Jump to content

Их найм

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Их Найм-с чиглүүлэгдэв)
Group of Eight
Groupe des Huit
Gruppe der Acht
Gruppo degli Otto
主要国首脳会議
Большая восьмёрка
Их Наймын гишүүн орнууд.
Их Наймын гишүүн орнууд.
 Канад
Ерөнхий сайд: Жастин Трюдо
 Франц
Ерөнхийлөгч: Эмманюэль Макрон
 Герман
Канцлер: Олаф Шолц
 Итали
Ерөнхий сайд: Жузеппе Конте
 Япон
Ерөнхий сайд: Сүга Ёшихидэ
 Орос
Ерөнхийлөгч: Владимир Путин
 Нэгдсэн Хаант Улс
Ерөнхий сайд: Борис Жонсон
 Америкийн Нэгдсэн Улс
Ерөнхийлөгч:
Мөн төлөөлөгдсөн
Европын Холбоо
Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен
Ерөнхийлөгч Чарльз Мишел

Их Найм (G8) нь Америкийн Нэгдсэн Улс, Герман, Их Британи, Итали, Канад, Оросын Холбооны Улс, Франц, Япон гэсэн дэлхийд эдийн засгийн хувьд тэргүүлдэг улсуудаас бүрдэх бүлэг юм. Эдгээр улсууд нь дэлхийн эдийн засгийн 65 орчим хувийг бүрдүүлдэг[1]. Жил бүр эдгээр улсуудын төрийн тэргүүн, дээд албан тушаалтнууд уулзаж, дэлхийн улс төрийн бодлогыг тодорхойлдог гэж хэлж болно. Гэхдээ Орос улс Крымыг өөртөө нэгтгэснийг эсэргүүцсэн Их наймын бусад улсууд 2014 оноос Оросыг тус уулзалтад оролцуулахаас түдгэлзсэнээр өдгөө Их долоогийн хүрээнд уулзалтууд явагдаж буй.

Их наймын үүсэл нь 1973 оны нефтийн хямралаас үүдэн дэлхий даяар эдийн засгийн хямрал нүүрлэснээс улбаалж Америкийн Нэгдсэн Улс, Европ, Японы санхүүгийн албаны хүмүүс уулзалт хийж эхэлсэнтэй холбоотой.

1975 онд, Францын Ерөнхийлөгч Валери Жискар д'Эстан хөгжингүй, ардчилсан 6 орны төрийн тэргүүнүүдийг урьж саммит зохион байгуулсан. Уг саммитад оролцогчид цаашид жил бүр уг уулзалтыг зохиохыг дэмжсэнээр Франц, Баруун Герман, Итали, Япон, Их Британи болон Америкийн Нэгдсэн Улс гэсэн бүрэлдэхүүнтэй "Их зургаагийн бүлэг" (G6) байгуулагдсан түүхтэй. 1976 оны уулзалтаас Канад улс нэмэгдсэн. Мөн Европын Холбоо 1977 оноос уулзалтад оролцож ирсэн[2].

Оросын Холбооны Улс нэмэгдэж "Их найм" бүрэлдсэн нь

[засварлах | кодоор засварлах]

1991 онд хүйтэн дайн дуусч, ЗХУ (одоогийн Оросын Холбооны Улс) Их долоогийн гол уулзалтуудад оролцож эхэлсэн. 1997 оноос улс төрийн бүх уулзалтуудад оролцох эрхтэй болсноор Их найм бүрэлдэн тогтжээ. Гэхдээ Орос нь эдийн засгийн үзүүлэлтүүдээрээ дэлхийд тэргүүлж чадахгүй байсан учир сангийн сайд болон төв банкны тэргүүнүүдийн уулзалтад оролцдоггүй байв.

Тэр үед Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгч Билл Клинтоны санаачилгаар "Долоогийн бүлэг" нь "Наймын бүлэг" болсноо зарласан бөлгөө. Энэ нь ОХУ-ын ерөнхийлөгч Борис Ельциний явуулж байсан эдийн засгийн өөрчлөлт болон НАТО-гийн талаарх байр суурийг үнэлсэн хэрэг байлаа.

2005 оны 2 сарын 18-нд АНУ-ын сенатч Жо Либерман, Жон Маккэйн нар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины явуулж буй бодлогыг шүүмжлээд улс төрийн эрх чөлөө, ардчиллыг хөгжүүлэхгүй байгаа тул тус улсыг Их наймын бүрэлдэхүүнээс хасах ёстой гэсэн шаардлага тавьсан.

Бүтэц, үйл ажиллагаа

[засварлах | кодоор засварлах]

Их найм нь албан ёсны бүтэц, удирдлага байдаггүйгээрээ Нэгдсэн Үндэстний Байгууллага, Дэлхийн Банк зэрэг байгууллагуудаас ялгаатай. Бүлгийн удирдлагааар жил бүр гишүүн орнуудын аль нэгийг сонгодог. Тухайн улсыг тэр оны 1 сарын 1-нд тэргүүлж байсан хүн Их наймын бүлгийг удирдана. Жилийн дунд үед даргалж буй улсад 3 хоногийн дээд хэмжээний уулзалт зохиогддог. Энэ нь дэлхийн гол бодлогыг тодорхойлдог тун чухал арга хэмжээ болно.

Мөн эрүүл мэнд, хууль эрх зүй, хөдөлмөр, эрчим хүч, хөгжил, байгаль орчин, гадаад хэрэг, хууль зүй дотоод хэрэг, терроризм, худалдаа зэрэг асуудлаар сайд нарын түвшинд уулзалтууд зохиодог. Эдгээрээс Их наймын ОХУ-аас бусад 7 орны сангийн сайд нар болон Европын холбооны төлөөлөгчид оролцдог жил тутмын уулзалт нь нэр нөлөө ихтэй. Үүнээс гадна "G8+5" буюу Бразил, Энэтхэг, Мексик, Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон Өмнөд Африкийн сангийн сайд нарын уулзалт зохиогддог.

Эдийн засгийн чадавхи

[засварлах | кодоор засварлах]

Их Наймын орнууд нь дэлхийн хүн амын 14-хөн хувийг бүрдүүлдэг боловч дэлхийн нийт дотоодын нийт бүтээгдэхүүний гуравны хоёр хувийг бий болгодог юм. (Дэлхийн Хөгжлийн Илтгэл 2006 / Дэлхийн банк-г үзнэ үү).

2004 Хүн ам BNE
  сая % тэрбум $ %
Дэлхий 6345.1 100.0 39833.6 100.0
АНУ 293.5 4.6 12179.9 30.7
Япон 127.8 2.0 4749.9 11.9
Герман 82.6 1.3 2549.0 6.3
Их Британи 59.4 0.9 2036.4 5.2
Франц 60.0 0.9 1858.7 4.7
Итали 57.6 0.9 1503.6 3.8
Канад 31.9 0.5 905.6 2.3
ОХУ 142.8 2.3 487.3 1.2
G8 855.6 13.5 26270.4 66.1

Их наймын тэргүүнүүдийн жил тутмын уулзалт нь даяарчлалын эсрэг хөдөлгөөний эсэргүүцлийн нэг бай болдог.

Шүүмжлэлүүд нь хүлэмжийн хий ихээр ялгаруулж дэлхийн дулааралд нөлөө үзүүлж буй, Африк болон хөгжиж буй орнуудыг өрийн хямралд оруулж, тэгш бус худалдаанй бодлогоор ядуурал бий болгож буй, мөн Дархлалын Олдмол Хомсдолын ([ДОХ) эсрэг явуулж буй бодлого зэрэг даяарчлалтай холбоотой асуудлууд байдаг.

Түүнээс гадна Испани, Энэтхэг, Бразил, Хятад зэрэг эдийн засаг нь хүчирхэг улсуудаар эгнээгээ өргөтгөхгүй байгаа тул дэлхийн эдийн засгийг төлөөлж чадахгүй байна гэсэн шүүмжлэл их бий.

2005 онд Шотландад болсон уулзалтын эхний өдөр (2005 оны 7 сарын 7) Лондоны метро болон автобуснуудад бөмбөг дэлбэрч, 50 гаруй хүний амь насыг авч одсон томоохон террорист халдлага гарсан. Уг халдлагын хариуцлагыг "Европ дахь Аль-Кайда Жихадын нууц бүлэглэл" гэж өөрсдийгөө нэрлэсэн байгууллага хүлээж мэдэгдэл гаргасан. Уг мэдэгдэлд Их Британийн засгийн газрын Афганистан, Иракт явуулж буй цэргийн ажиллагаа болон барууны орнуудын исламын тулгуур үзэлтнүүдийн эсрэг бодлогыг эсэргүүцэж халдлага зохион байгуулсан гэж дурьдсан байлаа. Мөн уг халдлага нь Олон Улсын Олимпын Хороо 2012 оны зуны олимп Лондон хотод зохиогдох болсныг зарласны дараахан болсон юм. Гэсэн хэдий ч уулзалт хуваарь ёсоор болж өнгөрсөн билээ.

Хамгийн сүүлд ОХУ-д болсон уулзалт нь Ираны цөмийн хөтөлбөрийн тухай хэлэлцэж байхдаа Палестин-Израилын тэмцэл хурцадсанаас тасалдаж байсан түүхтэй.

G6/7/8-ын уулзалтууд

[засварлах | кодоор засварлах]

Уулзалт нь дараах дарааллаар ээлжилж зохиогддог: Франц, АНУ, Их Британи, Герман, Япон, Итали, Канад, ОХУ (цаашид бусад улсууд нэмэгдвэл нэмэгдсэн дарааллаар). Энэ үеэр дэлхийн хамгийн хүчирхэг улсуудын удирдагчдын уулзалтыг сурвалжлахаар дэлхийн өнцөг булан бүрээс хэдэн зуун сурвалжлагч цугладаг юм.

Мөн үзэх: G8 уулзалтын лого

дэс дугаарогнооУлсГазарАлбан ёсны вэб хаяг
11975.11.15-17 ФранцРамбулье
21976.6.27-28 Америкийн Нэгдсэн УлсСан Хуан, Пуэрто-Рико
31977.5.7-8 Нэгдсэн Хаант УлсЛондон
41978.7.16-17 Баруун ГерманБонн
51979.6.28-29 ЯпонТокио
61980.6.22-23 ИталиВенец
71981.7.20-21 КанадМонтебелло, Квебек
81982.6.4-6 ФранцВерсаль
91983.5.28-30 Америкийн Нэгдсэн УлсУильямсбург, Виржин
101984.6.7-9 Нэгдсэн Хаант УлсЛондон
111985.5.2-4 Баруун ГерманБонн
121986.5.4-6 ЯпонТоокёо
131987.6.8-10 ИталиВенец
141988.6.19-21 КанадТоронто, Онтарио
151989.7.14-16 ФранцПарис
161990.7.9-11 Америкийн Нэгдсэн УлсХьюстон, Техас
171991.7.15-17 Нэгдсэн Хаант УлсЛондон
181992.7.6-8 ГерманМюнхен, Бавари
191993.7.7-9 ЯпонТокио
201994.7.8-10 ИталиНаполи
211995.6.15-17 КанадХалифакс, Нова Скотиа
-1996.4.19-20 ОросМосква
(Цөмийн аюулгүй байдлын тусгай уулзалт)
221996.6.27-29 ФранцЛион
231997.6.22-24 Америкийн Нэгдсэн УлсДенвер, КолорадоG8 саммит 1997
241998.5.15-17 Нэгдсэн Хаант УлсБирмингем
(G8-ын анхны албан ёсны уулзалт)
G8 саммит 1998 (архив)
251999.6.18-20 ГерманКёльн, Умард Рейн-Вестфаль
262000.7.21-23 ЯпонОкинава

G8 саммит 2000

272001,7,20-22 ИталиГенуя

G8 саммит 2001

282002.6.26-27 КанадКанаскис, АльбертаG8 саммит 2002
292003.6.2-3 ФранцЭвиан ле-БанG8 саммит 2003
302004.6.8-10 Америкийн Нэгдсэн УлсСи Айлэнд, ЖоржиG8 саммит 2004
312005.7.6-8 Нэгдсэн Хаант УлсГлинэгл, ШотландG8 саммит 2005
322006.7.15-17 ОросСтрельна, Санкт-ПетербургG8 саммит 2006
332007.6.6-8 ГерманХайлигендамм, МекленбургG8 саммит 2007
342008.7.7-9 ЯпонТояко (Тоя нуур) , ХоккайдоG8 саммит 2008
352009.7.8-10 ИталиЛа МаддаленаG8 саммит 2009
362010.6.25-26 КанадХантсвилл, Онтарио
372011.5.26-27 ФранцДеувилл, Бас-Норманди
382012.5.18-19 Америкийн Нэгдсэн УлсКэмп Дэвид
392013.6.17-18 Нэгдсэн Хаант УлсФерманах тойрог, Лу Эрн
402014.6.5
Белги Брюссель
412015.6.17-18 ГерманГеман Любек
 Commons: G8 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Засгийн газрууд

[засварлах | кодоор засварлах]
  1. United Nations Development Programme
  2. "Европын Холбоо ба Их найм". Эх хувилбараас архивласан: 2006-10-08. Татаж авсан: 2006-12-13.