Jump to content

7 сарын 5

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Түүхэн жилийн өдөр
6 сар · 7 сар · 8 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

7 сарын 5 нь Григорийн тооллын жилийн 186 дахь (өндөр жил бол 187 дэх) өдөр юм. Мөн он дуустал 179 өдөр үлдэж байна.

  • 1811 — Өмнөд америк дахь испаний колониуд дотроос Венесуэл анх тусгаар тогтнолоо зарлав.
  • 1814 — Англо-америкийн дайн, Чиппева дахь тулаан болсон.
  • 1829 — Уралын нурууны баруун хэсэг дахь алтны уурхайгаас 14 настай тариачин боол Павел Попов Орос улсын анхны алмаз олсон байна.
  • 1830 — Францын цэргүүд Алжир хотыг эзэлсэн байна.
  • 1841 — Томас Күүк /Thomas Cook/ хэмээх англи хүн анхны аялал жуулчлалын агентлаг нээсэн байна.
  • 1924 — Парис хотноо 7-р Зуны Олимпын наадмын албан ёсны нээлтийн ёслол болсон.
  • 1925 — Зөвлөлтийн эрдэмтэн еврей гаралтай Исай Шмидтээр ахлуулсан М.М.Громов, М. А. Волковойнов нарын 6 нисгэгч нар Москва-Бээжин-Токио нислэг анх үйлдэх үеэр Улаанбаатарт түр газардаад 8-нд Бээжин рүү ниссэн.
  • 1940 — АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт АНУ руу оруулах японы бараа товарт хориг тавьсан.
  • 1941 — Нацист Герман Украины үндсэрхэг үзэлтнүүдийн удирдагч Степан Бандераг баривчилж, хорьсон.
  • 1942 — Ирээдүйн зохиолч Ян Флеминг Канад дахь тагнуулын сургуулийг онц сайн дүнтэй төгссөн байна.
  • 1954 — 19 настай Элвис Пресли өөрийн анхны "That’s All Right" дуугаа бичүүлсэн.
  • 1962 — Алжир улс Францаас тусгаар тогтосоноо зарласан.
  • 1975 - Кабо Верде арлууд тусгаар тогтнолыг тунхаглав.
  • 1996 — Их Британид анхны клон аргаар гаргаж авсан хөхтөн амьтан хонь "Долли" төрсөн.

Энэ өдөр төрсөн хүн

[засварлах | кодоор засварлах]
  • 182 — Сунь Цюань (252 онд нас барсан) У (229—252) улсын анхны удирдагч.
  • 1704 — Жек Бротон (1789 онд нас барсан) английн нударган зодооны боксчин, боксын анхын дүрмийг боловсруулагч бөгөөд боксын бээлий зохион бүтээгч.
  • 1911 — Жорж Помпиду (1974 онд нас барсан) 1969—1974 онуудад Францын Ерөнхийлөгч байсан.
  • 2021 — Владимир Меньшов (1939 онд төрсөн) Оросын тайз, дэлгэцийн жүжигчин, найруулагч,продюсер.


Энэ өдөр нас барагсад

[засварлах | кодоор засварлах]

Тэмдэглэлт баярууд

[засварлах | кодоор засварлах]

 Commons: 7 сарын 5 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан