Алексей Косыгин

Алексей Косыгин. 1966 он.

Алексей Николаевич Косыгин (1904 оны 2-р сарын 8-нд Хаант Оросын Санкт-Петербург хотод төрсөн— 1980 оны 12-р сарын 18-нд ЗХУ-ын Москва хотод нас барсан) -зөвлөлтийн улс төрийн, намын зүтгэлтэн, ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга (1964—1980), ЗХУ-ын Коммунист намын Улс төрийн Товчооны гишүүн, Тэргүүлэгчдийн гишүүн (1948—1952; 1960—1980). ЗХУ-ын Хөдөлмөрийн хошой баатар (1964, 1974).

ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга (1960—1964), Өргөн хэрэглээний аж үйлдвэрийн барааны сайд (1953—1954), Хөнгөн аж үйлдвэрийн сайд (1948—1953), Сангийн сайд (1948), ЗХУ-ын Ардын аж үйлдвэрийн Ардын комиссар (1939—1940), ЗХОУ-ын СнЗ-ийн дарга (1943—1946). 1927 оны ЗХУ-ын Коммунист Намын гишүүн.


1976, 1979 онудад Косыгин цус харваж, 1980 оны 8-р сард миокардийн шигдээс давтагдаж байжээ. Тэрээр 1980 оны 12-р сарын 18-нд эмнэлэгт зүрх нь гэнэт зогсоод нас баржээ.