Уулын цана

Уулын цана- уулын цанын спортод болон уулнаас буухад хэрэглэгддэг, цанын нэгэн төрөл юм.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Анхандаа уулнаас буух спортод өлмий хөдөлгөөнгүй бэхэлгээ бүхий ердийн цаныг ашиглаж байжээ ( 1945 онд). Цана нь аажимдаа сайжирсан байна. Анхны сайжруулалтын нэг нь цананы хажуу доод ирмэгийг нарийхан төмөр тууз- хавиргаар бэхлэх байлаа. Энэ нь модон их биеийг элэгдэхээс хамгаалахаас гадна хатуурсан цасан дээр гулгах үед цаныг жолоодоход амархан болгожээ.

Уулын цанын цаашдын хөгжил нь өсгий нь хөдөлгөөнгүй бэхлэгддэг тусгай бэхэлгээтэй уулын цана болон уг бэхэлгээнд зориулагдсан тусгай гутлыг үүсгэжээ.

Хийцэнд нөлөөлсөн дараагийн том өөрчлөлт нь хуванцар зохиогдсоны дараачаар гарсан юм. Цанын улыг хуванцраар бүрсэн нь модон цанатай харьцуулшгүй хурд авах боломжийг олгоод зогссонгүй, цанын хийц, гутал, бэхэлгээг бат бэх хийхэд нэмэр болжээ.Орчин үеийн уулын цана гэдэг нь шинжлэх ухаан техникийн бүхий л ололтыг ашигласан өндөр технологийн бүтээгдхүүн болжээ.

Уулын цанын ангилал[засварлах | кодоор засварлах]

Уулын цанын олон хэлбэрүүд дотроос хэдийг ялган үзье.

§ Racing – тусгай замаар уралдах – ийм цана нь өндөр хурдлах их ачаалалтай үед жолоодох боломж олгодог дээд зэргийн хөшүүн байдлаараа ялгагддаг. Рейсингийн цаныг огцом налуу руу буудаг тамирчид хэрэглэдэг. Спортын цаныг слаломд зориулсан, слалом- гигантад ,ски- кроссад болон фристайлд зориулсан гэж ангилдаг.

§ слалом (SL), - Слаломын цана - хажуугийн их биш тойрог (7 - 15м) бүхий ухаадастай,өргөөшөө маш их нарийсдаг, маш уян цана юм. Слаломын цаныг карвингийн цанатай адилханаар буюу цаначины өндрөөс 10- 15 см намхнаар тооцож авдаг. Слаломд тугийг ойрхон байрлуулдаг тул үе үе богино эргэлт хийх шаардлагатай болдог юм.

§ слалом-гигант (GS) – Слалом-гигант буюу ски-кроссд зориулсан спортын цананууд нь хөшүүн чанар сайтай, хажуугийн ухаадас нь 17 - 21 м байдаг. Цанаа сонгохдоо цаначны өндөрт тохируулж буюу 10 см богиноор авдаг. Слаломын цана нь сүүл хэсэг нь өргөн, их бие нь нарийн онцлог байдаг бол гигантын цана нь сүүл их биеийн хоорондын ялгаагүй шахам бараг шулуухан байдаг байна. Ийм хэлбэртэй учраас слаломын цана нь эргэлтийн радиус багатай, маневр сайтай байна. Гигантын цана нь эргэлтийн радиус ихтэй байдаг. Гигантын хаалганууд нь хол зайтай, цөөхөн байрлалтай тул эргэлтээ том зайд цөөхөн үйлддэг нь зүй юм. Ийм ч учраас слалом болон гигантад зориулсан цананууд тусдаа байна.

§ супер-гигант (SG).

§ Хурдны буулт (DH)- хурдны буултад зориулсан цаныг та каталог болон дэлгүүрээс хайгаад олохгүй л болов уу- учир нь эдгээр нь мэргэжлийн гэхээр цөөхөн тамирчдын хүрээнд хэрэглэгддэг тул уулын цаначдын99,999% хувийн сонирхлыг татдаггүй.

§ Carving – Карвингийн цана – тусгайлан бэлтгэсэн налуу (front side)- гаар буухад зориулагдсан цанын төрөл юм. Ийм цана нь "racing" цанатай адилхан хэлбэртэй хэдий ч хотойлтонд зөөлөн, хэт хөшүүн биш, мушгиралтанд ч илүү уян, цэвэр спортын гэхээргүй эвтэйхэн байдаг. Ийм цана нь богино, өргөн, алсуур тойргоор гулгах боломж олгодог. Карвингийн цана нь ихэвчлэн их биеийн дунд хэсгээрээ 63 - 68 мм өргөн байна. Карвингийн цананы хошуу, сүүл, их бие хэсэг нь өргөнөөрөө гоц ялгаатай бөгөөд их бие нь хажуугаараа 10- аас 17 метр хүртэл ухаадастай байна. Ийм хэлбэр нь карвингийн цаныг эргэлт хийхэд хялбар болгох төдийгүй бүх налуу замыг цанын улаар халтиралгүйгээр "кантаараа" туулах боломжтой болгодог юм. Карвингийн цанаар гулгаж буй уулын цаначин нь хоёр хөлдөө тэнцүү ачаалал авдаг (эргэлтийн үед гадна байрлах хөлдөө илүү ачаалал авдаг сонгодог аргаас ялгаатай). Карвингийн цана нь тусгайлан бэлдсэн налуу замын зөөлөн болон хатуурсан (мөсдсөн) цасанд тохиромжтой ч гүнзгий цасанд гулагахад зориулагдаагүй юм. Карвингийн цаныг цаначны өндрөөс нь 10 - 20 см хасч тааруулж сонгодог. Ууланд гулгахад болон их хурдтай үеийн тогтвортой байх нөхцлөөр карвингийн цаныг цаначны өндрөөс нь 5 - 15 см урттайгаар сонгосон ч болно.

§ Фан-карвинг (Радикал карвинг) – карвингийн цанын бас нэгэн төрөл юм. Ийм уулын цана нь хошуу болон их биеийн өргөний ялгаа маш ихтэй байдаг. Ийм цанаар гулгах үед уулын цаначин эргэлт хийх үедээ бараг хэвтэх шахан, заримдаа гараараа газар тулж ч чаддаг. Цаначин эргэлтийн үед дотор талын хөлөө илүү их ачаалдаг.

§ Автокарв (Salomon) – эргэлт хийхэд хялбаршуулсан цанын хийц юм. Ийм чанар нь хажуугийн гүнзгий (оверсайз) ухаадасын ачаар бий болдог. Ийм цанаар гулгах үед үүсэх эвтэйхэн байдлыг шингэнт хүчлүүртэй авто машин жолоодохтой л адилтгаж болно.

§ All-mountain/All-terrain/Allround – нийцлэг уулын цана- нягтруулагчаар дагтаршуулсан налуу дээр дажгүй гулгах төдийгүй хүсвэл хөвсгөр цас, довон дээгүүр ч гулгах боломжтой. Гэвч эдгээр нөхцөл болгонд тусгайлан зориулагдсан загварыг гүйцдэггүй юм. Цанын өргөн нь 68- аас 80 мм байдаг. Нийцлэг цанын уртыг нь сонгохдоо уулын цаначны биеийн өндрөөс нь 10 см хасаж авдаг.

§ Big-mountain/Backcountry/Freeskiing/Fat/Фрийрайд (Freeride) – ойролцоогоор 1998 онд үүссэн фрийлайдад зориулагдсан цана юм. Ийм цана нь сэвсгэр цастай үед сайн гулгадаг, тусгайлан зассан биш нөхцөлд, ямар ч налууд тогтвортой, 30 метр өндөр хясаан дээрээс гүнзгий цас руу харайхад биемахбодид ноцтой гэмтэлгүй газардуулахаар хийгдсэн байдаг. Зарим нэг загварууд их биеийн дунд хэсгээрээ 100 мм хүртэл өргөн байна. Фрийрайд цаныг биеийн өндөр дээрээ 5 см нэмж авдаг.

§ Freestyle – фрийстайл үзүүлбэрийн цана нь тусгайлан бэлдсэн талбайд акробатийн дасгал хийхэд зориулагдсан юм. Ийм цанын сүүл хэсэг нь нэлээд дээшээ матийсан, дугуйрсан байдаг нь цаначин үсрэлтээс арагшаа харж газардах үед тэнцвэртэй байдлыг хангахад зориулагдсан байна. Ийм цанаар ямар ч налуугаар сонирхогчид гулгасан ч тохирно.

§ Aerials – агаарт акробатийн үзүүлбэр хийхэд зориулсан цана юм.

§ Snow blades/Big foot – хэт богинохон цана, урт нь гутлын улнаас ялимгүй л илүү байдаг.

§ Скиборды —карвингийн богино цана

§ Твинтипы

§ скитура – д зориулсан цана

Ангилал[засварлах | кодоор засварлах]

Дээрхээс гадна цаныг бас ангилдаг.

§ А ангийн – Дэлхийн цомын уралдаанд зориулагдсан (racing) хэт – зузаан загвар. Эгц хажуу ирмэгтэй, давхарласан мушгиа хайрцаг маягийн хийц нь Жан Клод Киллийн үеэс хойш бараг өөрчлөгдөөгүй. Ийм цана нь алдааг мэдэрдэг, хүч их шаарддаг, бэлтгэгдсэн тамирчдад зориулагдсан байна.

§ В, С ангийн цана нь өргөн олонд зориулагдсан байна.

§ D ангийн цана нь бэлдсэн талбайд бага шиг хурдтай гулгахад зориулагдсан, энгийн хийцтэй, хямд байна.

Цанын үзүүлэлт[засварлах | кодоор засварлах]

Доргио намдаагч (чичиргээ намдаагч) - Гулгах үед цана жижиг цохилтууд авч, улмаар бага зэрэг доргиж чичирч эхлэдэг. Ийм чичиргээний үед цастай харьцалт байхгүй болж, цанын жолоодлого муудна. чичиргээ намдаах чадвараас нь хамаарч цанаар их болон дунд зэрэг хурдлах үед явалт нь өөр өөр байна: чичиргээг сайн намдаадаг бол нумарсан эргэлтийг зөв хийж, хатуурч дагтаршсан цас руу бүх ирмэгээрээ шигдэж орсноор их хурдлахад тогтвортой байдаг. Чичиргээ намдаах нь спортын болон дээд түвшний цананд тулгардаг асуудлын нэг мөн. Харин эхлэн суралцагчдад зориулсан хямдхан цананд чичиргээ харьцангуй их үүсдэг.

Нарийхан цана – хатуурч, мөсдсөн налуу зам дээр илүү “амьд”, эргэлт хийх боломжтой байдаг нь хажуу хавиргаар нь тулахад бага хүч ордогоос болдог. Илүү хөнгөн, доворхог налуу руу гулгахад хялбар байдаг.

Өргөн цана – гүнзгий болон хөвсгөр цасанд тохиромжтой, “шигддэггүй”, жолоодлого нь тогтвортой байдаг.

Цанын хошуу – хошуу нь өргөн байх тусмаа цана эргэлт хийхэд амар байдаг. Өргөн хошуутай уулын цанаар карвингийн гулгалт хийдэг. Хошуу нь дээшээ марийсан байх тусам бэлтгээгүй замд тохиромжтой болдог. Хавтгай хошуутай цана нь тусгайлан бэлдсэн зам дээр карвинг хийхэд, спортын зам дээр слалом гулгахад тохиромжтой.

Цанын их бие - өргөн их биетэй цана нь бэлтгэгдээгүй зам дээр, янз бүрийн цасанд шигдэхгүйгээр гулгахад тохиромжтой. Их бие нь өргөсөх тусмаа эргэлт хийхэд хялбар болдог.

Сүүл хэсгийн өргөн – сүүл хэсэг өргөсөх тусмаа эргэлтийн төгсгөлд нумыг гүнзгий үүсгэж чадна. Өргөн сүүлтэй уулын цаныг карвингад хэрэглэдэг.

Цанын эргэлтийн радиус (R) буюу Цанын хажуугийн ухаадас - R үсгээр тэмдэглэх буюу зүгээр л 8- аас 40 хүртэл тоогоор илэрхийлнэ. Цанын эргэлтийн радиус гэдэг нь тухайн цанаар зөв хийж болох эргэлтийн хамгийн бага радиусыг метрээр илэрхийлсэн тоо юм. Жишээлбэл, цанан дээр R=22 гэж бичигдсэн байвал та ойролцоогоор 25-26 метр орчим радиустай нумыг цанаар үүсгэж чадна. Тэгсэн тохиолдолд цанын явах налуу замын өргөн нь 26+26=52 метр болно. Цанын радиусын сонгож авдаг хоёр зарчим байдаг. Таны гулгах гэж байгаа налууд, эсвэл таны гулгах арга барилд тохируулах. Радиус багатай цанаар байнга л эргэлт хийж, та дорхноо л налуу руу өгсөх болно. Энэ нь хэцүү бас залхаана. Их радиустай цана нь бараг шулуунаар их хурдтай гулгана, эргэлт хийх нь цөөн, гэвч таны хөдөлгөөн хязгаарлагдана. Гэхдээ сэвсгэр цасан дээр цанын радиус нөлөөлөхгүй, шал өөр барил шаардагдана гэдгийг санууштай. Бага радиустай бүх цана ихэвчлэн богинохон байдаг тул хадгалах, зөөхөд хялбар байна. Фрийрайдын цананд их радиустай, бага зэргийн ухаадас гаргаж өгсөн байдаг.

Урт цана – хурдлах үед тогтвортой, тэнцвэртэй. Хөвсгөр цасанд гулгахад амархан. Ийм цана нь “том” уултай, өргөн урт замтай үед тохиромжтой.

Бонигохон цана – илүү авсаархан, налуу дээр эргэлт хийхэд хялбархан, хатуурч мөсдсөн замаар гулгахад илүү, доворхог замд ч илүү гулгадаг. Ийм цанаар богинохон замд гулгахад тохиромжтой.

Хөшүүн чанар[засварлах | кодоор засварлах]

Сонголт хийхэд дөхүүг бодож зөөлөн(soft), дунд зэрэг(medium), хөшүүн(hard) гэсэн баримжааг авч үздэг.

Зөөлөн цана – эхлэн суралцагчдад дээр байна.Ийм цана нь бага хурдтай үед зөв “ажиллаж” замын хотгор гүдгэрийг сайн гаргаж, зөөлөвчилж өгдөг. Зөөлөн цана нь сэвсгэр цасанд сайн гулгана. Зөөлөн цанаар эхлэн суралцагчдаас гадна сэвсгэр цасанд фрийрайд үзүүлбэр хийхэд гулгана.

Хөшүүн цана – спортын зориулалтаар болон бэлтгэгдсэн замаар карвингийн гулгалт хийнэ. Ийм цана нь хатуу, мөсдөн налуу дээгүүр “төмөр замаар явж байгаа” адил гулгадаг. Хөшүүн цанаар эргэлт хийхэд эхэндээ хэцүү ч эргэлтийн төгсгөлд хуримтлуулсан бүх эрчээ “буудах” мэт өгдөг. Ийм цанаар гулгахад цаначнаас бие махболийн болон арга барилын өндөр чадвар шаарддагийг санах ёстой.

§ Мушгиралтын хөшүүн чанар – гулгах явцад цаныг мушгихаар тэмүүлж байгаа хүчийг эсэргүүцэх үзүүлэлт юм. Энэ үзүүлэлт сайн байх тусмаа хатуу налуу дээр сайн тогтоно. Загвар нь өндөр технологийн байх тусмаа энэ үзүүлэлт нь сайн байдаг.

§ Уртааш хөшүүн чанар – гулзайхгүй хөшүүн чанар юм. Цанын дунд хэсэгт гараараа дарж, харьцуулж үзэж болно. Цаначны жин хөнгөн байх тусам зөөлөн загвар тохирно. Гэхдээ зөв ачаалалтай цана хатуурсан цастай налуу дээр дунд хэсгээрээ илүү найдвартай тогтдог гэдгийг анхаарах хэрэгтэй. aagii naagii hoer jimsend yvav ih shan bjee

Бэхлэгээ[засварлах | кодоор засварлах]

Цанаа гуталдаа бэхэлгээгээр бэхлэнэ.

Бэхэлгээ нь хоёр янзын тохируулгатай байна. Мултлах хүч ба тохируулах уруулын зай болно.

Мултлах хүч - бэхлэгээн дээр ирэх хүчийг хэтрэхэд гутлыг цананаас мултлах ёстой хязгаарын хүч юм. Энэ хүчийг тохируулахын тулд бэхэлгээний урд болон хойд талд хуваарь байдаг. Хуваарь нь тоотой байна. Тоонууд нь болгон нь 10 килограммтай дүйнэ. Ихэвчлэн мултлах хүчийг цаначны жингээс 10-20 килограмм бага байхаар тооцож тохируулдаг. Гутлын хоншоор болон өсгийний тохиргоо нь тус тусдаа хийгдэнэ. Гэвч гулгаж сурч байгаа үедээ ижилхэн тохируулаад, тодорхой дадлага болон өөрийн гэсэн арга барилтай болохоороо өөрчилж болно. Мултлах хүчийг тохируулахадаа зөвхөн өөрийн жингээс гадна хөлийн булчингийн хөгжилөө давхар бодолцоно. Бэхэлгээ мултрах нь энэ булчин, шөрмөсийг л чухамдаа хамгаалдаг юм. Тэгээд ч эдгээр шөрмөс болон булчингийн хөгжил нь биеийн жинтэй хамааралгүй байх нь элбэг. Иймд та хэрвээ эхлэн суралцагч бол өөрийн биеийн жинд тохируулаад тохиргоог хэт чангалахаар яарах нь хөлөө эрсдэлд оруулж болзошгүй...

Тохируулах уруулын зай – бүх бэхэлгээн дээр байдаггүй, зөвхөн гайгүйхэнд л байна. Гутал элэгддсэн үед, багассан хэвийг нь бэхэлгээнд тохируулж өгснөөр хөлийн байрлалыг тэгшлэх боломж олгоно.

Цана сонгоход зөвлөгөө[засварлах | кодоор засварлах]

Цана нь механик үзүүлэлтээрээ ялгаатай: урт, өргөн, хэлбэр, мушгиралтын хөшүүн чанар, уртааш хөшүүн чанар, чичиргээ намдаах чанар гм.

Эхлэн суралцагч анхны үед, өөрт нь хямдхан цана хангалттай гэж бодох нь тааралддаг. Нөгөөтэйгүүр эхлэн суралцагч маань ганц сарын дотор бүх арга барилыг эзэмшээд сайн цана руу дэвших нь бий. Тэгэхээр сайнаас нь сонгох боломж байвал алдахгүй нь зөв юм.

Цанын уртыг тохируулах аргуудын нэг нь цанаа босгож бариад, өөрийнхөө хамартай чацуулах юм. Хэрвээ таны жин хэвийнхээс бага бол цанаа ялимгүй богинохон сонгоно. Харин хэвийнхээс илүү бол ялимгүй уртыг сонгоно. Гэхдээ аль ч тохиолдолд духнаас чинь өндөр байж болохгүй.

Цанын уртыг жингээсээ хамааруулж сонгох өөр ч арга байна. Жин, кг 47 48 - 52 53 - 58 59 - 65 66 - 73 74 - 82 > 83 Биеийн өндөр 145 150 155 160 165 170 175 Нөгөөтэйгүүр уулын цанын төрөлд, слаломдд бүх эрэгтэй тамирчид 165 см урттай цанаар гулгадаг юм. Иймээс ч уулын цанын холбооноос 165 см- аас богинохон цанаар уралдахыг зөвшөөрдөггүй.

Ийм маягаар цаныг өөрийн биедээ (өндөр, жин, нас) биш харин гулгах хэв маягтаа тохируулах нь зүйтэй. Бага зайд эргэлт хийгээд удаахан гулгамаар байвал 11-14 метр радиусын ухаадастай 155-165 см урт цана сонго.

Том радиустай алгуур эргэлт хийгээд хурдтай гулгамаар байгаа бол 16-22 метр радиусын 170-185 см урт цана сонгоно.

Цаначны урт болон жин нь цанын сонголтод нөлөөлөхгүй. Цана үйлдвэрлэгч нэг ч компани нь бусдаасаа илт давуу үзүүлэлтээр ялгардаггүй байна.

Хуучин цана худалдаж авах зөвлөгөө

Цана нь наалтны ул мөртэй байж болохгүй (цанын хажууг сайтар үз)

1. Хажуу доод талын төмөр хавирга нь хурц ирмэгтэй байна, бас их биенээсээ завсартай байж болохгүй. Хэрэв ийм завсар байвал нь цанын бүх уртын дагууд жигд байгаа эсэхийг шалгана.

2. Цанын ул нь гөлгөр жигд, хөндлөнгөөр нь сайн харах юм бол үл мэдэг төвгөр байх ёстой. Хэрвээ овон товонтой, их хонхойсон байвал цанын улыг хуурайдсан гэсэн үг бөгөөд энэ нь муу юм. Ийм сэжиг төрвөл шугам тавьж гүйлгэж шалгаж болно.


3. Цанын ул нь ховилтой байх нь маш хуучны гэдгийг илтгэнэ. Сүүлийн үед ийм цана үйлдвэрлэхээ больсон юм.

4. Цанаа хосоор нь өөд өөдөөс нь улаар нь нийлүүлбэл тэгш хэмтэй дүрс үүсгэх ёстой.


5. Цанаа улаар нь нийлүүлж тавиад, нийлж байгаа хэсгийг нь сайн харж авна. Дараа нь хооронд нь ойртуулж зөөлөн шахахад цанын нийлж байгаа хэсэг нь дунд хэсэг рүү бараг шилжихгүй байх ёстой. Хэрвээ ингэж илэрхий шилжиж байвал цанын ул “ядарсан”, ажиллах ёстойгоороо ажиллахгүй гэсэн үг юм.

6. Цанын улыг нэвт өрөмдсөн эсэхийг шалгана. Өрөмдсөн байвал гулгалт нь муудна.


7. Худалдан авагч заримдаа илэрхий зүйлийг ч анзаардаггүй тул хажуудаа өөр хүн дагуулах нь зүйтэй.