7 сарын 23
Харагдац
| Түүхэн жилийн өдөр 6 сар · 7 сар · 8 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
7 сарын 23 нь Григорийн тооллын жилийн 204 дахь (өндөр жил бол 205 дэх) өдөр юм. Мөн он дуустал 161 өдөр үлдэж байна.
Үйл явдлууд
[засварлах | кодоор засварлах]- 1840 — Их Британи Канад нутагтаа өөрөө удирдах ёс олгож буйгаа зарласан.
- 1864 — Оросын Эзэн хааны Новороссийский Их сургууль (өнөө үед Одессын үндэсний их сургууль) байгуулагдсан.
- 1894 — Японы цэргүүд солонгосын эзэн хааны ордныг эзэлж төрийн эргэлт хийсэн.
- 1901 — Германы эмч, микробиологич Роберт Кох хархнууд тахал тээгч гэсэн онолыг дэвшүүлэв.
- 1952 — Египетэд "7-р сарын хувьсгал" болов.
- 1992 — Абхазын Дээд зөвлөл Гүржээс тусгаар тогтнолоо зарлав.
- 2021 — Токио хотноо Зуны 2020 оны Олимпын нээлт болсон.
Энэ өдөр төрөгсөд
[засварлах | кодоор засварлах]- 1884 - Альберт Уорнер (1967 онд нас барсан) Warner Brothers кино компанийг үүсгэн байгуулсан 4 ах дүү нарын 2 дахь нь.
- 1899 - Густав Хайнеман (1976 онд нас барсан) германы улс төрч, Германы Холбооны Ерөнхийлөгч (1969—1974).
- 1922 - Дамиано Дамиани (2013 онд нас барсан) италийн кино найруулагч бөгөөд зохиолч, жүжигчин.
- 1973 - Моника Левински, АНУ-ын ерөнхийлөгч Билл Клинтоныг огцруулахад хүргэх шахсан секс-дуулианы эзэн.
- 1976 - Юдит Полгар, унгарын шатарчин эмэгтэй, олон улсын их мастер.
- 1989 - Дэниэл Редклифф, Харри Поттерын дүрийг бүтээсэн британийн тайз, дэлгэцийн жүжигчин.
Энэ өдөр нас барагсад
[засварлах | кодоор засварлах]- 1645 — Михаил Фёдорович (1596 онд төрсөн) Романов угсааны оросын анхны царь (1613 оноос).
- 1875 — Айзек Меррит Зингер (1811 онд төрсөн) америкийн зохион бүтээгч, алдарт соёдлын машины загвар бүтээгч.
- 1885 — Улисс Грант (1822 онд төрсөн) америкийн улс төрч, армийн генерал, АНУ-ын 18 дахь ерөнхийлөгч (1869—1877).
- 1926 — Виктор Васнецов (1848 онд төрсөн) оросын уран зураач бөгөөд уран барилгачин-архитектор.
- 1955 — Корделл Халл (1871 онд төрсөн) АНУ-ын 47 дахь Төрийн нарийн бичгийн дарга (1933—1944), Нобелийн энхтайвны шагналтан (1945).
- 1968 — Хенри Дейл (1875 онд төрсөн) английн эм зүйч бөгөөд физиологич, Нобелийн шагналтан (1936).
- 1990 — Кэнзиро Такаянаги (1899 онд төрсөн) японы инженер, японы JVC компани уусгэн байгуулагчдын нэг.
- 2001 — Юдора Уэлти (1909 онд төрсөн) америкийн зохиолч, гэрэл зурагчин.
- 2007 - Эрнст Отто Фишер (1918 онд төрсөн) германы химич, 1973 оны химийн Нобелийн шагналтан.
- 2012 — Салли Райд (1951 онд төрсөн) АНУ-ын анхны эмэгтэй сансрын нисгэгч.