7 сарын 29
Харагдац
| Түүхэн жилийн өдөр 6 сар · 7 сар · 8 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
7 сарын 29 нь Григорийн тооллын жилийн 210 дахь (өндөр жил бол 211 дэх) өдөр юм. Мөн он дуустал 155 өдөр үлдэж байна.
Үйл явдлууд
[засварлах | кодоор засварлах]- 1722 — Оросын эзэн хаан I Пётрын удирдлага дор оросын арми, усан цэрэг Персийн аян дайн эхлүүлсэн.
- 1836 — Парис хотын өнөөгийн Шарль де Голлийн талбай дээр Ялалтын хаалганы нээлт болсон.
- 1858 — АНУ-ын шахалтаар Япон улс Токио болон Осака хотуудыг гадныханд нээж өгсөн.
- 1921 — Адольф Хитлер Германы Үндэсний Социалист Ажилчны Нам удирдагч болсон.
- 1939 — Беларусын Менск хотыг албан ёсоор Минск хот гэж нэрлэх болсон.
- 1948 — Лондон хотод Зуны XIV Олимпын наадам нээлт болсон.
- 1979 — Аргентин, Их Британи хоёр Элчин сайдын түвшинд дипломат харилцаагаа сэргээсэн.
- 1981 — Лондон хотод Британий эзэн хааны үе залгамжлагч хунтайж Чарльз, леди Диана Спенсер нарын хурим болсон.
- 1996 — Microsoft өөрийн Windows NT 4.0. үйлдлийн системаа танилцуулсан.
Энэ өдөр төрөгсөд
[засварлах | кодоор засварлах]- 1817 — Иван Айвазовский (1900 онд нас барсан) армени гаралтай оросын далай зураач.
- 1883 — Бенито Муссолини нь Итали Ерөнхий Сайд (1945 онд нас барсан)
- 1898 — Исидор Раби (1988 онд нас барсан) 1944 оны Нобелийн шагналт америкийн физикч.
- 1954 — Игорь Крутой оросын алдарт хөгжмийн зохиолч.
Энэ өдөр нас барагсад
[засварлах | кодоор засварлах]- 1095 — I Ласло (1046 онд төрсөн) Арпад угсааны Унгарын хаан (1077—1095).
- 1099 — II Урбан (Одо Шатильон де Лажери; 1042 онд төрсөн) 159 дахь Ромын Пап (1088—1099).
- 1962 — Роналд Фишер (1890 онд төрсөн) британий байгаль судлаач, орчин үеийн статистикийг үндэслэгчдийн нэг.
- 1990 — Бруно Крайский (1911 онд төрсөн) австрийн төрийн зүтгэлтэн.
- 2001 — Эдвард Герек (1913 онд төрсөн) польшийн улс төрч, 1970—1980 онд Польшийн Ажилчны Нэгдсэн Намын 1-р нарийн бичгийн дарга.