Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
| Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага World Health Organization Organisation mondiale de la Santé Weltgesundheitsorganisation Organización Mundial de la Salud Всемирная организация здравоохранения منظمة_الصحة_العالمية&lrm 世界卫生组织 | |
|---|---|
Женев дэх ДЭМБ-ын төв байр | |
| Байгууллагын төрөл | Тусгай байгууллага |
| Товчлол | WHO, OMS, ВОЗ |
| Удирдлага | Тедрос Аданом Гебреисус |
| Байгуулагдсан | 1948 оны 4 сарын 7 |
| Төв байр | Женев |
| Дээд байгууллага | |
| www.who.int | |
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ, Англи: World Health Organization, товч WHO) нь олон улсын эрүүл мэндийн асуудал, дэлхийн хүн амын эрүүл мэндийг хамгаалахад үйл ажиллагаагаа чиглүүлдэг дэлхийн 194 орныг эгнээндээ нэгтгэсэн Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)–ын тусгай салбар байгууллага юм. 1948 онд байгуулагдаж Швейцар улсын Женев хотноо төвтэй үйл ажиллагаагаа явуулдаг. НҮБ-ын гишүүн улс орнууд ДЭМБ-ын Дүрмийг хүлээн зөвшөөрч гишүүн болдог. АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Доналд Трамп 2025 оны 1-р сарын 20-нд Тангараг өргөж үүрэгт ажилдаа ормогц НҮБ-ын ДЭМБ-аас АНУ-ыг гаргах тухай ажлыг эхлүүлэх шийдвэр гаргасан байна.
ДЭМБ-ын бүтэц
[засварлах | кодоор засварлах]- Дэлхийн эрүүл мэндийн Ассамблей. (англ. World Health Assembly) ДЭМБ-ын удирддаг дээд байгууллага. Жил бүр 5 дугаар сард Женев хотын НҮБ-ын Ордонд хуралддаг.
- ДЭМБ-ын Гүйцэтгэх хороо. Дэлхийн эрүүл мэндийн Ассамблейн жил бүрийн чуулганы хооронд өдөр тутмын удирдах үүрэг гүйцэтгэдэг. 3 жилийн хугацаатай сонгодог 34 гишүүнтэй.
- Нарийн бичгийн дарга нарийн газар.
ДЭМБ нь 6 бүсийн болон 150 улсад өөрийн төлөөлөгчийн газартай бөгөөд нийт 7 мянга гаруй ажилтантай.
ДЭМБ-ын Ерөнхий захирлууд
[засварлах | кодоор засварлах]- 2017 оноос Доктор Тедрос Адханом Гебрейесус (Этиоп)
- 2007—2017 Доктор Маргарет Чан (БНХАУ)
- 2006—2007 Доктор Андерс Нордстрём (Швед) (үүрэг гүйцэтгэгч)
- 2003—2006 Доктор Ли Чон Ук (БНСУ)
- 1998—2003 Доктор Гру Харлем Брунтланн (Норвеги)
- 1988—1998 Доктор Накажима Хироши (Япон)
- 1973—1988 Доктор Хальфдан Малер (Дани)
- 1953—1973 Доктор Марколино Гомес Кандау (Бразил)
- 1948—1953 Доктор Брок Чисхольм (Канад)
Санхүүжилт
[засварлах | кодоор засварлах]ДЭМБ-ын албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр 2019 онд $2,5 тэрбум ам.доллар байсан бол 2020-2021 онд ДЭМБ-ын нийт төсөв 5.8 тэрбум орчим ам.доллар болж өссөн байна. Үүний 28% нь ДЭМБ-ын гишүүн орнуудын тогтмол хандив, 72% нь гишүүн орнууд, НҮБ, засгийн газар хоорондын болон төрийн бус байгууллагууд, сангууд, орон нутгийн засаг захиргаа, хувийн хэвшил, хүүгийн орлогоос бүрддэг.
Монгол дахь ДЭМБ
[засварлах | кодоор засварлах]Монгол улс 1962 онд ДЭМБ-д элссэний дараа 1970-аад оны сүүлчээр Улаанбаатар хотод төлөөлөгчийн газраа албан ёсоор нээж үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага нь Монгол улсад 3 үндсэн чиглэлийн 30 гаруй хөтөлбөр хэрэгжүүлэн хамтарч ажиллаж эхэлсэн. Энэхүү хугацаанд манай Эрүүл Мэндийн Яамтай хамтран эх нялхсын эрүүл мэнд, халдварт өвчин, хамт олонд тулгуурласан халамж үйлчилгээ, эрүүл мэндийн тогтолцооны өөрчлөлт зэрэг олон салбарт 32 сая ам.долларын төсөл хөтөлбөр хэрэгжүүлсний 30 хувь нь хүний нөөцийн хөгжилд зориулсан байна. ДЭМБ-ын үйл ажиллагаа нь цаашид Монгол Улсын эрүүл мэндийн үндсэн үйлчилгээ ялангуяа хөдөө орон нутаг, эх нялхсын эндэгдлийг бууруулах, халдварт өвчин, эмийн хэрэглээ, технологийн хөгжил, тоног төхөөрөмжийн удирдлага болоод менежмент, дархлаажуулалтын сан байгуулах, эрүүл мэндийн хүний нөөцийн чадваржуулалт, лицензчлэлтэд чиглэгдэнэ.
ДЭМБ-ын Төлөөлөгчийн газрын үүрэг бол эрүүл мэндийн системийн цогц хандлагыг баримталж, эрүүл мэндийн тогтвортой хөгжлийн талаар бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх хүсэлтийг хүлээн авагч улсаас ирүүлэх явдал юм. Үүнд зааварчилгаа өгөх, техникийн хамтын ажиллагааг хэрэгжүүлэх орон нутгийн харилцааг бий болгох, өвчний дэгдэлт, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг уялдуулж, хэрэгжүүлж байх зэрэг болно. ДЭМБ-ын Төлөөлөгчийн газар нь даяаршлын эринд хүн төрөлхтнийг хор хөнөөлтэй өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах дэлхийн болон бүс нутгийн эрүүл мэндийн зорилтыг сурталчлах чиглэлээр Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон бусад орон нутгийн болон олон улсын түншүүдтэй нягт хамтран ажилладаг байгууллага юм.
ДЭМБ-ын НҮБ-ын хүрээнд тэмдэглэдэг дэлхийн өдрүүд
[засварлах | кодоор засварлах]- 2-р сарын 4 — Дэлхийн хорт хавдрын өдөр
- 3-р сарын 24 — Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр
- 4-р сарын 7 — Дэлхийн эрүүл мэндийн өдөр
- 4-р сарын 25 — Дэлхийн хумхаатай тэмцэх өдөр
- 5-р сарын 31 — Дэлхийн тамхигүй өдөр
- 6-р сарын 14 — Дэлхийн цусны донорын өдөр
- 7-р сарын 28 — Дэлхийн гепатитын өдөр
- 9-р сарын 10 — Дэлхийн амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх өдөр
- 9-р сарын 28 — Дэлхийн галзуу өвчинтэй тэмцэх өдөр
- 10-р сарын 10 — Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр
- 11-р сарын 14 — Дэлхийн чихрийн шижинтэй тэмцэх өдөр
- 11-р сарын 15 — Зам тээврийн ослын хохирогчдыг дурсах дэлхийн өдөр
Шүүмжлэл
[засварлах | кодоор засварлах]2025 оны 1-р сарын 20-нд буюу албан тушаалаа авснаас хойш ердөө найман цагийн дараа Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-ыг ДЭМБ-аас гаргах тухай захирамжид гарын үсэг зурсан. Албан ёсны мэдэгдэлд тус байгууллага COVID-19 цар тахлын асуудлыг шийдвэрлэж чадаагүй, шаардлагатай шинэчлэлийг хэрэгжүүлээгүй, ДЭМБ-ын бусад гишүүн орнуудын "зохисгүй" улс төрийн нөлөөнд найдсан зэрэг шалтгаануудыг дурдсан. 2026 оны 1-р сарын 22-нд АНУ ДЭМБ-аас албан ёсоор гарсан. 2025 оны 2-р сарын 5-нд Трампын жишээг дагаж Аргентины Ерөнхийлөгч Хавьер Майли мөн тус улсыг ДЭМБ-аас гаргах тушаал гаргасан байна.
Бусад үзэх
[засварлах | кодоор засварлах]ДЭМБ-ын баталсан чухал эмний жагсаалт
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]| Wiktionary: Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
