин (6652 эрэгтэй, 2704 эмэгтэй) оролцсон.

ЗХУ задран унасны дараах анхны Олимпын наадам. Барселон хотод хуучин ЗХУ-ын хуучин 12 Бүгд найрамдах улсын тамирчид нэгдсэн баг болж орсон байна.

Медалийн хүснэгт

[засварлах | кодоор засварлах]
Улс (баг) Алт Мөнгө Хүрэл Нийт
1 Нэгдсэн баг 45 38 29 112
2 АНУ 37 34 37 108
3 Герман 33 21 28 82
4 Хятад 16 22 16 54
5 Куба 14 6 11 31
6 Испани 13 7 2 22
7 Өмнөд солонгос 12 5 12 29
8 Унгар 11 12 7 30
9 Франц 8 5 16 29
10 Австрали 7 9 11 27

Монгол улс Барселоны олимпод

[засварлах | кодоор засварлах]

Монгол улс зуны олимпод 7 дахь удаагаа оролцож, бокс, буудлагын спортоор тус бүр 1 хүрэл медаль хүртжээ. Буудлагын төрөлд хүрэл медаль зүүсэн Доржсүрэнгийн Мөнхбаяр Монгол улсын түүхэнд олимпоос медаль хүртсэн анхны эмэгтэй тамирчин болов.