Кофи Аннан
|
Кофи Аннан | |
![]() | |
НҮБ-ын 7 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга
| |
---|---|
Албан тушаал хашсан 1997 оны 1 сарын 1 – 2006 оны 12 сарын 31 | |
Дэд дарга | Луи Фрешетт (1997–2006) Марк Маллок Браун (2006) |
Өмнөх | Бутрос Бутрос-Гали |
Дараах | Бан Ки-Мүн |
Төрсөн | 1938 оны 4 сарын 8 Кумаси, Алтан Эрэг |
Улс | Гана |
Гэр бүлийн хүн | Тити Алакия (салсан) Нане Мариа Аннан |
Төгссөн сургууль | Кваме Нкрума Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль Макалестер Коллеж Олон Улс Судлалын Хүрээлэн Массачусетсын Технологийн Хүрээлэн |
Шашин | Христ (Протестант)[1] |
Кофи Аннан (Kofi Atta Annan, * 1938 оны 4 сарын 8-нд Кумаси, Алтан Эрэг; † 2018 оны 8 сарын 18-нд Берн, Швейцари)нь НҮБ-ын 7 дахь ерөнхий нарийн бичгийн даргаар 1997 оны 1 сараас 2006 оны 12 сарыг дуустал ажилласан, Гана улсын дипломат юм. Кумаси хотноо төрсөн.
Намтар[засварлах | edit source]
Тэрээр Гана улсын Кумаси хотноо төржээ. 1954 - 1957 онуудад Кэйп Коустод Христосын шашны Методист урсгалын шашны сургууль болох Мфантсипим сургуульд суржээ. 1958 онд Кумаси Шинжлэх Ухаан Технологийн Коллежийн эдийн засгийн ухааны салбарт элсэн орсон. Форд сангийн тэтгэлгээр АНУ-ын Миннесота мужийн Сэйнт Пол хотын Макалестер коллежийн эдийн засгийн тэнхимд шилжин суралцаж, 1961 онд төгссөн. 1961 - 1962 онд Швейцари улсын Олон Улс Судлалын Хүрээлэн (IUHEI)-д суралцав. 1962 онд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад төсөв хариуцсан ажилтанаар ажиллаж, 1971 - 1972 онд АНУ-ын Массачусетс Технологийн Их Сургууль, Слон Сургуулийг дүүргэж бизнес удирдлагын магистр (MBA) зэрэг хүртсэн. 1974 - 1976 онд Гана улсын Аялал Жуулчлалын Агентлагийн даргаар ажилласан.
1987 - 1990 онд НҮБ-ын Хүний нөөцийн бодлого, аюулгүй байдал хариуцсан нарийн бичгийн даргаар, 1990 - 1992 онд НҮБ-ын Бодлого төлөвлөлт, Төсөв санхүү, Хяналт хариуцсан нарийн бичгийн даргаар, 1993 - 1995 онуудад НҮБ-ын Энхтайвны үйл ажиллагаа хариуцсан нарийн бичгийн даргаар тус тус ажиллав.
Энэ хугацаанд Иракийн дайн, Руандагийн иргэний дайн зэргийг зохицуулах үйлст амжилттай хүчин зүтгэж иржээ.
1995 оны 11 сараас 1996 оны 3 сард хуучин Югославын асуудал хариуцсан тусгай төлөөлөгчөөр томилогдож, Босни ба Херцеговиныг НҮБ-ын Энхийг сахиулах хүчний оронд Умард Атлантын Эвслээр удирдуулсан олон улсын энхийг сахиулах хүчний хяналтад шилжүүлэх ажиллагааг удирдан зохион байгуулсан.
Тэрээр 1997 оны 1 сарын 1-нд НҮБ-ын ажилтнууд дундаас сонгогдсон анхны ерөнхий нарийн бичгийн дарга болон үүрэгт ажилдаа орсон юм.
2001 онд энхийг сахиулах үйлст оруулсан хувь нэмрээ үнэлүүлж, НҮБ-тэй хамтдаа Нобелийн энхтайвны шагнал хүртсэн.
2006 оны 12 сард НҮБ-ын ЕНБД-ын хувьд тавьсан сүүлчийн илтгэлдээ АНУ-ын бодлогыг шүүмжилсэн.
Гэр бүл[засварлах | edit source]
Тэрээр эхнэр болох швед үндэстэй, өмгөөлөгч мэргэжилтэй Нане Мариа Аннантайгаа 3 хүүхэдтэйгээ амьдадаг.
Тити Алакиятай гэрлэж байгаад салсан.
Эзэмшсэн хэл[засварлах | edit source]
Англи хэл, Франц хэл, Кру хэл, Акан хэл, Африкийн бусад хэлүүд.
Цахим холбоос[засварлах | edit source]

- НҮБ-ын сайт дахь Кофи Аннаны намтар
- Ном ба утга зохиол: Кофи Аннан Германы үндэсний ном сангийн каталогт
Эшлэл[засварлах | edit source]
- ↑ Lefevere, Patricia. "Annan: `Peace is never a perfect achievement' - United Nations Secretary General Kofi Annan", National Catholic Reporter, 1998-12-11. 2010 оны 9 сарын 9-нд авсан. Archived from the original on 2012-07-13.
Өмнөх Бутрос Бутрос-Гали |
НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга 1997 - 2006 |
Дараах Бан Ки-Мүн |
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга нар | ![]() |
||||
---|---|---|---|---|---|
|
|||||
*Гладвин Жэбб нь Тригви Лиг сонгогдох хүртэл уг албан тушаалыг түр хашиж байв. |
- Ганын дипломатч
- Ганын улс төрч
- Энхтайвны Нобелийн шагналтан
- НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга
- Улс төрийн утга зохиол
- Өөрийн намтар
- Эрх чөлөөний одон шагналтан (Колланэ)
- Холбооны Германы гавьяаны загалмай одон шагналтан (Их загалмай)
- Румыны Од шагналтан (Колланэ)
- Австрийн Бүгд Найрамдах Улсын төлөөх гавьяаны туузат их алтан хүндэт тэмдгийн шагналтан
- Нидерландын Арслан одон шагналтан (Их загалмай)
- Бүгд Найрамдах Польшийн гавьяаны одон шагналтан (Их загалмай)
- Цэцэн Ярослав вангийн одон шагналтан (1-р зэрэг)
- Гэгээн Михаил ба Георгийн одон шагналтан (Их загалмайн хүндэт хүлэг баатар)
- Дресдений Техникийн Их Сургуулийн хүндэт доктор
- Ирландын үндэсний их сургуулийн хүндэт доктор
- Лиссабоны Шинэ Их Сургуулийн хүндэт доктор
- Лундын их сургуулийн хүндэт доктор
- Нотр Дамын их сургуулийн хүндэт доктор
- Өпсала их сургуулийн хүндэт доктор
- Гентийн их сургуулийн хүндэт доктор
- Пеннсилванийн их сургуулийн хүндэт доктор
- Жоржтаун их сургуулийн хүндэт доктор
- Браун их сургуулийн хүндэт доктор
- Карлтоны их сургуулийн хүндэт доктор
- Оттавагийн их сургуулийн хүндэт доктор
- Баруун-Хойд их сургуулийн хүндэт доктор
- Японы их сургуулийн хүндэт доктор
- Америкийн олон улсын эрх зүйн нийгэмлэгийн хүндэт гишүүн
- АНУ-ын урлаг ба шинжлэх ухааны академийн гишүүн
- Ганачууд
- 1938 онд төрсөн
- 2018 онд өнгөрсөн