Jump to content

Кристин Лагард

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Кристин Лагард
Christine Lagarde
Албан ёсны хөрөг, 2019
Европын Төв Банкны ерөнхийлөгч
Албан тушаалаа авсан
2019 оны 11 сарын 1
Дэд ерөнхийлөгчЛуис де Гиндос
ӨмнөхМарио Драги
Олон Улсын Валютын Сангийн захирал
Албан тушаал хашсан
2011 оны 7 сарын 5 – 2019 оны 9 сарын 12
Орлогч
ӨмнөхДоминик Страусс-Кан
ДараахКристалина Георгиева
Эдийн засаг, санхүү, аж үйлдвэрийн сайд
Албан тушаал хашсан
2007 оны 6 сарын 19 – 2011 оны 6 сарын 29
Ерөнхий сайдФрансуа Фильон
ӨмнөхЖан-Луи Борлоо
ДараахФрансуа Баройн
Хөдөө аж ахуй, загас агнуурын сайд
Албан тушаал хашсан
2007 оны 5 сарын 18 – 2007 оны 6 сарын 19
Ерөнхий сайдФрансуа Фильон
ӨмнөхДоминик Буссереау
ДараахМишел Барнье
Гадаад худалдааны сайд
Албан тушаал хашсан
2005 оны 6 сарын 2 – 15 May 2007 оны 5 сарын 15
Ерөнхий сайдДоминик де Вильепин
ӨмнөхФрансуа Фильон
ДараахХерве Новелли
Хувийн мэдээлэл
ТөрсөнКристин Маделин Одетт Лагард
(1956-01-01) 1 сарын 1, 1956 (70 настай)
Парис, Франц
Улс төрийн намНийтийн Хөдөлгөөний төлөө Эвлэл (2007–2011)
Бусад улс төрийн
харьяалал
Европын Ардын Нам
Эхнэр, НөхөрВилфрид Лагард (г. 1982; сал. 1992)
Хүүхэд2
БоловсролПарис Вест Их Сургууль Нантер Ла Дефенс
Улс Төр Судлалын Хүрээлэн, Ой-эн-Провенс
Гарын үсэг

Кристин Маделин Одетт Лагард (Франц: Christine Madeleine Odette Lagarde, хуучин овог Лаллуэтт, Lallouette; 1956 оны 1 дүгээр сарын 1-нд Парис хотод төрсөн)[1] нь Францын төрийн зүтгэлтэн, хуульч бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 1-нээс Европын Төв Банкны ерөнхийлөгчөөр 8 жилээр томилогдож ажиллаж байгаа эмэгтэй юм.


1981 оноос хойш 25 жил АНУ-ын Чикаго дахь дэлхийн алдартай «Baker & McKenzie» хуулийн компанид өмгөөлөгчөөр ажилласан.

2011-2019 онуудад Олон Улсын Валютын Сангийн захирлаар 8 жил ажилласнаас гадна нутагтаа Доминик де Вильепиний Засгийн газарт худалдааны сайдаар, Франсуа Фильоны засгийн газарт эдийн засаг, санхүү, аж үйлдвэрийн сайд (2008—2010) , мөн хөдөө аж ахуй, загас агнуурын сайдаар (2007—2008) ажиллаж байв. Лагард нь Их Наймын орнуудын эдийн засгийн сайдын албыг хашсан анхны эмэгтэй бөгөөд мөн ОУВС-гийн анхны эмэгтэй захирал юм.[2]

Хөдөлмөрийн хуульч Лагард олон улсын хуулийн фирм Бэйкэр энд Маккэнзигийн ерөнхийлөгчийн албан тушаалд хүрсэн анхны эмэгтэй болно. 2009 оны 11 сарын 16-нд Файнансиал Таймс сонин түүнийг Еврозоны хамгийн шилдэг сангийн сайдаар нэрлэж байсан удаатай.[3] Мөн 2009 онд Форбс сэтгүүл Лагардыг дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн жагсаалтад 17-рт бичсэн.[4]

Тэрээр өмнөх захирал Доминик Страусс-Кан бэлгийн халдлагын хэрэгт сэжиглэгдсэний улмаас албан тушаалаасаа огцорсны дараа 2011 оны 6 сарын 28-нд Олон Улсын Валютын Сангийн захирлаар 5 жилийн хугацаатай сонгогдож 2011 оны 7 сарын 5-наас үүрэгт ажилдаа оржээ[2][5][6]. 2016 оны 7сарын 5-нд уг албандаа өрсөлдөгчгүйгээр дахин сонгогдсон. 2016 оны 12 сард Францын шүүх түүнийг бизнесмен Бернар Тапитай холбоотой шүүх хуралд нөлөөлсөн гэмт хэрэгт буруутай гэж үзсэн боловч ямар нэгэн ял шийтгэл оноогоогүй. 2019 онд Форбс сэтгүүл түүнийг дэлхийн хамгийн хүчирхэг 100 эмэгтэйн нэгээр нэрлэжээ.

Тэрээр хоёр хүүтэй бөгөөд газрын теннис тоглох хоббитой.

  1. "Le Nouvel Economiste". Эх хувилбараас архивласан: 2011-08-28. Татаж авсан: 2011-07-07.
  2. 2.0 2.1 "IMF Executive Board Selects Christine Lagarde as Managing Director". Press Release. IMF. 28 June 2011. Татаж авсан: 28 June 2011.
  3. From Ralph Atkins, Andrew Whiffin and FT reporters. (16 October 2009). "FT ranking of EU finance ministers". Financial Times. Татаж авсан: 2 January 2010.
  4. (Англи) « The 100 Most Powerful Women », forbes.com
  5. "Lagarde wins IMF top job, presses Greece on crisis". Reuters. 28 June 2011. Татаж авсан: 1 July 2011.
  6. "Christine Lagarde named IMF chief". BBC News. 28 June 2011. Татаж авсан: 28 June 2011.