Сиднейн дуурийн театр
Сиднейн дуурийн театр* | |
---|---|
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв | |
![]() | |
шөнийн үзэмж | |
Улс | ![]() |
Төрөл | Соёлын |
Шалгуур | i |
Дугаар | 166 |
Бүс** | Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд |
Бүртгэсэн түүх | |
Бүртгэсэн | 2007 (31-р чуулган) |
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу. ** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу. |
Сиднейн дуурийн театр (англ. Sydney Opera House) нь Австралийн Шинэ Өмнөд Вэльс мужийн Сидней хотод байрлах бөгөөд Данийн уран барилгач Йорн Утзоны зураг төслөөр баригджээ. Энэхүү барилгын ажлаараа 2003 онд уран барилгачдын хамгийн дээд шагнал болох Прицкерийн шагналыг хүртжээ.
2007 онд уг барилгыг дэлхийн өвд бүртгэхдээ XX зууны хамгийн гайхамшигтай, давтагдашгүй үзэсгэлэнт барилгуудын нэг бөгөөд дэлхийн урлаг соёлын хамгийн алдартай төвүүдийн нэг хэмээн тэмдэглэсэн байдаг.
Энэ барилга нь Сиднейн усан боомтод оршдог бөгөөд завьны далбааг санагдуулахуйц хэлбэртэй. 1.8 га талбайг эзлэх уг байгууламж нь 183 м урт, 120 м өргөн. 588 ширхэг үелсэн бетон далан дээр байгуулагдсан Сиднейн дуурийн театр нь далайн түвшнээс дээш 25 м өргөгдсөн байдаг. Уг байгууламжийг цахилгаан эрчим хүчээр хангахын тулд 25000 хүнтэй сууринд ч хүрэлцэхээр 645 км урт цахилгааны кабель утас оржээ. Барилгын оройг Шведэд үйлдэрлэсэн 1056006 ширхэг V хэлбэрийн цагаан өнгөт гялгар хавтангаар бүржээ.
Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

