Jump to content

7 сарын 1

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Түүхэн жилийн өдөр
6 сар · 7 сар · 8 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

7 сарын 1 нь Григорийн тооллын жилийн 182 дахь (өндөр жил бол 183 дэх) өдөр юм. Мөн он дуустал 183 өдөр үлдэж байна.

  • 1837 - Англи болон Уэльсд төрсөн, нас барсан болон гэрлэлтийг бүртгэх иргэний бүртгэлийн баримт бичиг бий болсон.
  • 1862 - Москва хотын нийтийн номын сан нээгдсэн (өнөөгийн ОХУ-ын Улсын номын сан).
  • 1882 - Оросын Петербург, Москва, Одесса болон Рига хотуудад анх телефон станцууд ажиллаж эхэлсэн.
  • 1904 - АНУ-ын Сент-Луис хотод 3 дахь Зуны Олимпын наадам эхэлсэн (11-р сарын 23-нд хаагдсан).
  • 1917 - Орост анх удаа зуны цагт шилжиж байжээ.
  • 1921 - Шанхай хотод 13 төлөөлөгч нар цугларч Хятадын Коммунист намыг байгуулжээ.
  • 1933 - Дональд Дугласын анхны "DC- Douglas DC-1" загварын онгоц хөөрсөн байна.
  • 1940 - Японд элсэн чихэр, шүдэнзний худалдаанд хязгаар тавьсан.
  • 1952 - АНУ-ын Коммунист намыг "хорлон сүйтгэх үйл ажиллагаа" явуулсан гэж хориглосон.
  • 1966 - Франц улс цэргийн НАТО байгууллагаас гарсан.
  • 1991 - Праг хотод Варшавын гэрээний байгууллага үйл ажиллагаагаа зогсоож буй тухай Протоколд гишүүн орнууд гарын үсэг зуржээ.
  • 1996 - Пласидо Доминго Вашингтоны дуурийн уран сайхны удирдаач болсон.
  • 1997 - Хонг Конгийг Их Британий захиргаанаас БНХАУ-д шилжүүлсэн байна.
  • 2000 - АНУ-д санхүүгийн баримт бичгийг цахим гарын үсгээр баталгаажуулж болдог болсон.
  • 2008 оны 7-р сарын 1-нд Монголд сонгуулийн үр дүнг эсэргүүцэх жагсаал болж, 4 хүн буудуулж, 1 хүн түймэрт өртөж нас барсан.

Энэ өдөр төрөгсөд

[засварлах | кодоор засварлах]
  • 1804 — Жорж Санд (жинхэнэ нэр нь Амандина Аврора Дюпен; 1876 онд нас барсан) францын зохиолч эмэгтэй.
  • 1646 — Готфрид Вильхельм Лайбниц (1716 онд нас барсан) германы философич, математикч, физикч бөгөөд зохион бүтээгч.
  • 1908 - Эсте Лаудер (2004 онд нас барсан) америкийн ажил хэрэгч эмэгтэй, Estée Lauder корпорацийг үүсгэн байгуулагч.
  • 1934 - Сидни Поллак (2008 онд нас барсан) америкийн жүжигчин, кино найруулагч, зохиолч болон продюсер.
  • 1961 - III Чарлзын анхны эхнэр Уэльсийн гүнж Диана (1997 онд автын ослоор нас барсан)
  • 1967 - Памела Андерсон, канадын гэрэл зургийн модел, жүжигчин.
  • 1976 - Рүүд ван Нистелрой, нидерландын довтлогч хөлбөмбөгчин.

Энэ өдөр нас барагсад

[засварлах | кодоор засварлах]

Тэмдэглэлт баярууд

[засварлах | кодоор засварлах]

 Commons: 7 сарын 1 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан