Жо Байден

Эрхэмсэг ноён
Жо Байден
Албан ёсны хөрөг, 2013
Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч
Албан тушаалаа авсан
2021 оны 1 сарын 20
Vice PresidentКамала Харрис
ӨмнөхДоналд Трамп
Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улсын 47 дахь Дэд Ерөнхийлөгч
Албан тушаал хашсан
2009 оны 1 сарын 20 – 2017 оны 1 сарын 20
ЕрөнхийлөгчБарак Обама
ӨмнөхДик Чени
ДараахМайк Пенс
United States Senator
from Делавар
Албан тушаал хашсан
1973 оны 1 сарын 3 – 2009 оны 1 сарын 15
ӨмнөхЖ. Калеб Боггс
ДараахТэд Кауфман
Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улсын Сенатын Гадаад харилцааны байнгын хорооны дарга
Албан тушаал хашсан
2007 оны 1 сарын 3 – 2009 оны 1 сарын 3
ӨмнөхРичард Лугар
ДараахЖон Керри
Албан тушаал хашсан
2001 оны 6 сарын 6 – 2003 оны 1 сарын 3
ӨмнөхЖесси Хелмс
ДараахРичард Лугар
Албан тушаал хашсан
2001оны 1 сарын 3 – 2001 оны 1 сарын 20
ӨмнөхЖесси Хелмс
ДараахЖесси Хелмс
Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улсын Сенатын Шүүхийн байнгын хорооны дарга
Албан тушаал хашсан
1987 оны 1 сарын 3 – 1995 оны 1 сарын 3
ӨмнөхСтром Төрмонд
ДараахОррин Хатч
Нью Кэсл тойргийн зөвлөлийн 4-р тойргоос сонгогдсон гишүүн
Албан тушаал хашсан
1970 оны 11 сарын 4 – 1972 оны 11 сарын 8
ӨмнөхХенри Фолсом
ДараахФрэнсис Свифт
Хувийн мэдээлэл
Төрсөн
Бага Жозеф Робинетт Байден

1942 оны 11 сарын 20 (1942-11-20) (81 настай)
АНУ, Пеннсилвани, Скрантон
Улс төрийн намАрдчилсан Нам
Эхнэр, Нөхөр
  • Нейлиа Хантер (г. 1966; d 1972)
  • Жилл Жакобс
    (г. 1977)
Хүүхэд
Эцэг, эх
  • Том Жозеф Робинетт Байден
  • Катерин Южиниа Финнеган
Боловсрол
Мэргэжил
  • Улс төрч
  • Хуульч
  • Зохиолч
ШагналЕрөнхийлөгчийн эрх чөлөөний одон (2017)
Гарын үсэг
Вэб сайт

Жозеф Робинетт Байден (Англи: Joseph Robinette Biden, 1942 оны 11-р сарын 20-нд АНУ-ын Пеннсилвани муж улсын Скрантон хотод төрсөн) 2020 оны 11-р сарын 7-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тэрээр 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 77 насандаа ялж, тус улсын хамгийн өндөр настай Ерөнхийлөгч болоод байна. 2009 оны 1 дүгээр сарын 20-ноос 2017 оны 1 дүгээр сарын 20-ны хооронд АНУ-ын 47 дахь Дэд ерөнхийлөгч; Ерөнхийлөгч Барак Обамагийн үед дэд Ерөнхийлөгч ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө тэрээр Делавэр мужаас сонгогдсон АНУ-ын сенатч байсан (1973-2009). АНУ-ын Ардчилсан намын гишүүн.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Жо Байден 1942 оны 11 дүгээр сарын 20-нд Пеннсилвани мужийн Скрантон хотод эцэг Жозеф Робинетт Байден (Joseph Robinette Biden, 1915-2002), эх Кэтрин Южиниа Жин Финнеган (Catherine Eugenia «Jean» Finnegan, 1917-2010) нарын ууган хүү болж төржээ. Тэдний гэр бүл ирланд гаралтай католик шашинтнууд юм. Түүний эцгийн элэнц өвөө Уильям Байден нь Английн Сассекс хотод төрж АНУ-д анх цагаачилсан ажээ. Түүний өөрийн элэнц өвөө Эдвард Ф.Блевитт Пеннсилванийн Сенатын гишүүн байсан. Тэрбээр Жеймс Брайан Байден, Фрэнсис В. Байден (James Brian Biden и Francis W. Biden) гэж хоёр эрэгтэй дүүтэй бөгөөд эмэгтэй дүүг Валери Байден Оуэнс (Valerie Biden-Owens) гэдэг байна.

Жо Байден Делавер мужийн Уилмингтон хотод Гэгээн Хэлэнагийн сургууль, Клеймонт хотын хувийн ахлах сургууль дүүргэсэн байна. Түүний дараа тэрбээр "Делаварын Их Сургуульд суралцаж, 1965 онд түүх, улс төрийн шинжлэх ухааны бакалавр зэрэгтэй төгссөн. Сүүлд тэрээр 1968 онд Нью-Йорк мужийн Сиракюз хотын хувийн судалгааны их сургуульд (Syracuse University) хууль зүйн доктор зэрэг хамгаалжээ.

Жозеф Байден 30 хүрсэн жилээ буюу 1972 онд АНУ-ын Сенатад Делавер мужаас сонгогдсон. Түүнээс хойш Делавэр мужаас байнга улиран сонгогдож байсан байна. 1974 онд Америкийн "Тайм" сэтгүүл сенатч Байденыг “Ирээдүйн түүх бүтээх 200 хүн” -ийн жагсаалтад оруулсан байна.

1987-1995 онуудад Сенат дахь Шүүхийн байнгын хорооны даргаар ажилласан.

1988 онд Байденд тархины хоёр судасны аневризм оношлогдож, хүнд байдалтай эмнэлэгт хүргэгдэн яаралтай хагалгаанд оржээ. Түүнээс долоон сарын дараа Ж.Байден Сенатад эргэн ирж ажиллах боломжтой болжээ.

1979, 1988 онд Сенатч Жо Байден Зөвлөлтийн удирдлагын урилгаар Москвад хоёр удаа айлчилсан байна. Тэр үеэр түүнийг Алексей Косыгин, Андрей Громыко нар хүлээн авч уулзаж тэд зэвсэг хураах асуудлаар санал солилцож ярилцсан байдаг.

Жо Байден Арменийн лоббиг дэмжих үйл ажиллагаа явуулдаг байсан ба 1995-2007 онд АНУ-ын Конгрессын Арменичуудын асуудал эрхэлсэн бүлгийн гишүүн байжээ. 1992-2008 онд Армени, Бүгд Найрамдах Карабах Улсад Америкийн санхүүгийн тусламжийг хуваарилахад мөн санал өгсөн байна.

2001-2009 оны хооронд гурван удаа Сенатын Олон улсын харилцааны асуудлаарх Байнгын хорооны даргаар ажиллаж байсан.

2008 оны 11-р сарын 4-нд Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн (Обама - Байден) нар ялалт байгуулсан. Мөн тэр өдөр Жо Байден мөн өөрийн Делавэр мужаас сенатчаар дахин сонгогдсон юм. Тангараг өргөх ёслолоос тав хоногийн өмнө буюу 2009 оны 1-р сарын 15-нд Байден Сенатын гишүүнчлэлээсээ сайн дураараа огцорсон.

2012 онд Ардчилсан намаас дээрх хоёр улс төрчийг дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхэд Обама-Байден нар ялалт байгуулж улиран АНУ-ын Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгчөөр ажилласан.

Жозеф Байден АНУ-ын Дэд Ерөнхийлөгч байх үедээ буюу 2011 онд Монгол Улсад албан ёсоор айлчилж байсан.

2016 оны 12 дугаар сард Жозеф Байден сэтгүүлчдэд хэлэхдээ 2020 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өөрөө нэр дэвших магадлалыг үгүйсгэхгүй байна гэж мэдэгдэж байсан. 2017 оны 2 дугаар сард шинэ Ерөнхийлөгч ирсний дараа дэд Ерөнхийлөгч асан тэрээр Пеннсильванийн Их Сургуулийн оюутнуудад "Олон улсын дипломат ажиллагаа" заахаар шийджээ. Жо Байден мөн Пенн Байдены "Дипломат харилцаа ба дэлхийн хамтын ажиллагааны шинэ төв"-ийг тэргүүлж, голчлон дипломат ажиллагаа, гадаад бодлого, үндэсний аюулгүй байдалд анхаарлаа хандуулсан байна.

2020 оны ерөнхийлөгчийн сонгууль[засварлах | кодоор засварлах]

2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Милуоки хотод болсон Ардчилсан намын Үндэсний их хурал дээр намын төлөөлөгчдөөс 3.5 мянга гаруй санал авч түүнийг 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр албан ёсоор батласан байна.

Сонгуулийн сурталчилгааны туршид Жо Байден өөрийн дэмжигчдээс санхүүгийн хандив цуглуулахад тэргүүлсэн байна. 2019 оны дөрөвдүгээр улирал гэхэд тэрээр 22.7 сая долларын хандив цуглуулж чаджээ.

2019-2020 оны сонгуулийн кампанит ажил[засварлах | кодоор засварлах]

  • Жозеф Байден Америкийн цэргүүдийг Афганистанаас нэн даруй гаргахыг дэмжиж байгаа бөгөөд төрийн тэргүүний албан тушаалд томилогдсон даруйдаа Талибантай хэлэлцээ хийж эхлэхээ амлав;
  • "Халуун цэгүүд" дэх АНУ-ын цэргийн оролцоог хамгийн бага хэмжээнд байлгах шаардлагатай (дор хаяж тусгай хүчний түвшинд) гэж үзэж, Зүүн Европт Оростой сөргөлдөхөд НАТО-г хадгалах хэрэгтэй гэж үзсэн;
  • Ирантай байгуулсан "цөмийн хөтөлбөрийн хэлэлцээр"-ийг хадгалахыг дэмжиж, АНУ энэ улсын эрх баригчдыг нөхцөл байдалд нь оруулахыг шаардах ёстой гэж үздэг;
  • АНУ нь ОХУ, БНХАУ-ын кибер халдлагаас хамгаалах зориулалттай системийг сайжруулж, шинэчлэх ёстой гэж үзэж байна;
  • Трампын татварын бодлого нь "дундаж давхаргыг боомилж байна" гэдэгт би бүрэн итгэлтэй байгаа бөгөөд "өндөр орлоготой хүмүүст үзүүлж буй татварын бүх хөнгөлөлтийг арилгахыг" зорьж байна;
  • Оросын ерөнхийлөгч өөрийн биеэр "ирэх 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд түүнийг ялахыг хүсэхгүй" гэдэгт итгэлтэй байна.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

1972 оны 12 дугаар сард Жо Байдены анхны эхнэр Нелиа болон тэдний охин Наоми нар автомашины ослоор амь насаа алджээ. Машин дотор байсан хүү Бо, Хантер нар хүнд гэмтэл авсан ч эсэн мэнд гарсан байна.

Гэргий Жил Байден дунд сургуулийн англи хэлний багш бөгөөд тэд 1975 онд Пенсильвани мужид анх танилцаж 1977 онд Нью-Йорк хотод гэр бүл болсон байна. Залуу гэр бүл "бал сар"-аа тэр үеийн социалист Унгарын Будапешт хотод өнгөрөөсөн гэдэг юм.

1981 онд тэд нар охин Эшлиг төрүүлжээ.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Жо Байден – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Stub icon

Энэ улс төрчийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.