Jump to content

Мельбурн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Мельбурн
Melbourne
Мужийн нийслэл
Сидней хотын газрын зураг
Сидней хотын газрын зураг
Мельбурн, Австрали
Мельбурн
Мельбурн
Австрали дахь байршил
Солбицол: 33°52′04″S 151°12′36″E / 33.86778°S 151.21000°E / -33.86778; 151.21000Солбицол: 33°52′04″S 151°12′36″E / 33.86778°S 151.21000°E / -33.86778; 151.21000
Улс Австрали
Муж Викториа
Суурин1835 оны 8 сарын 30; 190 жилийн өмнө (1835-08-30)
Хотын статус1847 он
Газар нутаг
  Нийт
9,993 км2 (3,858 бээр2)
Хүн ам
 (2025)[2]
  Нийт5,435,590
  Нягтрал540/км2 (1,400/бээр2)
Иргэдийн нэршилМельбурнчууд
Цагийн бүсUTC+10 (АДСЦ)
  Зун (ЗЦ)UTC+11 (АДЗЦ)
Шуудангийн код
3000–3207
Бүсийн дугаар0370, 0371, 0372, 0374, 0376, 0377, 0378, 0379, 0383, 0385, 0386, 0390, 0391, 0392, 0393, 0394, 0395, 0396, 0398, 0399
Вэб сайтwww.cityofsydney.nsw.gov.au

Мельбурн (Англи: Melbourne) нь Австралийн Викториа мужийн төв бөгөөд хүн амаараа Австралийд хоёрт байрлана. Метрополитан хотын хүн ам нь 5 сая гаруй бөгөөд энэ нь улсын нийт хүн амын тавны нэгтэй тэнцэнэ. Байршлын хувьд Австралийн зүүн өмнөд хэсэгт, Порт Филлипийн булангийн зэргэлдээ оршино. Мельбурн дэлхийн хамгийн өмнөд хэсэгт байрлах саятан хот юм.

Мельбурн хот нь худалдаа арилжаа, аж үйлдвэр, соёл урлагийн томоохон төв бөгөөд Австралийн "спорт ба соёл урлагийн нийслэл" хэмээдэг. Австралийн хамгийн чухал соёл урлаг, спортын үйл явдлууд зохиогдож, байгууллууд оршдог. Энэ хот нь Лоубороугийн их сургуулийн "дэлхийн хот"-уудын жагсаалтад бүртгэгджээ. Мельбурн хот Викторийн үеийн болон орчин үеийн архитектурийн холилдсон байдал, трамвайн сүлжээ болон викторийн үеийн парк, цэцэрлэгүүд, мөн олон янз байдалт, олон үндэстэн амьдардаг нийгмээрээ алдартай. 1956 оны зуны Олимп болон 2006 оны Хамтын Нөхөрлөлийн наадам энд зохиогдсон байна. Мөн 2006 онд дэлхийн хамгийн том эдийн засагтай 19 орны удирдагчид оролцдог G20-ын дээд хэмжээний уулзалт мөн зохион байгуулж байсан юм.

Австралид Европчууд анх ирснээс 47 жилийн дараа буюу 1835 онд Мельбурн нь Ярра голын орчмын хонины аж ахуйн суурин болж чөлөөт оршин суугчдаар байгуулагджээ. 1850-аад онд Викторийн алтны эрэлээр хурдацтайгаар томоохон метрополитан болтлоо хөгжсөн бөгөөд 1865 он гэхэд "Гайхамшигт Мельбурн" (Marvellous Melbourne) нь Австралийн хамгийн том, хамгийн чухал хот болсон байна. Харин 20-р зууны эхээр Сидней хот Австралийн хамгийн том хот болжээ.

Шинэ улс 1901 онд байгуулагдснаас хойш 1927 онд Канберра хот баригдах хүртэл Мельбурн нь холбооны улсын Засгийн газрын байрлах, нийслэл хот байв.

Цаг уурын мэдээлэл: Мельбурн (2013–2025 оны дундаж, туйлын үе 2013–2025)
Сар 1 сар 2 сар 3 сар 4 сар 5 сар 6 сар 7 сар 8 сар 9 сар 10 сар 11 сар 12 сар Жил
Макс. Температур °C (°F) 43.4
(110.1)
40.7
(105.3)
38.9
(102.0)
33.1
(91.6)
26.7
(80.1)
20.4
(68.7)
23.8
(74.8)
23.8
(74.8)
30.6
(87.1)
35.8
(96.4)
40.9
(105.6)
43.5
(110.3)
43.5
(110.3)
Дундаж макс. °C (°F) 35.8
(96.4)
33.7
(92.7)
31.4
(88.5)
27.0
(80.6)
21.7
(71.1)
17.5
(63.5)
17.2
(63.0)
19.1
(66.4)
23.4
(74.1)
27.0
(80.6)
30.8
(87.4)
34.1
(93.4)
35.8
(96.4)
Дундаж дээд °C (°F) 26.8
(80.2)
25.9
(78.6)
24.3
(75.7)
20.8
(69.4)
17.6
(63.7)
14.7
(58.5)
14.5
(58.1)
15.6
(60.1)
18.0
(64.4)
20.5
(68.9)
22.2
(72.0)
24.7
(76.5)
20.5
(68.8)
Өдрийн дундаж °C (°F) 21.7
(71.1)
21.0
(69.8)
19.6
(67.3)
16.5
(61.7)
13.7
(56.7)
11.2
(52.2)
11.0
(51.8)
11.8
(53.2)
13.8
(56.8)
15.7
(60.3)
17.5
(63.5)
19.6
(67.3)
16.1
(61.0)
Дундаж доод °C (°F) 16.5
(61.7)
16.0
(60.8)
14.8
(58.6)
12.2
(54.0)
9.7
(49.5)
7.7
(45.9)
7.5
(45.5)
8.0
(46.4)
9.6
(49.3)
10.9
(51.6)
12.7
(54.9)
14.4
(57.9)
11.7
(53.0)
Дундаж мин. °C (°F) 13.1
(55.6)
13.1
(55.6)
11.2
(52.2)
8.6
(47.5)
6.2
(43.2)
4.3
(39.7)
3.8
(38.8)
4.8
(40.6)
5.5
(41.9)
7.3
(45.1)
9.0
(48.2)
10.8
(51.4)
3.8
(38.8)
Мин. температур °C (°F) 10.3
(50.5)
9.9
(49.8)
8.5
(47.3)
5.0
(41.0)
1.7
(35.1)
1.3
(34.3)
0.6
(33.1)
0.8
(33.4)
3.4
(38.1)
4.2
(39.6)
6.4
(43.5)
8.1
(46.6)
0.6
(33.1)
Тунадас мм (инч) 57.6
(2.27)
24.7
(0.97)
34.5
(1.36)
66.7
(2.63)
46.3
(1.82)
41.3
(1.63)
40.8
(1.61)
45.6
(1.80)
42.7
(1.68)
64.2
(2.53)
64.4
(2.54)
50.2
(1.98)
579
(22.82)
Эх сурвалж: Цаг уурын товчоо[3]
 Commons: Мельбурн – Викимедиа дуу дүрсний сан
  1. "Greater Sydney: Basic Community Profile". 2011 Census Community Profiles. Австралийн Статистикийн Товчоо. 2013-03-28. Эх хувилбараас (xls) архивласан: 2022-11-07. Татаж авсан: 2026-04-23.
  2. "Regional Population - 2021-22 final". abs.gov.au. Австралийн Статистикийн Товчоо. Татаж авсан: 19 August 2023.
  3. "Climate data online (Melbourne Olympic Park)". Цаг уурын товчоо. Архивласан огноо 2026-02-02. Татаж авсан: 2026-04-23.