1988 оны Зуны Олимп
| Олимпын XXIV наадам Games of the XXIV Olympiad | |
| Зохиогдсон хот | |
|---|---|
| Нээлтийн ёслол | 1988 оны 9 сарын 17 |
| Хаалтын ёслол | 1988 оны 10 сарын 2 |
| Төв цэнгэлдэх хүрээлэн |
|
Олимпын XXIV наадам буюу 1988 оны Сөүлийн олимп (Англи: XXIV Olympic Summer Games) нь 1988 оны 9 сарын 17-ноос 10 сарын 2-нд Өмнөд Солонгосын Сөүл хотноо зохион байгуулагдсан Зуны олимпын наадам юм.
БНСУ нь Японы дараа Олимпийн наадмыг зохион байгуулсан Азийн хоёр дахь орон болсон юм. Энэ Олимпод ЗХУ, Зүүн Германы багууд түүхэн дэх сүүлчийн Олимпын наадам байв.
1988 оны наадмыг өмнөх жилүүдийн Олимпын наадмын нэгэн адил Албани, Куба, БНАСАУ, Вьетнам, Никарагуа, Сейшелийн арлууд, Этиоп зэрэг хэд хэдэн улс бойкотлож байжээ. Энэ нь Солонгосын хойгийн хоёр хэсэгт тэмцээн зохион байгуулах БНАСАУ-ын байр суурьтай эв нэгдэлтэй байгаатай холбоотой байсан ажээ.
Медалийн хүснэгт
[засварлах | кодоор засварлах]| № | Улс | Алт | Мөнгө | Хүрэл | Нийт |
| 1 | ЗХУ | 55 | 31 | 46 | 132 |
| 2 | Зүүн Герман | 37 | 35 | 30 | 102 |
| 3 | АНУ | 36 | 31 | 27 | 94 |
| 4 | Өмнөд Солонгос | 12 | 10 | 11 | 33 |
| 5 | ХБНГУ | 11 | 14 | 15 | 40 |
| 6 | Унгар | 11 | 6 | 6 | 23 |
| 7 | Болгар | 10 | 12 | 13 | 35 |
| 8 | Румын | 7 | 11 | 6 | 24 |
| 9 | Франц | 6 | 4 | 6 | 16 |
| 10 | Итали | 6 | 4 | 4 | 14 |
Монгол улс Сөүлийн олимпод
[засварлах | кодоор засварлах]Монгол улс зуны олимпод 6 дахь удаагаа оролцож, боксын төрөлд анхны хүрэл медалийг Нэргүйн Энхбат хүртсэн нь багийн цорын ганц медаль болжээ.