Jump to content

1997 он

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(1997-с чиглүүлэгдэв)
Аргын жил дараалал
1992 · 1993 · 1994 · 1995
1996 1997 1998
1999 · 2000 · 2001 · 2002
Хамаарах арван
1990-ээд он
Хамаарах зуун
XX зуун

Энэ онд болсон үйл явдлууд

[засварлах | кодоор засварлах]
  • 1-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Кофи Аннан болж 2007 оны 1-р сарын 1 хүртэл ажилласан.
  • 15-нд Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Палестины Засаг захиргааны ерөнхийлөгч Ясир Арафат нарын Эрец хотод уулзсан.
  • 19-нд Пётр Стоянов Болгарын Ерөнхийлчийн албан тушаалд очсон.
  • 20-нд Билл Клинтон АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалд хоёр дахь удаагаа очсон.
  • 1-нд АНУ-д анхны DVD болон DVD тоглуулагч худалдаанд гарсан.
  • 1-нд Роберт Кочарян Арменийн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч болжээ (3-р сарын 20-нд албан тушаалдаа орсон).
  • 2-нд Румыны хаан I Михай тус улсад социалист дэглэмийг түлхэн унагасны дараа боломжтой болсон тул эх орондоо буцаж ирсэн.
  • 5-нд Умард болон Өмнөд Солонгос улсууд сүүлийн 25 жилийн хугацаанд анх удаа хэлэлцээр хийв.
  • 9-нд Бүрэн нар хиртэлт болж, Монгол, Орос болон Хятадын нутгаас ажиглах боломжтой байсан.
  • 24-нд 69 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол болж "Англи өвчтөн" кино шилдэг киногоор шалгарсан.
  • 31-нд Ерөнхийлөгч Борис Ельцин Оросын бүх албан тушаалтнуудыг Орос машин унахыг шаардсан зарлиг гаргав.
  • 2-нд Орос, Беларусь улсууд Холбоотны улс байгуулах гэрээ байгуулсан.
  • Польш Үндсэн хуулиа батлав.
  • 23-нд Оросын Борис Ельцин, Хятадын удирдагч Жян Зэминь нар олон туйлт ертөнц болон дэлхийн шинэ дэг журмыг бий болгох тухай хамтарсан Тунхаглал гаргав. Улмаар Талууд гуравдагч орнуудын эсрэг чиглээгүй, урт хугацааны шинэ төрлийн улс хоорондын харилцааг баталгаажуулав.
  • 1-нд Их Британийн парламентын сонгуульд Тони Блэрийн тэргүүлсэн Лейборист нам ялалт байгуулав.
  • 18-нд МАХН-ын нэр дэвшигч Нацагийн Багабанди Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулав (62.5%-ийн санал авч) (тэрээр 6-р сарын 20-нд албан тушаалдаа орсон).
  • 23-нд ОХУ-ын Стратегийн пуужингийн хүчний командлагч асан Игорь Сергеев Батлан ​​​​хамгаалахын сайдаар томилогдов.
  • Беларусь, Оросын Холбооны Дүрмэнд гарын үсэг зурав.
  • Энэтхэгт газар хөдлөлт болов.
  • Мохаммад Хатами сонгуульд 69,5% авч Ираны ерөнхийлөгч болов.
  • 28-нд Орос, Украины засгийн газрын тэргүүнүүд Киевт Хар тэнгисийн флотыг хуваах нөхцлүүдийн тухай хэлэлцээр, Оросын Хар тэнгисийн флотын Украины нутаг дэвсгэрт байх статус, нөхцлийн тухай хэлэлцээр, Хар тэнгисийн флотыг хуваах болон Оросын Хар тэнгисийн флотын Украины нутаг дэвсгэрт байхтай холбоотой харилцан тохиролцооны тухай хэлэлцээрт гарын үсэг зурав.
  • 31-нд Киев хотноо Орос, Украины Ерөнхийлөгч Борис Ельцин, Леонид Кучма нар Орос, Украины хоорондын Найрамдал, хамтын ажиллагаа, түншлэлийн Гэрээнд гарын үсэг зурж Талууд бие биенийхээ нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх үүрэг хүлээсэн.
  • 1-нд Францад болсон парламентын ээлжит бус сонгуулийн хоёрдугаар шатанд Социалистууд ялалт байгуулсан.
  • 3-нд Францын Ерөнхийлөгч Жак Ширак Францын Ерөнхий сайдаар Лионель Жоспеныг томилж, засгийн газар байгуулахыг даалгав.
  • 30-нд Азийн санхүүгийн хямрал эхлэв.
  • 1-нд Хонконг (Сянган) Хятадын хяналтанд оров.
  • 5-нд Камбожид улс төрийн хямрал болж төрийн эргэлт болов. Хун Сен хунтайж Нородом Ранариддыг засгийн газрын тэргүүний албан тушаалаас нь огцруулснаа зарлаж хоёр ерөнхий сайдыг дэмжигчдийн хооронд улс орон даяар олон нийтийн үймээн самуун, зэвсэгт мөргөлдөөн дэгдсэн. Хоёр өдрийн мөргөлдөөний дараа Хун Сен ялалт байгуулав.
  • 6-нд Казахстаны парламент нийслэлийг Алма-Ата хотоос Акмолу хот руу нүүлгэх шийдвэр гаргав.
  • 8-9-нд НАТО-гийн төр, засгийн тэргүүнүүд Мадрид хотод уулзаж Унгар, Чех, Польш улсуудыг элсэх хэлэлцээрийг эхлүүлэх шийдвэр гаргав.
  • 9-нд Украин улс НАТО-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав.
  • 27-нд Борис Говорин ОХУ-ын Эрхүү мужийн захирагчаар сонгогдов.
  • 5-нд Аслан Масхадов болон түүний талынхан Орос улсаас дайн дэгдээсний нөхөн төлбөрт 25,8 тэрбум ам.доллар гаргаж өгөхийг шаардав.
  • 11-нд Албани улсаас НҮБ-ын цэргүүдийг гаргасан.
  • 31-нд Британийн Диана гүнж ослоор нас барсан.
  • 12-18-нд Хятадын Коммунист Намын 15-р Их хурал Бээжин хотноо болж Дэн Сяопины онолыг намын тэргүүлэх үзэл суртал гэж хүлээн зөвшөөрсөн.
  • 19-нд Лаос, Казахстан улсууд дипломат харилцаа тогтоосон.
  • 8-нд Ким Жон Ил албан ёсоор Умард Солонгосын удирдагчийн албан тушаалд очив.
  • 31-нд Ежи Бузек Польшийн Ерөнхий сайд болов.
  • 2-нд Оросын Красноярск хотод болсон ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин, Японы Ерөнхий сайд Хашимото Рюүтаро нарын албан бус уулзалтын үеэр 2000 он гэхэд хоёр улсын хооронд энхийн гэрээ байгуулахаар тохиролцов.
  • 9-11-нд Борис Ельцин Хятад улсад айлчилж Орос-Хятадын хилийн зурвасыг эцэслэн тогтоох ажил бодитоор дууссаныг зарласан Хамтарсан Тунхаглал, Орос-Хятадын хамтарсан мэдэгдлийг батлах зэрэг хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурсан.
  • 11-нд Гүржийн парламент "Цаазаар авах ялыг бүрэн халах тухай" хуулийг батлав.
  • 1-нд Европын Холбоо болон Оросын хооронд байгуулагдсан Түншлэл ба хамтын ажиллагааны хэлэлцээр хүчин төгөлдөр болсон.
  • 1-нд Австри Шенгений бүсэд нэгдсэн.
  • 6-нд Оросын Агаарын цэргийн хүчний Ан-124 цэргийн тээврийн онгоц Эрхүү хотод орон сууцны барилга мөргөн унаж, 72 хүн амиа алджээ.
  • 10-нд Японд Toyota Prius автомашин худалдаанд гарч эхэлсэн.
  • 19-нд Жэймс Камероны найруулсан, 20-р зууны хамгийн өндөр орлоготой кино болох "Титаник" кино АНУ-д нээлтээ хийлээ.
  • 19-нд Ким Дэ-жүн Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулав.

Энэ онд төрөгсөд

[засварлах | кодоор засварлах]

Энэ онд нас барагсад

[засварлах | кодоор засварлах]

Энэ онд үргэлжилсэн үйл явдлууд

[засварлах | кодоор засварлах]
  • Анголын иргэний дайн
  • Алжирын иргэний дайн
  • Зүүн Тимор дахь дайн
  • Бирмийн иргэний дайн
  • Суданы хоёрдугаар иргэний дайн
  • Шри Ланкийн иргэний дайн
  • Турк-Курдын мөргөлдөөн
  • Араб-Израилийн мөргөлдөөн
  • Сомалийн иргэний дайн
  • Афганистаны иргэний дайн
  • Кашмирын мөргөлдөөн
  • Гүрж-Өмнөд Осетийн мөргөлдөөн
  • Гүрж-Абхазын мөргөлдөөн
  • Карабахын мөргөлдөөн
  • Транснестрийн мөргөлдөөн
  • Югославын дайн
  • Балбын иргэний дайн