1 сарын 1
Appearance
Түүхэн жилийн өдөр 12 сар · 1 сар · 2 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
1 сарын 1 буюу Нэгдүгээр сарын нэгэн нь Григорийн тооллын жилийн эхний өдөр юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Дундад зууны үед Баруун Европын ихэнх улсууд жилийн хамгийн эхний өдөр гэж үзэн баяр тэмдэглэдэг байжээ. Тухайн үед зул сарын баяраас хойш 7 хоног, жилийн хамгийн эхний өдөр хүртэл баярладаг байжээ. Зүүн Европын ихэнх улсад тухайн цаг үедээ есдүгээр сарын 1-ний өдрийг жилийн эхний өдөр гэж үзэн тэмдэглэдэг байсан гэдэг. Англичууд жилийн хамгийн эхний өдрийг 12-р зуунаас хойш тэмдэглэж ирсэн байна. Харин Шотланд улс 1600 оноос эхлэн жилийн хамгийн эхний өдрийг нэгдүгээр сарын 1-нээс тооцож эхэлсэн бол 1700-аад оны дундаас эхлэн Британийн колони улсуудад нэгдүгээр сарын 1-ний өдрийг тоолсон юм.
Нэгдүгээр сарын 1-ний өдрийг албан ёсоор тоолж ирсэн улсууд:
- 1362 он - Литвын вант улс
- 1522 он - Венецийн Бүгд Найрамдах Улс
- 1544 он - Ариун Ромын Эзэнт Гүрэн (Герман)
- 1556 он - Испани, Португал
- 1559 он - Швед
- 1564 он - Франц
- 1576 он - Өмнөд Нидерланд
- 1579 он - Лорейн
- 1583 он - Хойд Нидерланд
- 1600 он - Шотланд
- 1700 он - Орос
- 1721 он - Тускани
- 1752 он - Их Британи
Онцлох үйл явдал
[засварлах | кодоор засварлах]- МЭӨ 153 – Ромын зөвлөл албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
- МЭӨ 45 – Ромын эзэнт гүрэн иргэний он тооллыг Юлианы тооллоор тооцож, жилийн эхний өдрийг Нэгдүгээр сарын 1-нд тэмдэглэж байхаар тооцжээ.
- 1001 – Пап II Сильвестер Их хунтайж I Степаныг Унгарын эзэнт гүрний хаанаар өргөмжлөв.
- 1502 – Португалийн судлаачид одоогийн Рио де Жанейро хотод анх удаа ирлээ.
- 1515 – Францын I Францис хаан ширээнд залрав.
- 1600 – Шотландчууд Нэгдүгээр сарын 1-ний өдрийг албан ёсоор тоолж эхлэв.
- 1739 – Францын аялагч Жан Баптист Чарльз Буве дэ Луцье Буве арлыг илрүүлэв.
- 1773 – Английн далайчин Жон Ньютон "Amazing Grace" дууг зохион, өөрийн хөлөгтөө анх удаа дуулжээ.
- 1776 – Америкийн иргэний дайн: Холбооны арми болон Эзэн хааны арми Виржиниа мужийн Норфолкт цуст тулаан дэгдээлээ.
- 1801 – Их Британийн эзэнт гүрэн болон Ирландын эзэнт гүрний хооронд нэгдэх хэлэлцээ амжилттай болж Их Британи болон Ирландын эзэнт гүрэн гэж нэрлэгдэх болжээ.
- 1801 – Одон оронч Жузеппе Пиацци одой гариг болох Сересийг нээжээ.
- 1804 - Хаити дахь Францын ноёрхол эцэс болов. Ингэснээр Хойд Америк тивд хар арьстнууд зонхилсон үндэстэн тусгаар тогтнолоо зарласан АНУ-ын дараах хоёр дахь улс болсон билээ.
- 1806 - Францын бүгд найрамдах улсын он тоолол эцэслэв.
- 1808 – АНУ боол оруулж ирэхийг албан ёсоор хориглов.
- 1833 – Их Британи улс Фолклендийн арлыг өөрийн эзэмшил хэмээн зарлав.
- 1860 – Польш улс анх удаа шуудангийн марк ашиглажээ.
- 1861 - Бенито Хуаресийг дэмжсэн либерал цэргүүд Мехико хотод нэвтрэв.
- 1877 - Их Британийн хатан хаан Викториа колони орон болох Энэтхэгийн хатан хаанаар өргөмжлөгджээ.
- 1885 - дэлхийн 25 улс Сендфорд Флемингийн тодорхойлсон цагийн бүсчлэлийг хүлээн зөвшөөрчээ.
- 1881 – Францын зохион бүтээгч Фердинанд дэ Лессепс Панамын сувгийн барилгын ажлыг эхлүүлэв.
- 1890 - Африк тивийн зүүн хэсэгт орших Эритрей улсад Италийн ноёрхол тогтжээ.
- 1899 - Куба дахь Испанийн ноёрхол эцэс болжээ.
- 1901 он - Британийн эзэмшилд байсан одоогийн Австралийн нутаг Австралийн Хамтын Нөхөрлөл хэмээгдэж, анхны ерөнхий сайд нь Эдмунд Бартон хэмээгч хүн болжээ.
- 1903 он - Дани улсын цахилгаан мэдээ дамжуулах хороог Хиагтад байгуулсан байна. Дани улсын (умарт зүгийн цахилгаан мэдээний нийгэмлэг) нийгэмлэг Орос, Хятад улсуудтай харилцан тохиролцсон ёсоор Бээжин ба Эрхүү хотуудад байгуулсан цахилгаан мэдээний конторууд нь хоорондоо Орос ба хятадын цахилгаан мэдээг харилцан солилцох ажлыг эхлүүлсэн түүхтэй.
- 1912 он - Хятадад Дундад иргэн улс тогтжээ.
- 1920 – Беларусийн Коммунист холбоо нам болон өргөжих болсоноо зарлалаа.
- 1927 - Мексик улсад Газрын тосны тухай шинэ хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэв. Ингэснээр Кристерогийн тулаан дэгдэх нөхцөл бүрджээ.
- 1932 - АНУ-ын Шуудангийн хороо Жорж Вашингтоны мэндэлсний 200 жилийн ойд зориулан 12 марк худалдаанд гаргажээ.
- 1934 – Алькатраз арлыг АНУ-ын холбооны шорон болгов.
- Нацистын Герман даяар "Генентикийн өвчтэй үр удмаас урьдчилан сэргийлэх хууль" хүчин төгөлдөр болов.
- 1942 - Атлантикийн дүрмийг үндэслэн Вашингтон Д.С.-д Нэгдсэн Үндэстний Байгууллагын тунхаглалд нийт 26 орон гарын үсэг зурж, Гитлерийн эсрэг эвсэлийг үүсгэв. Үүгээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын үндэс суурийг тавьжээ.
- 1945 - Дэлхийн хоёрдугаар дайн: Германий нисэх хүчин Хойд Европ дахь Холбоотны агаарын хүчийг нэг цохилтоор буулган авах зорилго бүхий Боденплатт ажиллагааг эхлүүлсэн боловч бүтэлгүйтэв.
- 1947 - Хүйтэн дайн: Дэлхийн хоёрдугаар дайны дараа холбоотнуудын хяналт тогтсон Германд Америк, Британийн хүчүүд нэгдэв.
- Канадын иргэний харьяаллын хууль хүчин төгөлдөр болж, Канад дахь Британийн субъектууд шууд канадын иргэн болсон юм. Энэ хуулиар тус улсын анхны иргэнээр Уиллиам Леон Маккензи Кингийг бүртгэжээ.
- 1948 - Британийн төмөр замуудын сүлжээг төрийн мэдэлд авав.
- 1949 - Кашмирын бүсэд НҮБ-ын гал зогсоох хэлэлцээ шөнө дундаас нэг цагийн өмнө хэрэгжиж эхэлснээр Энэтхэг, Пакистаны дайн эцэслэжээ.
- 1956 - Судан, Египет улсууд Их Британиас тусгаар тогтнов.
- 1959 – Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастро, тухайн үеийн удирдагч Фулгенсио Батистаг түлхэн унагав.
- 1965 – Афганистаны нийслэл Кабул хотод Иргэний ардчилсан нам албан ёсоор байгуулагдлаа.
- 1971 – АНУ-ын Конгресс тамхины сурталчилгааг хоригложээ.
- 1973 - Европын эдийн засгийн нийгэмлэгт Дани, Ирланд, Их Британи улс гишүүнээр элсэв.
- 1978 - Энэтхэгийн агаарын тээврийн "Air India" компанийн 855-р нислэг Арабын тэнгист осолдов. Тоног төхөөрөмжийн эвдрэл, орон зайн чиг баримжаа алдагдсан, нисгэгчийн буруугаас шалтгаалсан уг ослын улмаас 213 хүн бүгд амь үрэгджээ.
- 1979 – БНХУ /Тайвань/ болон АНУ-ын хооронд Тайванийн харилцааны тухай хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ. Ингэснээр Тайвань нь АНУ-тай энгийн дипломат харилцаатай болсон юм. Түүнчлэн энэхүү хуулиар АНУ Тайваньд цэргийн дэмжлэг үзүүлэх боломж бүрдсэн билээ.
- 1982 – НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Перу улсын дипломатч Хавиер Перез дэ Куеллар сонгогдлоо. Ингэснээр НҮБ-ын анхны Латин Америк ерөнхий НБД болсон юм.
- 1983 - АНУ даяар ARPANET буюу интернэтийн сүлжээ судлалын судалгаануудыг нэгтгэсэн систем бий болсноор интернэт сүлжээг үр дүнтэй өргөн хүрээнд хэрхэн түгээх судалгаа эрчимжжээ.
- 1984 - Бруней улс Их Британиас тусгаар тогтнов.
- 1985 - Нэрт зохион бүтээгч Майкл Харрисон, өөрийн эцэг Эрнест Харрисоны хамтаар анхны гар утсыг зохион бүтээжээ.
- 1989 - Озоны давхарга задлахад нөлөөлж буй химийн бодисын хэрэглээг зогсоох зорилго бүхий Монреалын протокол хүчин төгөлдөр болжээ.
- 1990 – АНУ-ын Нью-Йорк мужийн амбан захирагчаар хар арьст Девид Динкинс сонгогдож, тус мужийн анхны өнгөт арьст захирагч болжээ.
- 1993 - Чехословак улс нь Бүгд найрамдах Чех болон Словак улс болж задран, хоёр хуваагдав.
- 1994 - Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээр /NAFTA/ хүчин төгөлдөр болов.
- 1995 – Дэлхийн худалдааны байгууллага албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
- Австри, Финланд, Швед улс Европын холбооны гишүүнээр элсэв.
- 1997 – НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Ганын улстөрч Кофи Аннан сонгогдлоо.
- 1999 – Европын Холбооны 11 гишүүн улс тус холбооны нэгдсэн мөнгөн тэмдэгтийг евро гэж нэрлэхээр болсон байна.
- 2001 - Грек улс Европын холбооны нэгдсэн мөнгөн тэмдэгт болон еврог гүйлгээнд ашиглахыг зөвшөөрөв.
- 2002 - Европын холбооны нэгдсэн валют болох еврог тус холбооны гишүүн 12 улсад ашиглаж эхлэв.
- 2002 - Хятадын Тайвань нэрээр Тайвань албан ёсоор Дэлхийн Худалдааны Байгууллагад элсэв.
- 2004 - Пакистаны сонгуулийн коллеги хуралдаж генерал Первез Мушарафыг сонгох эсэхийг хэлэлцэв. Коллегийн 1170 гишүүний 658 нь түүнийг дэмжсэн санал өгчээ. Ингэснээр тус улсын Үндсэн хуулийн 41-р зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар Ерөнхийлөгчийн албан тушаалд "сонгогдсон" гэж тооцогдов.
- 2007 - Европын холбоонд Болгар, Румын улс гишүүнээр элсэв.
- 2009 – Тайландын нийслэл Бангкок хотын шөнийн цэнгээний газарт түймэр гарч 66 хүн амиа алджээ.
- 2010 - Пакистан улсын Лакки Марват хотод болсон волейболын тэмцээний үеэр амиа золиослогч этгээд машинд бөмбөг дэлбэлж, 105 хүн амиа алдан, 100 гаруй хүн шархаджээ.
- 2011 - Эстони улс еврог гүйлгээнд ашиглахыг зөвшөөрсөн Евро бүсийн 17 дахь улс болов.
- 2015 – ОХУ, Армени, Беларус, Казахстан, Киргизстан улсын удирдагчид Евразийн эдийн засгийн зөвлөлийг байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа.
- 2017 - Туркийн нийслэн Истанбул хотын шөнийн клубт шинэ жилийн баяр тэмдэглэх үеэр халдлага гарч 39 хүн амиа алдаж, 79 хүн шархаджээ.
- 2023 - Хорват улс мөнгөн тэмдэгтээ еврод шилжүүлж, Евро бүсийн 20 дахь орон, Шенгенийн бүсийн 17 дахь орон болов.
- 2024 - Японы баруун эрэгт 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөв. Газар хөдлөлтийн улмаас наад зах нь 24 хүн амиа алдаж, 80 гаруй хүн гэмтэж бэртжээ.
- Египет, Этиоп, Иран, Садуын Араб, Арабын нэгдсэн эмирт улс БРИКС-ийн бүлэгт гишүүнээр элсэв.
- Америкийн зах зээлд Уурын усан онгоц Уилли, Микки Маус нь нийтийн эзэмшилд шилжиж, Диснейн эрх дуусгавар болжээ.
Мэндэлсэн алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1431 – Пап VI Александр (1503 онд нас барсан)
- 1449 – Италийн улстөрч Лоренцо де Медичи (1492 онд нас барсан)
- 1752 – АНУ-ын төрийн далбааг зохион бүтээгч Беци Росс (1836 онд нас барсан)
- 1863 – Орчин үеийн олимпын наадмыг санаачлагч, Олон улсын Олимпын хороог үүсгэн байгуулагч Пьер де Кубертин (1937 онд нас барсан)
- 1864 он – Хятадын уран зураач Ци Байши
- 1879 – Фокс телевизийн суваг, кино компанийг үүсгэн байгуулагч Уиллиам Фокс (1952 онд нас барсан)
- 1892 – Филиппиний улстөрч, хуульч, Филиппин улсын 5 дахь ерөнхийлөгч Мануэль Рохас (1948 онд нас барсан)
- 1895 – АНУ-ын холбооны мөрдөх товчоог үүсгэн байгуулагч, анхны дарга Ж.Эдгар Хүүвер (1972 онд нас барсан)
- 1927 – АНУ-ын эдийн засагч, Нобелийн шагналт Вернон Л.Смит
- 1936 – Костко компанийг үүсгэн байгуулагч, бизнесмэн Жеймс Синегал
- 1944 – Суданы фьелд маршал, Судан улсын 7 дахь Ерөнхийлөгч Омар аль Башир
- 1946 – Бразилийн хөлбөмбөгч, менежер Ривелинио
- 1952 – Катар улсын 7 дахь Эмир Хамад бин Халифа аль Тани
- 1952 он — Өмнө Солонгосын жүжигчин Ань Сон-ги
- 1956 – Францын сангийн сайд, ОУВС-ын тэргүүн Кристин Лагард
- 1961 – Английн сэтгүүлч Фиона Филлипс
- 1964 - Андрей Середа, украины хөгжинчин
- 1968 – Хорватын хөлбөмбөгч Давор Шукер
- 1977 – Тайванийн F4 хамтлагийн дуучин, жүжигчин Жерри Ян
- 1982 - Аргентин улсын нэрт теннисч Девид Налбандиан
- 1984 - Перу улсын хөлбөмбөгч Паоло Герреро
- 1985 – Бразилийн сагсанбөмбөгч Тиаго Сплиттер
- Умард Ирландын хөлбөмбөгч Стивен Дейвис
- 1986 - Америкийн сагсанбөмбөгч Глен Дейвс
- 1987 - Үндэсний хоккейн лиг (NHL)-ийн хоёр удаагийн аварга, Шведийн хоккейчин Патрик Хорнквист
- Уран гулгалтын хосын төрөлд Олимпын аварга, Дэлхийн хошой, тивийн дөрвөн удаагийн аварга, уран гулгагч Мерил Дейвис
- 1989 - Америкийн үндэсний хөлбөмбөгийн лигийн хоёр удаагийн аварга Жейсон Пьерре-Пол
- 1992 – Английн хөлбөмбөгч Жек Уилшир
- Ирландын хөлбөмбөгч Шейн Даффи
- 1993 - Мали улсын хөлбөмбөгч Абдулай Дукуре
- Америкийн сагсанбөмбөгч Ларри Ненс Жр.
- 1996 - Данийн хөлбөмбөгч Матиас Йенсен
- Германы хөлбөмбөгч Махмуд Дахуд
- Бразилийн хөлбөмбөгч Андреас Перера
- 1997 - Аргентины хөлбөмбөгч Гонзало Монтьел
- 2002 - Кот Дивуарын хөлбөмбөгч Саймон Адингра
Нас барсан алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 898 – Франкийн ван 1-р Одо (860 онд төрсөн)
- 1515 – Францын ван 12-р Луи (1462 онд төрсөн)
- 1782 – Герман гаралтай Английн хөгжмийн зохиолч Йоханн Кристиан Бах (1735 онд төрсөн)
- 1966 – Францын сэтгүүлч, улстөрч, Бүгд Найрамдах Франц улсын 16 дахь ерөнхийлөгч Винсен Аурио (1884 онд төрсөн)
- 1995 – Унгар гаралтай Америкийн физикч, математикч, Нобелийн шагналт Южин Уигнер (1902 онд төрсөн)
- 2013 – АНУ-ын дуучин, жүжигчин Петти Пейж (1927 онд төрсөн)
- 2015 – АНУ-ын улстөрч, хуульч, Нью-Йорк мужийн 52 дахь амбан захирагч Марио Куомо (1932 онд төрсөн)
- Ливан улсын Ерөнхий сайд Омар Карами (1934 онд төрсөн)
- 2016 - Авар хэлт яруу найрагч, зохиолч Фазу Алиева (1932 онд төрсөн)
- 2018 - Америкийн нэрт хийлч Роберт Манн (1920 онд төрсөн)
- 2020 - Америкийн хуульч, NBA лигийн тэргүүн Девид Стерн (1942 онд төрсөн)
Тэмдэглэлт баяр
[засварлах | кодоор засварлах]- Итали Үндсэн хуулийн өдөр
- Бруней Тусгаар тогтнолын өдөр
- Хаити Тусгаар тогтнолын өдөр
- Судан Тусгаар тогтнолын өдөр
- Григорийн тооллын дагуу шинэ жилийн өдөр
Commons: 1 сарын 1 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан