Jump to content

2018 оны Өвлийн Олимп

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
XXIII Өвлийн Олимпын наадам
PyeongChang 2018 Olympic official emblem
Emblem of the 2018 Winter Olympics
БайршилПёнчан, Өмнөд Солонгос
Уриа
  • Хүсэл тэмүүлэл. Холбогдсон.
  • (Солонгос: 하나된 열정; Hanadoen Yeoljeong)
Оролцогч орны тоо93[upper-alpha 1]
Оролцогч тамирчны тоо2,922 (1,680 эрэгтэй, 1,242 эмэгтэй)
Үйл явдал7 спортын төрөлд 102
Нээлтийн ажиллагаа2 сарын 9, 2018
Хаалтын ажиллагаа2 сарын 25, 2018
Албан ёсны нээгч
Хаагч
Олимпын бамбар
Цэнгэлдэх хүрээлэнПёнчангийн олимпын цэнгэлдэх хүрээлэн
Өвлийн
Зуны
Пёнчангийн Өвлийн Олимп
Хангыл
평창 동계 올림픽 대회
Ханжа
平昌冬季올림픽大會
Шинэ латинчлалPyeongchang Donggye Ollimpik Daehoe
Маккьюн–РайшауэрP'yŏngch'ang Tonggye Ollimp'ik Taehoe
XXIII Өвлийн Олимпын наадам
Хангыл
제23회 동계 올림픽 대회
Ханжа
第二十三回冬季올림픽大會
Шинэ латинчлалJeisipsamhoe Donggye Ollimpik Daehoe
Маккьюн–РайшауэрCheisipsamhoe Tonggye Ollimp'ik Taehoe

Пёнчангийн олимп, албан ёсоор Өвлийн олимпын 23-р наадам2018 оны 2-р сарын 9-ноос 25-ны өдрүүдэд Өмнөд Солонгос улсын Канвонь мужийн Пёнчан хошуунд зохиогдсон өвлийн олимп юм. Өмнөд Солонгос улс 1988 оны Сөүлийн олимпын дараа олимпын наадмыг хүлээн авсан 2 дахь удаа нь болов. Өвлийн олимпын тухайд тус улс анх удаа хүлээн авсан нь байв.

Пёнчангийн олимп анх удаа 5G технологийг ашигласан олимп байсан ба нээлтийн ёслолд 1218 дрон нисгэж олимпын таван цагаригийг дүрсэлжээ. Олимпын бамбарыг Өмнөд Солонгосын алдарт уран гулгагч Ким Ёнь-а асаасан.

Наадамд 15 спортын төрлийн 102 уралдаан явагдсан ба түүхэн дэх анхны 100 давсан багц медаль олгожээ. Бөөн гараатай тэшүүр, холимог хосын кёрлинг, уулын уруу буух холимог баг, агаарт өндөр үсрэх сноубоард дөрвөн зүйл уралдаан шинээр нэмэгдэж оржээ.

Нийт 92 улс орны 2914 он тамирчин өрсөлдсөн. Эквадор, Эритрей, Косово, Малайз, Нигери, Сингапураас анх удаа оролцов.

Норвеги 39 медалиар тэргүүлсэн бол Герман, Канад удаалж, зохион байгуулагч Өмнө Солонгос 7-р байрт оров.

Долоон жилийн урьд 2011 оны 7 сард Өмнөд Африкийн Дурбан хотод болсон ОУОХ-ны 123-р чуулганаар Пёнчанг сонгожээ.

2018 оны өвлийн олимпын зохион явуулах
газрыг сонгосон санал хураалтын дүн
Хот ҮОХ 1-р шат
Пёнчан  Өмнөд Солонгос 63
Мюнхен  Герман 25
Анси  Франц 7
Уулын спортын Алпенсиа цогцолбор

Медалийн хүснэгт

[засварлах | кодоор засварлах]
 Байр  Улс орон Алт Мөнгө Хүрэл Бүгд
1  Норвеги 14 14 11 39
2  Герман 14 10 7 31
3  Канад 11 8 10 29
4  Америкийн Нэгдсэн Улс 9 8 6 23
5  Нидерланд 8 6 6 20
6  Швед 7 6 1 14
7  Өмнөд Солонгос 5 8 4 17
8  Швейцар 5 6 4 15
9  Франц 5 4 6 15
10  Австри 5 3 6 14
11–30 бусад баг 20 29 41 100
Нийлбэр 103 102 102 307


Иш татахад гарсан алдаа: <ref> tags exist for a group named "upper-alpha", but no corresponding <references group="upper-alpha"/> tag was found