7 сарын 27
Харагдац
| Түүхэн жилийн өдөр 6 сар · 7 сар · 8 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
7 сарын 27 нь Григорийн тооллын жилийн 208 дахь (өндөр жил бол 209 дэх) өдөр юм. Мөн он дуустал 157 өдөр үлдэж байна.
Үйл явдлууд
[засварлах | кодоор засварлах]- 1789 — АНУ-ын Төрийн департамент байгуулагдсан.
- 1866 — Их Британи, АНУ-ын хоорондох Атлантын далай доогуур дамжин өнгөрөх телеграф кабель баригдаж дууссан.
- 1890 — Алдарт зураач Винсент ван Гог өөрийгөө буудсаны улмаас нас барсан.
- 1934 — Буриадын Дээд-Үд (Верхнеудинск) хотын нэрийг өөрчилж Улаан-Үд гэх болсон.
- 1943 — Итали улсад Фашист намыг тараасан.
- 1953 — Солонгосын дайн гал зогсоох гэрээнд гарын үсэг зурж, Хойд Солонгос, Өмнөд Солонгосын хооронд цэрэггүй бүс байгуулснаар өндөрлөв.
Энэ өдөр төрөгсөд
[засварлах | кодоор засварлах]- 1612 — IV Мурад (1640 онд нас барсан) Османы эзэнт улсын 17 дахь султан (1623—1640).
- 1881 — Ханс Фишер (1945 онд нас барсан) германы химич, Нобелийн шагналтан (1930).
- 1903 — Николай Черкасов (1966 онд нас барсан) ЗХУ-ын Ардын жүжигчин, тайж, дэлгэцийн жүжигчин.
- 1917 — Бурвиль (жинхэнэ нэр -Андрэ Робер Рембур; 1970 онд нас барсан) францын жүжигчин («Шадар гурван цэрэг», «Разиня», «Их зугаалга»).
- 1923 — Оояма Масүтацү (1994 онд нас барсан) Каратэгийн багш, кёкушинкай урсгал үндэслэгч.
- 1936 — Марис Лиепа (1989 онд нас барсан) ЗХУ-ын Ардын жүжигчин, балетын жүжигчин.
- 1946 — Токтар Аубакиров, ЗХУ-ын сүүлчийн сансрын нисгэгч бөгөөд анхны казах үндэстэй сансрын нисгэгч.
Энэ өдөр нас барагсад
[засварлах | кодоор засварлах]- 1841 — Михаил Лермонтов (1814 онд төрсөн) оросын зохиолч, яруу найрагч.
- 1844 — Жон Далтон (1766 онд төрсөн) английн физикч болон химич эрдэмтэн.
- 1873 — Фёдор Тютчев (1803 онд төрсөн) оросын яруу найрагч.
- 1937 — Герда Таро (1910 онд төрсөн) германы гэрэл зурагчин, антифашист, анхны дайны гэрэл зурагчин-сэтгүүлч.
- 1970 — Антониу ди Салазар (1889 онд төрсөн) Португалийн Ерөнхий сайд, дарангуйлагч (1932—1968).
- 1980 — Мохаммед Реза Пехлеви (1919 онд төрсөн) Ираны 35 дахь шах (1941—1979).