Сидней Харбор Бридж
Сидней Харбор Бридж | |
|---|---|
Баруун хойд зүгээс харагдах Сидней Харбор Бридж, 2025 | |
| Солбицол | 33°51′08″S 151°12′38″E / 33.85222°S 151.21056°EСолбицол: 33°51′08″S 151°12′38″E / 33.85222°S 151.21056°E |
| Тээвэрлэдэг | Брэдфилд хурдны зам Кахилл хурдны зам Хойд эргийн төмөр замын шугам Явган хүний зам Дугуйн зам |
| Гатладаг | Порт Жэксон |
| Байршил | Сидней, Шинэ Өмнөд Уэльс, Австрали |
| Эхлэнэ | Дэйвс Пойнт |
| Дуусна | Милсонс Пойнт |
| Эзэмшигч | NSW Motorways |
| Засвар үйлчилгээ | Transport for NSW |
| Өмнөх | Глэйдсвилл гүүр (1881) |
| Үзүүлэлт | |
| Хийц | Нуман гүүр |
| Товшны бүтэц | Ган |
| Тулгуурын бүтэц | Боржин гадаргуутай бетон |
| Нийт урт | 1,149 м (3,770 фут) |
| Өргөн | 48.8 м (160 фут) |
| Өндөр | 134 м (440 фут) |
| Тулгуур хоорондын зай | 503 м (1,650 фут) |
| Ташааны тоо | 1 |
| Доогуур нэвтрэх өндөр | 49 м (161 фут) дунд хэсэгт |
| Эгнээний тоо | 8 |
| Төмөр замын үзүүлэлт | |
| Замын тоо | 2 |
| Төмөр замын цариг | 1,435 мм |
| Түүх | |
| Барьсан | Дорман Лонг |
| Барьж эхэлсэн | 1923 оны 07-р сарын 28 |
| Дууссан | 1932 оны 01-р сарын 19 |
| Нээгдсэн | 1932 оны 03-р сарын 19 |
| Албан ёсны нээлт | 1932 оны 03-р сарын 19 |
| Replaced by | Сидней Харбор Туннел (1992 оноос хойш нэгэн зэрэг ашиглагдаж байна) |
| Статистик | |
| Хураамж | Өдрийн цагаар (зөвхөн өмнөд рүү) |
| Байршил | |
![]() Интерактив газрын зураг | |
Сидней Харбор Бридж (Англи: Sydney Harbour Bridge [ˈsɪdnɪ ˈhɑːbə brɪd͡ʒ], монг. Сиднейн боомтын гүүр) нь 1932 оны гуравдугаар сарын 19-нд албан ёсоор нээлтээ хийсэн, Сиднейн боомт (Порт Жэксон) дээгүүр, хотын умард ба өмнөд эргийг холбох гүүр бөгөөд түүнийг нутгийнхан нь «coat hanger» (монгол: хувцасны өлгүүр) хэмээн нэрлэдэг аж. 2007 онд тус гүүрийн 75 жилийн ой болсон ба энэ үеэр гүүрийг Австралийн үндэсний өвийн жагсаалтад бүртгэн авчээ. Энэхүү жагсаалтад бүртгэн авсан үндэслэл нь орчин үеийн Сидней хотын хөгжил ба ирээдүйн Австрали Улс олон улсын тавцанд гялалзан тодрох бэлгэдэл мөн хэмээн үзжээ.[1]
Сиднейн алдартай барилга болох дуурийн театрын хажуугаар уг гүүр нь тус хотын уран барилгын нэгд зүй ёсоор ордог.
Хийц
[засварлах | кодоор засварлах]Гүүрийн тулгуур хоорондын зай нь 503 метр бөгөөд нумын орой нь далай түвшнээс дээш 134 метр өргөгдсөн байдаг ч зуны халуунд ган нь халан тэлэх тул ахиад 18 см дээш өргөгддөг. Зөвхөн нумыг хийхэд нийт 39.006 тонн ган хэрэглэжээ. Нийт 52.800 тонн ган тус гүүрэнд ашигласан тул дэлхийн хамгийн хүнд, өргөн нуман гүүрнүүдийн тоонд багтдаг. Мөн түүнчлэн 17.000 м³ боржин болон 95.000 м³ бетоныг хэрэглэжээ. Гүүр нь тулгуур хоорондын зай ихтэй ба 50 метрийн өргөнтэй нь түүнийг дэлхийн хамгийн өргөн (тулгуур хоорондын зай ихтэй) гүүрт оруулах ба энэ амжилтаараа 2004 онд Гиннесийн номд бүртгэгджээ. Нийт найман автомашины эгнээтэй (үүнээс нэг нь автобусны эгнээ), хоёр галт тэрэгний зам, нэг унадаг дугуйн зам ба явган зорчигчийн замтай.
Зургийн цомог
[засварлах | кодоор засварлах]- Гүүр шөнөөр
- Гүүрийн нугас
- 2006 оны шинэ жилийн галт тэсрэгчийн үзүүлбэр
