Jump to content

Нэргүйн Энхбат

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Нэргүйн Энхбат
тамирчны тухай
Төрсөн өдөр1962 оны 3 сарын 19 (1962-03-19) (62 настай)
Төрсөн газарМонгол улс, Улаанбаатар
Улс, орон Монгол (БНМАУ)

Нэргүйн Энхбат (1962 оны гуравдугаар сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн-2022 оны 4-р сарын 6-нд нас барсан)-Монгол улсын гавьяат тамирчин, Олимпын хүрэл медальтан.

1979 онд Нийслэлийн 10 жилийн хорьдугаар дунд сургууль, 1985 онд Монгол Улсын Их Сургуулийн эдийн засгийн ангийг тус тус төгсчээ. Анх хөрш ангийн анд Н.Нарантуяагийн нөлөөгөөр гавъяат дасгалжуулагч Д.Бандийн удирдлагад боксын спортоор хичээллэж эхэлсэн. 1979-1989 онд үндэсний шигшээ багийн тамирчин, 1989-1993 онд спорт сургалтын төв, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, 1999-2001 онд Монголын Үндэсний Олимпын Хорооны ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан. Одоо гэр бүлийн хамт АНУ-д ажиллаж амьдарч байна. Нийт 312 тулаанд оролцож 240 ялалт байгуулсан.

Амжилтын товчоон

[засварлах | кодоор засварлах]
  • 1984 онд Куба улсад болсон Найрамдал 84 тэмцээнд аваргын төлөө Кубын нэрт боксчин олимпын хошой аварга А.Эррерад 2:3 оноогоор хожигдож мөнгөн медаль авсан.
  • Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын Халле хотод болдог байсан Химийн цом олон улсын тэмцээний 2 алт (1983, 1986), 1 мөнгө (1985), Румын улсын Бухарест хотноо болдог Алтан бүс олон улсын тэмцээний 2 алт (1984, 1986), 1 мөнгөн (1983) медальтай.
  • ЗХУ, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсад болсон олон улсын тэмцээний аварга, Улаанбаатар хотноо болдог Интернациональ, Улаанбаатарын цом тэмцээнүүдийн аварга, Монгол улсын 6 удаагийн аварга (1982-1987), Монголын бүх ард түмний VII спартакиадын аварга, ЗХУ-ын Бүх ард түмний спартакиадын хүрэл медальтай
  • 1986 онд Москва хотод болсон сайн санааны тоглолтын хүрэл медальтай.
  • 1987 онд Кувейт улсын Эль-Кувейт хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авсан.
  • 1988 онд Сөүлийн Олимпиос боксын 60 кг-ын жинд хүрэл медаль хүртсэнээр уг олимпоос Монголын багийн авсан цорын ганц медалийн эзэн болсон. Олимпын тэмцээнд эхний тойрогт хийлж дараа нь Унгарын тамирчин И.Туруг хожоод шөвгийн наймд Мароккогийн боксчин Х.Маржуанег 5:0 харьцаагаар илт давуу ялж хүрэл медалийн болзол хангаад мөнгөн медалийн төлөө Шведийн Г.Крамнед тэнцүү тоглолтоос 2:3 оноогоор хожигджээ.
  • 1989 онд БНХАУ-ын Бээжин хотод болсон тэмцээнд 63.5 кг-ын жинд Ази тивийн аварга болсон.
  • Дэлхийн шилдэг боксчдын жагсаалтанд жингийнхээ 3-7 дугаар байрт нийтдээ 7 удаа бичигдсэн.
  • Монгол Улсын гавъяат тамирчин