Jump to content

Тайбэй

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Тайбэй
臺北市
Тай-пак, Тайпей, Тайхоку
Flag of Тайбэй
Далбаа
Official seal of Тайбэй
Лого
Map
Location of Тайбэй
Тайбэй, Тайвань
Тайбэй
Тайбэй
Тайбэй, Ази
Тайбэй
Тайбэй
Тайбэй, Номхон далай
Тайбэй
Тайбэй
Тайбэй, Дэлхий
Тайбэй
Тайбэй
Улс Тайвань
Анхны суурин1709
Тайхоку4 сарын 17, 1895
Үндэсний түр нийслэл12 сарын 7, 1949
Тусгай хотын захиргааны статус7 сарын 1, 1967
Захиргааны байрШиньи дүүрэг
25°02′15″N 121°33′45″E / 25.03750°N 121.56250°E / 25.03750; 121.56250Солбицол: 25°02′15″N 121°33′45″E / 25.03750°N 121.56250°E / 25.03750; 121.56250
Дүүрэг12
Хамгийн том дүүрэгДаань дүүрэг
Төр засаг
Жян Ваньань (ГМН)
Хууль тогтоох байгууллагаТайбэйн Хотын Зөвлөл
Үндэсний төлөөлөл
113 тойргийн 8
Газар нутаг
 Нийт
271.80 км2 (16-р байр)
 Ус
2.7 км2
Хүн ам
 2023 тооцоо
2,494,813 (4-р байр)
9,078,000 (бөөгнөрөл)[1] (4-р байр)
ДНБ (ХАЧТ)2016 тооцоо
 Нийт
NT$65,539 (1-р байр)
ДНБ (нэрлэгч)2016 тооцоо
 Нийт
NT$990,292 (1-р байр)
Цагийн бүсUTC+8 (Үндэсний Стандарт Цаг)
Утасны томьёо(0)2
Шуудангийн код
100–116
ISO 3166 кодTW-TPE
Вебсайт
Тайбэй хот
"Тайбэй" уламжлалт (дээд тал) ба хялбаршуулсан (доод тал) Хятаз ханзаар
Уламжлалт臺北
Хялбаршуулсан台北
Шууд утга"Хойд Тай[вань]"
Галиглал
Стандарт Хятад хэл
ПиньиньTáiběi Shì
Бопомофоㄊㄞˊ   ㄅㄟˇ   ㄕˋ
Гоюй ломацыTairbeei Shyh
Вэйд — ГайлсTʻai2-pei3 Shih4
Тунюн пиньиньTáiběi Shìh
Иелийн латинчлалTáiběi Shr̀
MPS2Táiběi Shr̀
IPAЗагвар:IPAc-cmn
Ву
СүжоуDé-poh
Хакка
Pha̍k-fa-sṳThòi-pet-sṳ
Юэ: Кантон
Иелийн латинчлалTòihbāk Síh
ЮтпиньToi4bak1 Si5
IPAЗагвар:IPAc-yue
Өмнөд Минь хэл
Хоккиен ПВЖTâi-pak-chhī
Tâi-lôTâi-pak-tshī
Дорнод Минь хэл
Фүжоу BUCDài-báe̤k chê

Тайбэй (Хятад: 臺北市Тайванийн умард нутаг) буюу Тайпей (Taipei) — Тайвань орон (БНХУ)-ын нийслэл. 2.7 сая хүнтэй. Тайвань арлын умард хэсэгт 271.8 км² талбай эзлэн оршдог, Тайвань орон болон арлын дөрөвдүгээр том хот.

1960 оны Тайбэй. Чан Кайши ерөнхийлөгч, АНУ-ын ерөнхийлөгч Дуайт Эйзенхауэрийг угтсан.

Тайбэй хавьд анх кайдагэлань хүмүүс амьдарч байсан. зуунаас хятадууд ихээр цагаачлан суусан ба 1875 онд Тайбэй аймаг байгуулагджээ. 1886 онд Чин улс Тайвань мужийг Фужянь мужаас салган Тайбэйг засаг захиргааны төв болгов. Дайнд ялсан Япон 1895 оны Шимоносэкийн гэрээгээр Тайванийг авч Тайбэйг Тайхокү аймагт харьяалуулсан ба хотжиж, төмөр замын сүлжээ тавигдсан.[2]

Япон дайнд ялагдсанаар Тайванийг Дундад Иргэн Улс авсан бөгөөд 1945 онд Хятадад коммунист БНХАУ байгуулагдахад Чан Кайшийн удирдсан Гоминдан нам Тайвань руу дүрвэн Тайбэйг түр нийслэл хэмээв. 1967 онд Тайбэй мужтай тэнцэх хотын зэрэг олж 1970-аад онд 2 сая хүнтэй болжээ. 1990 онд Тайбэйн оюутны эсэргүүцлийн жагсаалын дүнд Тайвань олон намын тогтцолцоонд шилжсэн.[3][4]

Тайбэй хот 271.8 км² нутаг дэвсгэртэй. Тайваний 22 нутгаас 16-р том нь юм. Тайвань арлын умард хэсэгт Тайбэйн нам доор газар оршдог. Хотын нутагт Шиньдянь, Дахань хоёр нийлж Даньшуй голыг үүсгэдэг бол зүүн талаар Жилун гол урсана. Зүүн хойд захад Чишин (1120 м), Датүнь (1092 м) зэрэг унтарсан галт уул байна.

I сард 13.9°C хүртэл сэрүүсч, VII сард 34.3°C хүртэл халдаг. Жилд дунджаар 2405 мм хур тунадастай.

Тайбэй хотод 2,686,516 хүн (2013 он) амьдарч байна. Шинэ Тайбэйг чиглэсэн нүүдлээс Тайбэйн хүн амын тоо олигтой өсөхөө байсан. Тайбэй-Шинэ Тайбэй-Жилун хотын бөөгнөрөлд нийлээд 7,028,583 хүн амьдарч байгаа.[5]

Хүн ам маш шигүү. Даань, Суншань, Датунь дүүрэгт бүр шигүү суурьшсан.

Тайбэйд хятад үндэстэн (хокло, дотор газрын, хакка) болон Тайваний уугуул ард түмэн амьдардаг.

Нутгийн хуваарь

[засварлах | кодоор засварлах]

Тайбэй хотын нутаг дэвсгэр 12 дүүрэг (чү)-т хуваагддаг.[6]

12 дүүрэг газрын зурагт
ДүүрэгХятадаарХүн ам
(2014 он)
Бэйтоу北投區257,520
Ваньхуа萬華區193,715
Вэньшань文山區273,921
Даань大安區313,693
Датун大同區130,973
Жуншань中山區230,496
Жунжөн中正區163,388
Наньган南港區121,257
Нэйхү內湖區285,767
Суншань松山區210,473
Шилинь士林區290,455
Шиньи信義區229,657

Тайбэй нь Тайванийн эдийн засаг, худалдаа, санхүү бизнесийн төв юм.

Томоохон их сургууль:

Цаг уурын мэдээлэл: {{{location}}}
Сар 1 сар 2 сар 3 сар 4 сар 5 сар 6 сар 7 сар 8 сар 9 сар 10 сар 11 сар 12 сар Жил
[баримт хэрэгтэй]
 Commons: Taibei – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. "Demographia World Urban Areas PDF" (PDF). Demographia. Архивласан (PDF) огноо 3 May 2018. Татаж авсан: 2021-12-04.
  2. Marsh, Robert (1996). The Great Transformation. M. E. Sharpe. х. 84. ISBN 1563247887.
  3. Ng, Franklin (1998). The Taiwanese Americans. Greenwood Publishing Group. х. 10. ISBN 0313297622.
  4. "Taiwan Timeline - Retreat to Taiwan". BBC News. 2000. {{cite web}}: Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)
  5. "Methods and Term Definitions". Directorate General of Budget, Accounting and Statistics. Эх хувилбараас архивласан: 2018-12-12. Татаж авсан: 2010-02-26. {{cite web}}: Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)
  6. "Administrative Districts". Taipei City Government. Эх хувилбараас архивласан: 2010-07-15. Татаж авсан: 2010-07-11.