7 сарын 11
Харагдац
| Түүхэн жилийн өдөр 6 сар · 7 сар · 8 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
7 сарын 11 нь Григорийн тооллын жилийн 192 дахь (өндөр жил бол 193 дахь) өдөр юм. Мөн он дуустал 172 өдөр үлдэж байна.
Үйл явдлууд
[засварлах | кодоор засварлах]- 1700 — Берлин хотод Германы Шинжлэх ухааны академи байгуулагдсан.
- 1890 — Япон улсад анх удаа парламентын сонгууль болсон.
- 1893 — Кокичи Микимото гэх япон хүн анх удаа хиймэл сувд гаргаж авсан.
- 1919 — Голландад ажлын 8 цагийг нэвтрүүлсэн.
- 1982 — 1982 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ний шигшээ тоглолт Мадрид хотод болж Италийн шигшээ баг ХБНГУ-ын багийг 3:1 харьцаагаар ялсан.
- 1995 — АНУ, Вьетнам хоёр улс дипломат харилцаагаа сэргээн тогтоосон.
- 2010 — 2010 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ний шигшээ тоглолт: Йоханнесбург хотод Испанийн шигшээ баг Нидерландын шигшээ багийг хожиж анх удаа Дэлхийн аварга болсон.
Энэ өдөр төрөгсөд
[засварлах | кодоор засварлах]- 1657 — I Фридрих (1713 нас барсан) Пруссийн хаан (1701—1713).
- 1767 — Жон Куинси Адамс (1848 нас барсан) АНУ-ын 6 дахь Ерөнхийлөгч (1825—1829).
- 1934 - Жоржио Армани, италийн хувцасны загвар зохион бүтээгч "Armani" коипани үүсгэн байгуулагч.
Энэ өдөр нас барагсад
[засварлах | кодоор засварлах]- 1909 — Саймон Ньюком (1835 онд төрсөн) америкийн одон орон судлаач, математикч болон эдийн засагч.
- 1964 — Морис Торез (1900 онд төрсөн) францын коммунист хөдөлгөөний зүтгэлтэн.
- 2007 — Леди Бёрд Жонсон (1912 онд төрсөн) АНУ-ын Ерөнхийлөгч Линдон Жонсоны эхнэр бөгөөд 1963—1969 онуудад тэргүүн хатагтай.
- 2015 — Саторү Ивата (1959 онд төрсөн) японы программист, Nintendo компаний ерөнхийлөгч бөгөөд ерөнхий захирал (2002—2015).
Тэмдэглэлт баярууд