2002 оны Өвлийн Олимп
| Өвлийн Олимпын XIX Наадам XIX Olympic Winter Games | |
|
| |
| Зохиогдсон хот | |
|---|---|
| Оролцсон улс | 77 |
| Оролцогчдын тоо | 2399 |
| Зохиогдсон спортын тэмцээнүүд |
7 төрлөөр 78 цогц медаль |
| Нээлтийн ёслол | 2002 оны 2 сарын 8 |
| Хаалтын ёслол | 2002 оны 2 сарын 24 |
| Наадмыг нээгч | Жорж Уокер Буш |
| Тамирчдын тангараг | Жим Шеа |
| Шүүгчдийн тангараг | Аллен Чөрч |
| Бамбар асаагч | 1980 оны өвлийн олимпын алтан медальт АНУ-ын хоккейн шигшээ багийн тамирчид |
| Төв цэнгэлдэх хүрээлэн |
Райс-Эклс цэнгэлдэх хүрээлэн |
Өвлийн Олимпын XIX Наадам (Англи: XIX Olympic Winter Games) буюу Солт-Лэйк Ситийн олимп нь 2002 оны 2 сарын 8-наас 24-нд Америкийн Нэгдсэн Улсын Солт-Лэйк Сити хотноо зохиогдсон өвлийн олимп юм.
Солт-Лэйк Сити хот нь тухайн үедээ өвлийн олимпыг зохиосон хамгийн олон хүн амтай хот болсон бөгөөд олимпын наадам зохиогдох үед 1,516,227 оршин суугчтай байв[1]. 4 жилийн дараа Турин хот уг амжилтыг эвдсэн бөгөөд 2010 оны Ванкувер хот нь Туринаас олон оршин суугчтай.
Олимпын хотыг сонгосон нь
[засварлах | кодоор засварлах]2002 оны өвлийн олимпын наадмыг зохион явуулахаар Солт-Лэйк Ситигээс гадна Канадын Кэбэк мужийн Кэбэк хот, Швейцарын Валайс мужийн Сион хот болон Шведийн Өстерсунд хотууд өрсөлджээ. 1995 оны 6 сарын 16-нд Унгарын нийслэл Будапешт хотод болсон ОУОХ-ны 104-р чуулганаар Солт-Лэйк Ситийг тус олимпын нийслэлээр тодруулсан юм.
Медалийн жагсаалт
[засварлах | кодоор засварлах]| 2002 оны өвлийн олимпын наадмыг зохиох хотыг шалгаруулах санал хураалтын дүн | |||||
|---|---|---|---|---|---|
| Хот | ҮОХ | 1-р шат | |||
| Солт-Лэйк Сити, Юта | 54 | ||||
| Өстерсунд | 14 | ||||
| Сион | 14 | ||||
| Кэбэк хот, Кэбэк | 7 | ||||
Медалийн хүснэгт
[засварлах | кодоор засварлах]| Байр | Улс | Алт | Мөнгө | Хүрэл | Нийт |
| 1 | 13 | 5 | 7 | 25 | |
| 2 | 12 | 16 | 8 | 36 | |
| 3 | 10 | 13 | 11 | 34 | |
| 4 | 7 | 3 | 7 | 17 | |
| 5 | 5 | 4 | 4 | 13 | |
| 6 | 4 | 5 | 2 | 11 | |
| 7 | 4 | 4 | 5 | 13 | |
| 8 | 4 | 2 | 1 | 7 | |
| 9 | 3 | 5 | 0 | 8 | |
| 10 | 3 | 4 | 10 | 17 |
Дэлгэрэнгүйг Солт-Лэйк Ситийн олимпод улс орнуудын авсан медалийн тоо өгүүллээс үзнэ үү.