Jump to content

Дифлимп

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Дифлимп буюу Сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн олимп (хуучин Сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн дэлхийн наадам, Сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн олон улсын наадам гэдэг байсан, Англи: Deaflympics) гэдэг нь ОУОХ-ноос хүлээн зөвшөөрсөн, сонсголын бэрхшээлтэй тамчиричд оролцдог дээд зэрэглэлийн тэмцээн юм. Тус наадмыг Comité International des Sports des Sourds (CISS, "Олон Улсын Сонсголын Бэрхшээлтэй Хүмүүсийн Спортын Холбоо") зохион байгуулдаг.

4 жил тутамд зохиогддог Дифлимп нь олимпийг эс тооцвол хамгийн эртнээс зохиогдож ирсэн олон спортын цогц наадам юм[1]. 1924 онд Парист зохиогдсон анхны дифлимп нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн оролцсон анхны олон улсын спортын тэмцээн байсан билээ[2]. Дэлхийн хоёрдугаар дайнаас болж тасалдсаныг эс тооцвол дөрвөн жил тутамд зохиогдож ирснээс гадна 1949 оноос Өвлийн дифлимп зохиогдож эхэлсэн байна[3]. Парист болсон анхны наадамд Евроопын 9 орны 145 тамирчин оролцож байжээ.

1924-өөс 1965 онд албан ёсоор "Сонсголын Бэрхшээлтэй Хүмүүсийн Олон Улсын Наадам" гэгддэг байсан бөгөөд мөн "Олон Улсын Чимээгүй Наадам" гэгдэж байв. 1966-1999 онд "Сонсголын Бэрхшээлтэй Хүмүүсийн Дэлхийн Наадам" буюу "Дэлхийн Чимээгүй Наадам" гэгдэж байгаад 2000 оноос одоогийнхоороо "Дифлимп" гэгдэх болсон байна[3].

Дифлимпэд оролцохын тулд тамирчдын "сайн чих" нь дор хаяж 55 дб-ээр сонсголоо алдсан байх ёстой. Тамирчдын нөхцлийг ижил байлгахын тулд сонсголын аппарат зэргийг хэрэглэхийг үл зөвшөөрнө[3]. Хөлбөмбөгийн тэмцээнд шүүгч шүгэл үлээхийн оронд дарцаг өргөдөг бол хөнгөн атлетик зэрэг уралдаанд гараандаа гарахыг гар буу биш, гэрэл гялбуулж мэдэгддэг байна.

Спортын төрлүүд

[засварлах | кодоор засварлах]

Дифлимпийн хөтөлбөрт өдгөө дараах спортын төрлүүд багтдаг[4]:

Зохион байгуулагдсан хот, улсууд

[засварлах | кодоор засварлах]

Өнөөдрийн байдлаар Дифлимпийн наадам нь 21 улсын 36 хотод зохион байгуулагдаж байсан боловч Европ, Хойд Америк тивээс гадна ердөө 3 удаа (Христчөрч 1989, Мельбурн 2005, Тайбэй 2009). Дараагийн зуны наадам Грекийн Афинд 2013 онд, өвлийн наадам Словакийн Хай Татраст 2011 онд зохиогдоно. Зохиогдож байсан хот, улсуудыг дор жагсаав[2][5]:

ОнНаадамХотУлс
1924IПарис Франц
1928IIАмстердам Нидерланд
1931IIIНюрнберг Герман
1935IVЛондон Нэгдсэн Хаант Улс
1939VСтокхольм Швед
1940–48 онд Дэлхийн хоёрдугаар дайны улмаас зохиогдоогүй
1949VIКопенхаген Дани
1953VIIБрюссель Бельги
1957VIIIМилан Итали
1961IXХельсинки Финланд
1965XВашингтон Америкийн Нэгдсэн Улс
1969XIБелград Югослав
1973XIIМальмё Швед
1977XIIIБухарест Румын
1981XIVКёльн Баруун Герман
1985XVЛос-Анжелес Америкийн Нэгдсэн Улс
1989XVIХристчөрч Шинэ Зеланд
1993XVIIСофи Болгар
1997XVIIIКопенхаген Дани
2001XIXРом Итали
2005XXМельбурн Австрали
2009XXIТайбэй Тайвань (Бүгд Найрамдах Хятад Улс)

( Хятадын Тайвань гэсэн нэрээр оролцдог)

2013XXIIАфин Грек
ОнНаадамХотУлс
1949IСифелд Австри
1953IIОсло Норвеги
1955IIIОбераммергау Герман
1959IVМонтана-Вермала Швейцар
1963VОре Швед
1967VIБерхтесгаден Герман
1971VIIАделбоден Швейцар
1975VIIIЛэйк-Плэсид Америкийн Нэгдсэн Улс
1979IXМэрибэл Франц
1983XМадонна ди Кампиглио Итали
1987XIОсло Норвеги
1991XIIБанфф Канад
1995XIIIИллөс Финланд
1999XIVДавос Швейцар
2003XVСундсвалл Швед
2007XVIСолт-Лэйк Сити Америкийн Нэгдсэн Улс
2011XVIIХай Татрас Словак
2015XVIIIВанкувер Канад
  1. What are the Deaflympics? - Disabled World
  2. 1 2 "Future Directions of the Deaflympics". Эх хувилбараас архивласан: 2012-10-13. Татаж авсан: 2010-01-28.
  3. 1 2 3 "Historical overview of the Paralympics, Special Olympics, and Deaflympics". Эх хувилбараас архивласан: 2012-10-13. Татаж авсан: 2010-01-28.
  4. International Committee of Sports for the Deaf - Sports
  5. International Committee of Sports for the Deaf - Games

Гадны холбоосууд

[засварлах | кодоор засварлах]