Jump to content

1952 оны Зуны Олимп

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Олимпын XV наадам
Games of the XV Olympiad
Зохиогдсон хот  Финланд, Хельсинки
Оролцсон улс 69
Оролцогчдын тоо 4,955
(4,436 эрэгтэй, 519 эмэгтэй)
Зохиогдсон спортын
тэмцээнүүд
17 спортын төрлийн 149 цогц медаль
Нээлтийн ёслол 1952 оны 7 сарын 19
Хаалтын ёслол 1952 оны 8 сарын 3
Наадмыг нээгч Жухо Кусти Пааскиви
Тамирчдын тангараг Хэйкки Саволайнен
Бамбар асаагч Пааво Нурми
Ханнес Колехмайнен
Төв цэнгэлдэх
хүрээлэн
Олимпын цэнгэлдэх хүрээлэн

Олимпын XV наадам буюу 1952 оны Хельсинкийн олимп (Англи: XV Olympic Summer Games) нь 1952 оны 7 сарын 19-нээс 8 сарын 3-нд Хельсинки хотноо зохион байгуулагдсан олимпын наадам юм.

Тус наадамд 4925 тамирчин оролцсоноос 518 нь эмэгтэй тамирчид байв. Тэмцээнд 69 орон оролцож, 43 төрөлд нийт 149 багц медалийн төлөө өрсөлдсөн юм.

ЗХУ, Багамын арлууд, Гана, Гватемал, Хонгконг, Израиль, Индонези, Нигери, Нидерландын Антилийн арлууд, Тайланд, Өмнөд Вьетнамын тамирчид анх удаа Олимпийн наадамд оролцож, Герман Дэлхийн 2-р дайнаас хойш анх удаагаа Олимпийн наадамд оролцов.

Медалийн хүснэгт

[засварлах | кодоор засварлах]

Тус олимпод медалийн тоогоор эхний 10-т орсон улсууд.

Байр Улс Алт Мөнгө Хүрэл Нийт
1  Америкийн Нэгдсэн Улс 40 19 17 76
2  Зөвлөлт Холбоот Улс 22 30 19 71
3  Унгар 16 10 16 42
4  Швед 12 13 10 35
5  Итали 8 9 4 21
6  Чехословак 7 3 3 13
7  Франц 6 6 6 18
8  Финланд 6 3 13 22
9  Австрали 6 2 3 11
10  Норвеги 3 2 0 5