Сидней
Сидней хот | |||
---|---|---|---|
хот | |||
Сиднейн дуурийн театр ба төв дүүрэг | |||
|
|||
Хоч: «Боомтын хот» (The Harbour City) | |||
Улс орон | ![]() |
||
Дээрх нутаг | Шинэ Өмнө Уэльс | ||
Газар нутаг | 12,144.6 км² | ||
Хүн ам (2011) | 4,627,345 хүн | ||
Нягт сийрэг | 398 хүн/км² | ||
Түүхт он | 1788 онд суурин үүсч, 1842 оноос хот гэгдсэн |
||
Цагийн бүс | Австралын зүүн цаг (ГЧ+10) зуны цагтай (ГЧ+11) |
||
Утасны дуг. | (+61) 2 | ||
Цахим хуудас | cityofsydney.nsw.gov.au |
Сидней (англ. Sydney) нь Австралийн 2020 оны хүн амын тооллогоор хамгийн их буюу 5.367.206 хүн амтай хот юм. Шинэ Өмнөд Вэльс мужийн нийслэл бөгөөд Британийн Австрали дахь хамгийн анхны колони юм. Тус хотыг 1788 онд Британиас ирсэн Анхны усан флотын удирдагч Артур Филлип Сиднейн буланд байгуулжээ. Сиднейгээс ирсэн хүнийг Sydneysider гэдэг.[1]
Сидней нь Австралийн зүүн өмнөд эрэг дээр оршдог. Сидней хот Жэксон боомтыг хүрээлж байгуулагдсан тул "Боомтын хот" (англи. The Harbour City) гэсэн хочтой болжээ. Сиднейн дуурийн театр, Боомтын гүүр (Harbour Bridge), далайн эргүүдээрээ алдартай. Хотын нутаг дэвсгэрийн эргэн тойронд үндэсний паркууд байдаг ба олон булан тохой, гол мөрнүүдтэй. Лоубороугийн их сургуулийн 1999 оны "дэлхийн хот"-уудын жагсаалтад бүртгэгджээ. Сидней нь 1938 оны Британий эзэнт гүрний наадам, 2000 оны зуны олимп, 2003 оны Рагбигийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг олон спорт, улс төр, соёл урлагийн наадам, тэмцээн, арга хэмжээг зохион байгуулсан байна. 2007 оны есдүгээр сард Ази Номхон Далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын 21 гишүүн орны төрийн тэргүүдийг хүлээн авч, 2008 оны долдугаар сард Дэлхийн залуучуудын өдрийг зохион байгуулжээ.
Австралид ирж буй цагаачдын олонхи нь Сиднейг зорьдог учир олон үндэстнээс бүрдсэн хот болжээ. Мерсерийн судалгаагаар Сидней нь амьжиргааны өртгөөр Австралид нэгт, дэлхийд 21-т жагсжээ.
Газар зүй[засварлах | кодоор засварлах]
Уур амьсгал[засварлах | кодоор засварлах]
Сидней | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Сидней
Эх сурвалж: Climate statistics for Australian locations: Sydney Observatory Hill (abgerufen am 7. August 2017)
|
Сидней хот өнөөгийн байдлаар 38 тойрогтой.
Монголоор | Англи нэр | Монголоор | Англи нэр. |
Бёрвүүд | Burwood | Мэрриквилл | Marrickville |
Блэктаун | Blacktown | Хорнсби | Hornsby |
Ботани-Бей | Botany Bay | Обёрн | Auburn |
Бэнкстаүн | Bankstown | Парраматта | Parramatta |
Варринга | Warringah | Пенрит | Penrith |
Виллоби | Willoughby | Питтвоутер | Pittwater |
Вуллара | Woollahra | Райд | Ryde |
Вэйвэрли | Waverley | Рокдэйл | Rockdale |
Камден | Camden | Рэндвик | Randwick |
Кантербёри | Canterbury | Сазэрлэнд | Sutherland |
Когара | Kogarah | Умард Сидней | North Sydney |
Ку-рин-гай | Ku-ring-gai | Сидней | Sydney |
Кэмпбэллтаүн | Campbelltown | Стратфилд | Strathfield |
Кэнэда Бей | Canada Bay | Фэйрфилд | Fairfield[en] |
Лайкардт | Leichhardt | Хантерз Хилл | Hunter's Hill |
Ливерпүль | Liverpool | Хёрствилл | Hurstville |
Лэйн Ков | Lane Cove | Хиллс | The Hills |
Мосман | Mosman | Холройд | Holroyd |
Мэнли | Manly | Эшфилд | Ashfield |
Тээвэр[засварлах | кодоор засварлах]
Сидней хотын иргэд автомашин өргөнөөр хэргэлдэг учраас автозамын сүлжээ ихэд хөгжсөн. Хотод хурдны замын сүлжээ (motorway), түүний зарим нь төлбөртэй зорчих зам (tollway), зарим нь үнэгүй зорчих зам (freeway) байдаг. Томоохон автозамууд 10 хэсгээс бүрддэг (Metroads), түүний дотор 110 километр тойрог замын сүлжээ (Sydney Orbital Network) байдаг.
Сидней хотод нийтийн тээвэр маш сайн хөгжсөн байдаг- шугамын автобус, такси болон галт тэрэг. Сидней хотоос Парраматта голоор зорчигчдын усан тээвэрийн шугам ажилдаг.
2012 оны 1-р сараас шугамын автобусаар хотын төв хэсэгт нэг удаа зорчиход (Multi-1 бүс) : том хүн AUD 3,5 (6,1 — «ирж\очих») , хүүхэд 1,7 и 3,0 үнэтэй ажээ. Энэ төвийн бүсэд 7 хоногийн бүх тээврийн (автобус, галт тэрэг, усан онгоц) хэрэгсэлийн олон удаа зорчих үнэ том хүн-AUD 43, хүүхэд-21,5 байдаг байна.
Метро[засварлах | кодоор засварлах]
2019 оны 5-р сарын 26-нд Сидней хотод Австрали дахь анхны нэг шугамтай 36 км урт, 13 өртөөтэй метро нээгдсэн байна. Энэ шугам нь Роуз-Хилл, Чатсвуд хэмээх хотын захын хоёр дүүргүүдийг хотын төвөөр дайрч холбодог байна.
Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]
