НҮБ-ын Нарийн Бичгийн Даргын Газар
НҮБ-ын өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн явуулдаг Захиргааны байгууллага бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга удирддаг.
Энэ нь НҮБ-ын үндсэн үүргийн хүрээнд шаардлагатай мэдээлэл цуглуулах, түүнд дүн шинжилгээ хийх, эдийн засаг, нийгмийн өргөн хүрээний асуудлаар судалгаа хийх, НҮБ-ын бусад байгууллагуудын ашиглаж буй байгууламжийг засварлан шинэчлэх мөн орчуулагчийн үйлчилгээ үзүүлж, баримт бичгийг НҮБ-ын албан ёсны хэлнүүд рүү орчуулдаг.
Ерөнхий нарийн бичгийн даргыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн зөвлөмжийн дагуу Ерөнхий Ассамблей 5 жилийн хугацаатай, сунгагдах хугацаатай томилдог. Ерөнхий нарийн бичгийн дарга нь олон улсын маргааныг шийдвэрлэхэд зуучлах, энхийг сахиулах үйл ажиллагааг зохицуулахаас гадна НҮБ-ын олон нийтийн нүүр царай болж, бодлогын санаачилгын гол төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэдэг. НҮБ-ын одоогийн Ерөнхий нарийн бичгийн дарга бол Антонио Гутерриш юм.
Нарийн бичгийн дарга нарын газарт Тамгын газар байдаг ба тэрхүү албанд ажилладаг ажилтнуудыг НҮБ-д үнэнч байх тангараг өргөх шаардлагатай бөгөөд өөрийн засгийн газраас заавар авахыг зөвшөөрдөггүй.