Jump to content

2002 оны Өвлийн Олимп

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Солт-Лэйк Ситийн олимп-с чиглүүлэгдэв)
Өвлийн Олимпын XIX Наадам
XIX Olympic Winter Games

Зохиогдсон хот  Америкийн Нэгдсэн Улс, Солт-Лэйк Сити
Оролцсон улс 77
Оролцогчдын тоо 2399
Зохиогдсон спортын
тэмцээнүүд
7 төрлөөр 78 цогц медаль
Нээлтийн ёслол 2002 оны 2 сарын 8
Хаалтын ёслол 2002 оны 2 сарын 24
Наадмыг нээгч Жорж Уокер Буш
Тамирчдын тангараг Жим Шеа
Шүүгчдийн тангараг Аллен Чөрч
Бамбар асаагч 1980 оны өвлийн олимпын алтан медальт
АНУ-ын хоккейн шигшээ багийн тамирчид
Төв цэнгэлдэх
хүрээлэн
Райс-Эклс цэнгэлдэх хүрээлэн

Өвлийн Олимпын XIX Наадам (Англи: XIX Olympic Winter Games) буюу Солт-Лэйк Ситийн олимп нь 2002 оны 2 сарын 8-наас 24-нд Америкийн Нэгдсэн Улсын Солт-Лэйк Сити хотноо зохиогдсон өвлийн олимп юм.

Солт-Лэйк Сити хот нь тухайн үедээ өвлийн олимпыг зохиосон хамгийн олон хүн амтай хот болсон бөгөөд олимпын наадам зохиогдох үед 1,516,227 оршин суугчтай байв[1]. 4 жилийн дараа Турин хот уг амжилтыг эвдсэн бөгөөд 2010 оны Ванкувер хот нь Туринаас олон оршин суугчтай.

Олимпын хотыг сонгосон нь

[засварлах | кодоор засварлах]

2002 оны өвлийн олимпын наадмыг зохион явуулахаар Солт-Лэйк Ситигээс гадна Канадын Кэбэк мужийн Кэбэк хот, Швейцарын Валайс мужийн Сион хот болон Шведийн Өстерсунд хотууд өрсөлджээ. 1995 оны 6 сарын 16-нд Унгарын нийслэл Будапешт хотод болсон ОУОХ-ны 104-р чуулганаар Солт-Лэйк Ситийг тус олимпын нийслэлээр тодруулсан юм.

Медалийн жагсаалт

[засварлах | кодоор засварлах]
2002 оны өвлийн олимпын наадмыг зохиох хотыг шалгаруулах санал хураалтын дүн
Хот ҮОХ 1-р шат
Солт-Лэйк Сити, Юта Америкийн Нэгдсэн Улс 54
Өстерсунд Швед 14
Сион Швейцар 14
Кэбэк хот, Кэбэк Канад 7

Медалийн хүснэгт

[засварлах | кодоор засварлах]
Байр Улс Алт Мөнгө Хүрэл Нийт
1 Норвеги135725
2 Герман1216836
3 Америкийн Нэгдсэн Улс (зохион байгуулагч орон)10131134
4 Канад73717
5 Орос54413
6 Франц45211
7 Итали44513
8 Финланд4217
9 Нидерланд3508
10 Австри341017

Дэлгэрэнгүйг Солт-Лэйк Ситийн олимпод улс орнуудын авсан медалийн тоо өгүүллээс үзнэ үү.

Монгол улс Солт-Лэйк Ситийн олимпод

[засварлах | кодоор засварлах]
 Commons: Солт-Лэйк Ситийн олимп – Викимедиа зураг, бичлэг, дууны сан