Йемен

Бүгд Найрамдах Йемен Улс
الجمهورية اليمنية
Al-Jumhūriyyah al-Yamaniyyah
Flag of
Төрийн далбаа
Төрийн сүлд of
Төрийн сүлд
Уриа: "Allah, al-Watan, at-Thawra, al-Wehda"
"Бурхан, Үндэстэн, Хувьсгал, Эв нэгдэл"
Төрийн дуулал: Нэгдсэн Бүгд Найрамдах Улс
LocationYemen.PNG
НийслэлСанаа
Албан ёсны хэлАраб хэл
Төр засагБүгд найрамдах улс
• Ерөнхийлөгч
Мухаммед Али аль-Хуси
• Дэд Ерөнхийлөгч
Абд аль-Раб Мансур аль-Хадим
• Ерөнхий сайд
Али Мохаммед Мужур
Байгуулагдсан
• Нэгдсэн
1990 оны тавдугаар сарын 22
Газар нутаг
• Нийт
527,968 км2 (49)
• Усны эзлэх талбай (%)
0
Хүн ам
• Тооцоо
23,013,376[1] (51)
• 2007 тооллого
22,230,531
• Нягтаршил
42/км2 (160)
ХХИ0.508
бага · 153
Мөнгөний нэгжЙемен риал (YER)
Цагийн бүсUTC+3
Утасны томьёо967
Домэйн нэр.ye

Йемен нь Арабын хойгт орших улс юм. Албан ёсны нэр нь Бүгд Найрамдах Йемен Улс. Нийслэл нь Санаа. Саудын Араб, Оман улсуудтай газраар хиллэнэ.

Нэршил[засварлах | кодоор засварлах]

Албан ёсны нэр нь الجمهوريّة اليمنية (латин үсэгт буулгавал, al-Jumhuriya al-Yamaniya).

Англи хэлээрх албан ёсны нэр нь Republic of Yemen.

Газарзүй[засварлах | кодоор засварлах]

Арабын хойгийн баруун өмнөд хэсэгт, хойд өргөргийн 12-20 хэмийн хооронд оршино. Улаан тэнгис, Адены булан, Арабын тэнгисийн эрэг дээр байх бөгөөд хойд талаараа Саудын Араб, зүүн талаараа Оман улстай газраар, Сомали улстай усаар хиллэнэ. Эх газрын хэсгээс гадна Сомалийн эрэгт ойролцоо, Энэтхэгийн далайн Сокотра арал (3625km²) зэрэг нь тус улсын харьяанд байдаг. Йемений газар нутгийн хэмжээ нь 528 мянган км² орчим болно.

Бүгд Найрамдах Йемен Улс, түүний том хотууд

Түүх[засварлах | кодоор засварлах]

Улс төр[засварлах | кодоор засварлах]

Йемен нь Арабын орнууд дотроос Бүгд найрамдах засаглалтай цор ганц улс юм. Одоогийн үндсэн хууль нь 1991 онд батлагдаж, 1994, 2001 онуудад нэмэлт өөрчлөлт оруулснаар мөрдөгдөж буй.

Төрийн тэргүүн болох ерөнхийлөгч нь ард түмнээс шууд санал хураалтаар сонгогддог бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь 7 жил, нэг хүн 2 удаа л сонгогдох эрхтэй. Ерөнхийлөгчийн эрх нь харьцангуй өргөн бөгөөд дэд ерөнхийлөгч, ерөнхий сайдыг ерөнхийлөгч томилдог.

Засгийн газрын гишүүдийг ч ерөнхий сайдын саналыг үндэслэн, ерөнхийлөгч томилно.

Парламент нь хоёр танхимтай бөгөөд 111 суудал бүхий Зөвлөхүүдийн танхим ба 301 суудал бүхий Төлөөлөгчдийн танхимаас бүрдэнэ. Зөвлөхүүдийн танхимын бүх гишүүнийг ерөнхийлөгч томилдог. Харин төлөөлөгчдийн танхимын гишүүд нь бүх ард түмний шууд сонгуулиар 6 жилийн хугацаатай сонгогддог. Зөвлөхүүдийн танхим нь хуул тогтоох эрх мэдэлгүй бөгөөд ерөнхийлөгчийн бодлогод зөвлөх үүрэгтэй байгууллага төдий тул тус улсыг үндсэндээ нэг танхимт парламенттай гэж хэлж ч болох юм.

Улс төрийн голлох намууд нь хуучин Хойд Йемений эрх баригч нам байсан, одоогийн ерөнхийлөгч Али Абдулла Салехагийн удирддаг Бүх ард түмний зөвлөл, хуучин Өмнөд Йемений төрийн эрхийг барьж байсан Йемений Социалист Нам, мөн Йемений Хувьсгалт Холбоо болно.

Ардчилсан улс болохын хувьд эмэгтэйчүүдэд ч сонгуулийн эрх байдаг.

Эдийн засаг[засварлах | кодоор засварлах]

Нэг хүнд ногдох ДНБ нь 2003 оны байдлаар 800 ам.доллар байгаа нь Хөрш орнуудтайгаа харьцуулахад тун бага хэмжээ юм.Газрын тос олборлож, гадаад худалдааны орлого нь өсөх хандлагатай байгаа ч түүний ихэнх нь хүнсний бараа болон машин техник зэргийн импортонд зарцуулагддаг. Кофены тариалалтаараа алдартай бөгөөд Мока кофе хэмээх кофены төрөл нь тус улсын өмнөд хэсэгт орших далайн эргийн хотын нэр юм. Гэвч тус улсын газар нутаг нь бараг бүхэлдээ цөлийн бүст байрладаг тул газар тариалан эрхлэх боломжгүй бөгөөд иргэд нь эрт дээр үеэс нүүдлийн мал аж ахуй эрхлэн амь зууж иржээ. Мөн загас агнуур харьцангуй хөгжсөн. Ажилгүйдлийн хувь 35% (2003 оны тооллого). Сүүлийн жилүүдэд газрын тосны олборлолтын үр дүнд эрс хөгжиж буй хөрш орон болох Саудын Араб руу гарч ажиллагсдын тоо олширч буй.

2007 онд тус улсад шатдаг хийн орд олдсон байна.

Хүн ам[засварлах | кодоор засварлах]

1994 оны байдлаар хүн ам нь 12 сая 670 мянга орчим, үүнээс араб үндэстэн 98 хувийг эзлэнэ. Хүн ам нь араб хэлээр ярилцах бөгөөд бараг бүгд исламын шашин шүтдэг.

Соёл[засварлах | кодоор засварлах]

Исламын шашинтай улс тул аж амьдралд нь тус шашны нөлөө үлэмж их.

Эрчүүд нь бүсэндээ хавирган сарны хэлбэртэй богино хутга хавчуулж явдаг. Уг хутга нь тухайн хүний удам угсаа, хөрөнгө чинээг илтгэдэг байна. Эдэлж хэрэглэхээсээ илүү гоёл чимэглэлийн зориулалттай тул ирлээгүй байх нь олонтаа. Хот суурин газарт костюм пиджактай эрчүүд харагдах боловч гэртээ өөрийн гэсэн хутгатай байдаг. Эмэгтэйчүүд нь шашны ёс заншлын дагуу үс, нүүрээ алчуураар халхалж, бүх биеэ бүрхсэн хувцас өмсөх боловч Саудын Араб зэрэг орноос ялгаатай нь хуулиар тогтоосон зүйл биш юм.

Хүүхдүүдийн 50% орчим нь л сургуульд хамрагддаг.

Өдгөө дэлхий дээрх хамгийн эртний хот гэгддэг Сана хотын хуучин дүүргүүд нь дэлхийн өвд бүртгэгдсэн байдаг.

Баярын өдрүүд
Өдөр Нэр Араб хэлний нэр Тайлбар
1 сарын 1 Шинэ жил    
5 сарын 22 Нэгдсэн Улсын өдөр   1990 оны энэ өдөр Хойд, Өмнөд Йемен улсууд нэгджээ.
7 сарын 7 Unity Factory Day    
9 сарын 26 1962 оны хувьсгалын өдөр    
10 сарын 14 Үндэсний өдөр    
Хижрийн тооллын 1 сарын 1 Исламын шинэ жил Muharram
Хижрийн тооллын 10 сарын 1 Ийд ал-Фит - Мацгийн сарын сүүлчийн өдрийн баяр Eid al-Fit
Хижрийн тооллын 12 сарын 10 Ийд ал-Адха - Өргөлийн баяр) Eid al-Adha

Засаг захиргааны хуваарь[засварлах | кодоор засварлах]

Йемений засаг захиргааны хуваарь (Англи цагаан толгойн дарааллаар)
  1. Abyan
  2. 'Adan
  3. Ad Dali'
  4. Al Bayda'
  5. Al Hudaydah
  6. Al Jawf
  7. Al Mahri
  8. Al Mahwit
  9. 'Amran
  10. Dhamar
  11. Hadramaout
  12. Hajjah
  13. Ibb
  14. Lahij
  15. Ma'rib
  16. Sa'dah
  17. Sanaa
  18. Shabwah
  19. Ta'izz
  • Sana'a (нийслэл) ※2004 оны 1 сард засаг захиргааны нэгж болсон. Газрын зурагт тэмдэглэгдээгүй.
  • Raymah ※2004 оны 1 сард засаг захиргааны нэгж болсон. Газрын зурагт тэмдэглэгдээгүй.

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Yemen – Викимедиа зураг, бичлэг, дууны сан