1956 оны Зуны Олимп
| Олимпын XVI наадам Games of the XVI Olympiad | |
| Зохиогдсон хот | |
|---|---|
| Нээлтийн ёслол | 1956 оны 11 сарын 22 |
| Хаалтын ёслол | 1956 оны 12 сарын 8 |
| Төв цэнгэлдэх хүрээлэн |
|
Олимпын XVI наадам буюу 1956 оны Мельбурны олимп (Англи: XVI Olympic Summer Games) нь 1956 оны 11 сарын 22-ноос 12 сарын 8-нд Австралийн Мельбурн хотноо зохион байгуулагдсан Олимпын наадам юм. Монгол Улс уг наадамд оролцоогүй.
1956 оны уг Зуны Олимпын наадамд нийт 67 улс оролцож өрсөлдсөн. Олимпод анх анх Камбож (зөвхөн Стокгольм дахь морин уралдаанд оролцсон), Этиоп, Фижи, Кени, Либери, Малай, Хойд Борнео (одоогийн Малайзын Сабах), Уганда гэсэн найман орон оролцсон байна. Зүүн Герман, Баруун Германы тамирчид Германы Нэгдсэн баг болон 1968 он хүртэл үргэлжилсэн тэмцээн уралдаанд оролцсон юм.
Хэдийгээр оролцогч улсын тоо (67) 1952 оныхтой (69) бараг ижил байсан ч тэмцээнд оролцох тамирчдын тоо 4925-аас 3342 болж огцом буурчээ. (Энэ тоонд Стокгольмд болсон хурдан морины уралдаанд оролцсон 29 орны 158 тамирчин ороогүй болно.)
Медалийн хүснэгт
[засварлах | кодоор засварлах]| Байр | Улс | Алт | Мөнгө | Хүрэл | Нийт |
|---|---|---|---|---|---|
| 1 | ЗХУ | 37 | 29 | 32 | 98 |
| 2 | АНУ | 32 | 25 | 17 | 74 |
| 3 | Австрали | 13 | 8 | 14 | 35 |
| 4 | Унгар | 9 | 10 | 7 | 26 |
| 5 | Итали | 8 | 8 | 9 | 25 |
| 6 | Швед | 8 | 5 | 6 | 19 |
| 7 | Германы нэгдсэн баг | 6 | 13 | 7 | 26 |
| 8 | Их Британи | 6 | 7 | 11 | 24 |
| 9 | Румын | 5 | 3 | 5 | 13 |
| 10 | Япон | 4 | 10 | 5 | 19 |