1960 оны Зуны Олимп
Харагдац
(Ромын олимп-с чиглүүлэгдэв)
| Олимпын XVII наадам Games of the XVII Olympiad | |
| Зохиогдсон хот | |
|---|---|
| Нээлтийн ёслол | 1960 оны 8 сарын 25 |
| Хаалтын ёслол | 1960 оны 9 сарын 11 |
| Төв цэнгэлдэх хүрээлэн |
|
Олимпын XVII наадам буюу 1960 оны Ромын олимп (Англи: XVII Olympic Summer Games, итал. Giochi della XVII Olimpiade) нь 1960 оны 8 сарын 25-наас 9 сарын 11-нд Ром хотноо зохион байгуулагдсан Зуны олимпын наадам юм.
1955 оны 6-р сарын 15-нд Парис хотноо болсон ОУОХ-ны 50 дугаар чуулганаар Ром хотыг зуны XVII олимпийн наадмын нийслэлээр сонгожээ. Ром хотын гол өрсөлдөгч нь Швейцарийн Лозанн хот байсан - санал хураалтын эцсийн шатанд Ромыг 35-24 оноогоор ялсан юм.
Уг Зуны Олимпод 5348 тамирчин оролцсоноос эрэгтэй-4738, эмэгтэй 610 байсан бөгөөд 17 төрөлд 150 багц медалиуд олгосон байна.
Медалийн хүснэгт
[засварлах | кодоор засварлах]| Байр | Улс | Алт | Мөнгө | Хүрэл | Нийт |
|---|---|---|---|---|---|
| 1 | ЗХУ | 43 | 29 | 31 | 103 |
| 2 | АНУ | 34 | 21 | 16 | 71 |
| 3 | Итали | 13 | 10 | 13 | 36 |
| 4 | Германы нэгдсэн баг | 12 | 19 | 11 | 42 |
| 5 | Австрали | 8 | 8 | 6 | 22 |
| 6 | Турк | 7 | 2 | 0 | 9 |
| 7 | Унгар | 6 | 8 | 7 | 21 |
| 8 | Япон | 4 | 7 | 7 | 18 |
| 9 | Польш | 4 | 6 | 11 | 21 |
| 10 | Чехословак | 3 | 2 | 3 | 8 |