Йорн Утзон
Йорн Утзон (дани. Jørn Utzon; төрөхдөө Jørn Oberg Utzon гэдэг нэртэй байсан. 1918 оны 4-р сарын 9-нд Дани улсын Копенхаген хотод төрсөн- 2008 оны 11-р сарын 29-нд Дани улсын Копенхаген хотод нас барсан) - Данийн уран барилгачин, Сиднейн Дуурийн театрын барилгын зураг төсөл түүний алдаршуулжээ.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрээр 1918 оны 4-р сарын 9-нд Дани улсын Копенхаген хотод төрсөн бөгөөд Урлагийн академийн архитектурын сургуульд суралцсан (1937-1942). Түүний суралцах үед Дани улс Германд эзлэгдсэн үетэй таарч байжээ. 1942 онд Йорн архитектурын чиглэлээр дипломоо төгсөөд төвийг сахисан Швед рүү нүүжээ. Стокгольм нь Данийн архитекторын бүтээлч замын эхлэл болсон юм.
Хэдийгээр Утзон дараагийн жилүүдэд нэг их барилга бариагүй ч түүний Сиднейн дуурийн театрын зураг төсөл нь олон шагнал хүртсэн (үүнд 2003 оны Притцкерийн шагналыг оруулаад), 2007 онд тэр Дэлхийн өвд бүртгэгдсэн хоёр дахь архитектор болжээ.