Jump to content

1948 оны Зуны Олимп

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Лондоны олимп (1948 он)-с чиглүүлэгдэв)
Олимпын XIV наадам
Games of the XIV Olympiad
Зохиогдсон хот  Нэгдсэн Хаант Улс, Лондон
Нээлтийн ёслол 1948 оны 7 сарын 29
Хаалтын ёслол 1948 оны 8 сарын 14
Төв цэнгэлдэх
хүрээлэн

Олимпын XIV наадам буюу 1948 оны Лондоны Олимп (Англи: XIV Olympic Summer Games) нь 1948 оны 7 сарын 29-наас 8 сарын 14-нд Лондон хотноо зохион байгуулагдсан олимпын наадам юм.

Энэ наадам нь Дэлхийн хоёрдугаар дайны улмаас 12 жил завсарласны дараах Зуны Олимпын наадам байсан. Өмнөх Зуны Олимпын наадам 1936 онд Берлинд болж байсан бөгөөд 1940 оны Хельсинкийн наадам, 1944 оны Лондонгийн наадмыг цуцлагдсан юм.

1948 оны Лондонгийн Олимп

Энэхүү Зуны Олимпын наадамд 59 орон оролцсон нь дээд амжилт болсон юм. Үүнд 4104 тамирчин оролцсон: эрэгтэй-3714, эмэгтэй-390. Дэлхийн хоёрдугаар дайныг эхлүүлсэн Герман, Япон улсууд ОУОХ-ноос хасагдаж, олимпод оролцох эрх аваагүй. ЗХУ энэ удаагийн наадамд урилга хүлээн авсан боловч төлөөлөгчдөө явуулахгүй 1952 оны Олимпод оролцохоо хойшлуулжээ. Венесуэл, Ливан, Мьянмар (Бирм), Сири, Пуэрто-Рико, Шри-Ланка (Цейлон) зэрэг улсын багууд анх удаа уг Зуны Олимпын наадамд оролцсон түүхтэй.

Лондонгийн Зуны Олимпын нээлтийн ёслолын ажиллагаа 7-р сарын 29-нд Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд орон нутгийн цагаар 14:00 цагт эхэлсэн. Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд 85,000 гаруй үзэгч цугларчээ.

Олимпын медалиудын жагсаалт

[засварлах | кодоор засварлах]
Эзэлсэн байр Улс орон Алт Мөнгө Хүрэл Нийт медаль
1 АНУ 38 27 19 84
2 Швед 16 11 17 44
3 Франц 10 6 13 29
4 Унгар 10 5 12 27
5 Итали 8 11 8 27
6 Финланд 8 7 5 20
7 Турк 6 4 2 12
8 Чехословак 6 2 3 11
9 Швейцар 5 10 5 20
10 Дани 5 7 8 20