Jump to content

Өвлийн Олимпын наадам

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Өвлийн олимп нь орчин үеийн олимпуудын нэг бөгөөд өвөл явагддаг наадам юм. Өмнө нь зуны олимптой нэг жилд зохиогддог байсан ба Лиллехамерын олимпоос эхлээд 4 жилд нэг удаа, хоёр зуны олимпын хооронд зохиогддог болсон. Гол спортын төрлүүд нь цана, тэшүүр зэрэг өвлийн улиралд л явагдах боломжтой спортууд байдаг. Өвлийн олимп зохиогдохоос өмнө 1908 оны Лондоны олимпод уран гулгалт, 1920 оны Антверпийн олимпод хоккейн спорт багтаж байсан түүхтэй. Албан ёсны нэршил нь "Өвлийн олимпын наадам".

(※)Баруун талын дэлхийн газрын зураг дээрх хар цэгүүд нь өвлийн олимп зохиогдсон хотууд бөгөөд өнгөөр ялгасан нь зохиогдож байсан улсууд, тоо нь зохиогдсон оныг илэрхийлнэ.

(※)1940, 1944 оны наадмууд Дэлхийн 2-р дайны улмаас болоогүй бөгөөд эдгээрийг дугаарлахад оруулдаггүйгээрээ зуны олимпын наадмын дугаарлалтаас ялгаатай.

д.д.ОнНаадамЗохиогдсон улсТайлбар
11924Шамонигийн олимп Франц.
21928Сан-Морицын олимп Швейцар.
31932Лэйк-Плэсидийн олимп Америкийн Нэгдсэн Улс.
41936Гармиш-Партенкирхений олимп Герман.
51940Саппорогийн олимп Япон[1]
51944Кортина д'Ампеццогийн олимп Итали[2]
51948Сан-Морицын олимп Швейцар.
61952Ослогийн олимп Норвеги.
71956Кортина д'Ампеццогийн олимп Итали.
81960Ско-Валлигийн олимп Америкийн Нэгдсэн Улс.
91964Инсбрукийн олимп Австри.
101968Греноблийн олимп Франц.
111972Саппорогийн олимп Япон.
121976Инсбрукийн олимп Австри.
131980Лэйк-Плэсидийн олимп Америкийн Нэгдсэн Улс.
141984Сараевогийн олимп Югослав.
151988Калгарийн олимп Канад.
161992Альбервиллийн олимп Франц.
171994Лиллехаммерын олимп Норвеги.
181998Наганогийн олимп Япон.
192002Солт-Лэйк Ситийн олимп Америкийн Нэгдсэн Улс.
202006Турины олимп Итали.
212010Ванкуверын олимп Канад.
222014Сочийн олимп Орос.
232018Пёнчангийн олимп Өмнөд Солонгос.
242022Бээжингийн олимп Хятад.
252026Милан - Кортина д'Ампеццогийн олимп Итали.
262030Францын Альпийн олимп Франц.
272034Солт-Лэйк Ситийн-Юта олимп Америкийн Нэгдсэн Улс.
  1. Дэлхийн 2-р дайны улмаас зохиогдоогүй.
  2. Дэлхийн 2-р дайны улмаас зохиогдоогүй.