Барак Обама

Барак Хуссейн Обама
Barack Hussein Obama, Jr.
Барак Обама

Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс
44 дэх ерөнхийлөгч
Бүрэн эрхийн хугацаа: 2009 оны 1 сарын 202017 оны 1 сарын 20
Дэд ерөнхийлөгч: Жозеф Байден

Төрсөн: 1961 оны 8 сарын 4
Хавай муж улс, Хонолулу
Улс төрийн нам: Ардчилсан Нам
Эхнэр (нөхөр): Мишель Обама
Гарын үсэг
Нобелийн шагналтан Нобелийн шагнал
Хүртсэн он: 2009
Хүртсэн салбар: Энхтайван
Шалтгаан: Цөмийн зэвсгийг хорогдуулах, сөргөлдөөнийг энхийн аргаар зохицуулах талаар гаргасан хүчин чармайлт, амжилтын нь төлөө

Барак Хуссейн Обама (Англи: Barack Hussein Obama, Jr., 1961 оны 8 сарын 4-нд төрсөн) нь АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч юм. Ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө Сенатад Иллиной муж улсаас сонгогдон ажиллаж байжээ.

Тэрбээр 2008 оны АНУ-ын Ерөнхийлөгч сонгуульд Ардчилсан Намаас албан ёсоор нэр дэвшиж, багц саналаар өрсөлдөгчөөсөө хавьгүй олон санал авч, Америкийн Нэгдсэн Улсын түүхэнд анхны африк-америк Ерөнхийлөгчөөр сонгогдсон.

Цөмийн зэвсгийг хорогдуулах, сөргөлдөөнийг энхийн аргаар зохицуулах талаар гаргасан хүчин чармайлт, амжилтын нь төлөө 2009 онд Энхтайвны салбар дахь Нобелийн шагналаар шагнажээ. Тэрээр АНУ-ын Ерөнхийлөгчдөөс Нобелийн шагнал авсан 4 дэх хүн (Теодор Рузвельт, Вудроу Вильсон, Жимми Картерын дараа) болсон.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Барак Хусейн Обама 1961 оны 8 дугаар сарын 4 нд Хавай мужийн Хонолулуд төржээ. Түүний аав ноён Барак Обама, Кени улсын Няанза аймгийн Луо омогт төржээ. Аав нь Английн зарц байсан бөгөөд эцэгтэйгээ цуг ямаа хариулж өсчээ. Тэрбээр Муслимчдын дунд ад үзэгдэж байсан ч хожим нь шашингүйн үзэлтэн болжээ.

Обамагийн ээж Стэнли Энн Данхэм Кансасын Вичитад өсчээ. Түүний эцэг Их хямралын үеэр тосны машин дээр ажилладаг байв. Перл-Харборын Японы халдлагын дараа тэрээр дэлхийн 2 дугаар дайнд явахаар бүртгүүлж Паттоны армид Европыг гаталжээ. Дунхамын ээж бөмбөг үйлдвэрлэх үйлдвэрт ажилладаг байв. Дайны дараа тэд хамт Г.И Билл-д суралцаж, холбооны гэржүүлэх хөтөлбөрийн дагуу байр худалдаж авч Хавай руу нүүжээ.

Баракын аав энэ хооронд Кэниг орхин Хавайд сурах тэтгэлэг хожиж мөрөөдлөө биелүүлэх боломж олджээ. Обамаг төрөх цагт эцэг эх нь Манаод Хавайн их сургуулийн Ийст —Вест төвийн оюутнууд байжээ. Обамаг хоёр настайд эцэг эх нь тус тусдаа амьдрах болж эцэст нь салжээ. Обамагийн аав нь Харвардад докторын зэрэгт суралцахаар явж дараа нь Кени руу буцав.

Түүний ээж Лоло Суторо гэгч Ийст Вест товийн оөр нэг оюутан Индонези иргэнтэй гэрлэлээ. 1967 онд Жакарта руу гэр бүлээрээ нүүж тэнд Обамагийн эх нэгт дүү Маяа Соеторо төржээ. Обама Жакартад сургуульд сурч Индонез хэлээр хичээл үзэж байв.

Дөрвөн жилийн дараа Барак (түүнийг багад нь Барри гэж дууддаг байж)-ыг 10 настай байхад тэр Хавай руу ээжийнхээ эцэг эх Станлеи болон Маделин Дунхамтай, дараа нь ээжтэйгээ амьдрахаар нүүж очив. (Обамагийн ээж нь 1995 онд өндгөвчний хорт хавдраар нас баржээ.)

Тэр алдарт Пунахоугийн Академийн 5 дугаар ангид элсэн орж 1979 онд онц дүнтэй төгсчээ. Сургуульдаа гуравхан хар арьст оюутны нэг нь байлаа. Энд Обама анх гарал угсаа арьс өнгөний ялгааг мэдэх болж Африк-Америк байх ямар Вэ гэдгийг ойлгожээ.

Тэрбээр дурсамжийн номондоо олон төрлийн гарал угсааг бусад хүмүүс хэрхэн хүлээж авах үзэл бодлыг нийгэмд засах, өөрчлөхийн төлөө хичээдэг байснаа бичжээ. Тэр эцэг эхээ салснаас хойш төрсөн аавтайгаа 1971 онд ганц удаа уулзсан. (Эцэг нь 1982 онд машины ослоор нас баржээ) Бас тэрбээр идэр залуу насандаа архи тамхи, кокайн, марихуан хэрэглэж байснаа мөн номдоо хүлээн зөвшөөрчээ.

Ахлах сургууль төгсөөд Обама Лос Анжелес дахь Окксидентал коллежид хоёр жил сураад дараа нь Нью-Йорк дахь Колумбийн Их Сургуульд шилжиж 1983 онд улс төрийн ухааны мэргэжлээр төгссөн юм.

Бизнесийн Олон Улсын корпораци (корпорацийн үйлчлүүлэгчдийг ОУ-ын бизнесийн мэдээллээр хангадаг компани) мөн Нью-Йоркийн олон нийтийн сонирхлын судалгааны бүлэг зэрэгт ажиллаж байгаад Обама 1985 онд Чикаго руу нүүжээ. Тэрээр Чикагогийн Росленд дахь доогуур орлоготой иргэдийн дунд олон нийтийн ажил зохион байгуулж, хотын өмнөд хэсэг дэх Алтгелд Гарденс-ийн нийтийн орон сууцжуулах хөтөлбөрийн ажилд оролцож байжээ.

Шүтлэгтэй гэр бүлд өсөөгүй гэж ярьдаг байсан Обама Чикагод ажиллаж байх үеэр Христийн Тринитигийн Нэгдсэн Сүмд нэгдэн оржээ. Тэрбээр мөн Кенид байдаг хамаатнууд болон төрсөн эцэг, болоод өвөг эцгийнхээ шарил дээр очжээ.

Обама 1988 онд Харвардын Хуулийн сургуульд элсэн орж, 1990 онд Харвардын Хуулийн сэтгүүлийн анхны хар арьст Америк эрхлэгчээр сонгогджээ.

Обама 1991 онд академийн хоёр дахь дээд хүндэтгэлт үнэлгээтэй төгссөн байна.

Хуулийн сургуулийг төгсөөд Обама иргэний эрхийн өмгөөлөгч, хуульчаар ажиллахаар Чикаго руу буцаж Минер, Барнхилл ба Галланд хэмээх хуулийн байгууллагад ажиллах болсон юм. Мөн тэрбээр Чикагогийн Их Сургуулийн Хуулийн сургуульд хичээл зааж, 1992 онд Билл Клинтоны ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчдын бүртгэлийг зохион байгуулах комисст ажиллаж байжээ.

Обама 1995 онд “Аавын Минь Хүсэл Мөрөөдлүүд: Гарал, Угсаа Өвгийн тухай үгүүлэл” хэмээх өөрийн намтар зохиолоо хэвлүүлжээ. Энэхүү номынхоо аудио хэлбэрээр нь Грамми-гийн шагнал хүртжээ.

Обамагийн өмгөөлөгчийн ажил нь түүнийг Ардчилсан намаас Иллинойсийн Мужийн Сенатад нэр дэвшихэд хүргэсэн юм. Тэрээр 1996 онд Хайд Паркын өмнөд хэсгээс соншгдсон билээ.

Энэ он жилүүдэд Обама Ардчилсан болон Бүгд Найрамдах намуудын аль алинтай хамтран ёс зүйн, өргөжүүлсэн эрүүл мэндийн халамжийн үйлчилгээний болон ядуу хүүхдүүдийн боловсролын хөтөлбөрийн хуулийг сайжруулан шинэчлэх тал дээр ажиллав. Тэр мөн ажил эрхлэгч ядуучуудад зориулсан өөрсдөө ажиллаж олох татварын кредитийн хөтөлбөр зохиожээ. Мөн цаазаар авах ялтай шоронгийн хэдэн хоригдлууд буруугүй болох нь мэдэгдэхэд Обама хуулийн байгууллагынхантай хамтран бүх томоохон хэргүүдийг мөрдөн байцаах, ярилцах явцад заавал вилео бичлэг хийлгэж байхыг шаардуулсан билээ.

2000 онд Обама Ардчилсан намаас АНУ-ын төлөөлөгчдийн танхимын тэртүүний сунгаанд нэр дэвшсэн боловч дөрвөн удаа сонгогдсон Бобби Рашд ялагдсан юм.

9 дүгээр сарын 11-ний халдлагаас үүдсэн Ерөнхийлөгч Жорж Бушийн Ирак дахь дайныг эртнээс эсэргүүцэгчдийн нэг нь Обама байсан. Чикагогийн Холбооны Плазад болсон цуглаан дээр Иракт хүч хэрэглэх шийдвэрийг гаргасны эсрэг байгаагаа илэрхийлэх үед буюу 2002 оны 10 дугаар сард Обама мужийн сенатч байсан юм.

“Би бүх дайны эсрэг биш. Би зөвхөн тэнэг дайны эсрэг байдаг. Би юуг эсэргүүцээд байна вэ гэвэл Ричард Пэрлэ, Пол Волфовоц нар болон энэхүү засгийн газрын удирдлагын бусад түр зуурын баатар болох гэсэн хүмүүсийн өөрсдийн үзэл бодлоо бусдын амь нас, зовлон зүдгүүрийг үл харгалзан бидний хоолой руу албадан шахах гэсэн явдлыг эсэргүүцэж байна” гэж тэр хэлжээ.

Иракийн удирдагч Садцам Хуссейний талаар тэрээр “Тэр бол тун оөдгүй нөхөр. Энэ дэлхий болон Иракийн ард түмэн түүнгүйгээр сайхан амьдрах боломжтой. Гэхдээ би Саддамыг Америкийн Нэгдсэн Улс болон эргэн тойрныхоо хөрш орнуудад хандсан илэрхий аюул занал байхгүй гэдгийг, Иракийн эдийн засаг муу байгааг, Иракийн цэргийн хүч өмнөхөөсөө хэд дахин суларсныг, бас Олон Улс хамтын хүчээр түүнийг бусад өөдгүй удирдагчдын адилаар түүхийн хогийн саванд замхран ортол хадгалан барьж байж чадна гэдгийг мэдэж байна” гэж хэлжээ.

Тэрээр цааш нь “Иракийн эсрэг үр дүнтэй дайн явуулахын төлөө АНУ-аас тодорхойгүй хугацаа, тодорхойгүй үнэ цэнэ, тодорхойгүй үр дагавар гарч ирнэ гэдгийг мэдэж байна. Иракт тодорхой шалтгаангүйгээр болон олон улсын дэмжлэггүйгээр түрэмгийлэн дайрах нь Ойрхи Дорнодын гал дээр тос нэмсэн хэрэг болж Арабын улсуудын сайныг биш зөвхөн мууг л дуудсан, Ал Кайдагийн хүчийг улам нэмэгдүүлсэн хэрэг болно” гэж хэлжээ.

АНУ-ын Ирактай хийсэн дайн 2003 онд эхэлсэн бөгөөд Обама энэ үед Бүгд Найрамдах Намын гишүүн Петер Фитцералдын оронд АНУ-ын Сенат-д нэр дэвшихээр шийджээ. Ийнхүү тэрбээр 2004 онд 52 хувийн саналаар саятан Блайр Хулл болон Иллинойс мужийн санхүүч Даниел Хянес нарыг Ардчилсан Намын сунгаанд ялж нэр дэвших эрхтэй болсон юм.

Тэр зун буюу 2004 оны Бостон хот дахь Ардчилсан Намын Улсын Конвенц-д түүнийг Жон Керриг дэмжиж үг хэлнэ үү хэмээн урижээ. Обама тийн үг хэлэхдээ эв нэгдлийн чухлыг дурдаж Бушийн засаг захиргааны болон веджийн асуудлуудаас анхаарлыг өөр тийш хандуулж байгааг шүүмжлэн дайралт хийсэн юм.

“Бид цэнхэр мужуудад нэг бурхныг тахиж, харин улаан мужууддаа болохоор холбооны ажилтнууд номын сангуудаар хөлхөөд байхад тун дургүй. Цэнхэр мужууддаа Литтле Лиги-ийг бэлдэж харин улаан мужууддаа хэдэн гомо найзуудтай. Тэнд Иракийн дайныг эсэргүүцсэн эх оронч ч байгаа, дайныг дэмжсэн эх оронч ч байгаа. Бид бол нэг хүмүүс, бүгд л од болон зурааснууддаа үнэнч, тангаргаа өргөсөн, бүгд л Америкийн Нэгдсэн улсыг хамгаалахын төлөө хүмүүс билээ” гэж хэлжээ.

Конвенцийн дараа Обама эргэн Иллинойс мужийн Сенатын сонгуулийн ажилдаа орсон юм. Ерөнхий сонгуульд түүний өрсөлдөгч Бүгд Найрамдах Намаас нэр дэвшсэн хөрөнгө оруулалтын банкны ажилтан, чинээлэг Жак Райян гэгч байсан боловч түүнийг хуучин эхнэр Жери Райян нь баримтгүйгээр сексийн хэрэгт олон нийтийн өмнө гүтгэсэн бөгөөд үүний улмаас тэрээр 2004 оны зургаадугаар сард сонгуулиас нэрээ татсан юм.

2004 оны 8 сард дипломатч болон хуучин ерөнхийлөгчид нэр дэвшигч хар гаралтай Алан Кеинес Райяныг орлож Бүгд Найрамдах намаас нэр дэвшихийг хүлээн зөвшөөрсөн юм. Обама Кейнесийн эсрэг гурван удаа телевизийн мэтгэлцээнд оролцож эсийн судалгаа, үр хөндөлт, буу зэвсгийн зохицуулалт, сургуулийн хөнгөлөлт болон татварыг бууруулах зэрэг асуудлаар үзэл бодлоо илэрхийлсэн билээ.

2004 оны 11 сарын ерөнхий сонгуулиар Обама 70 хувийн саналаар 27 хувийн санал авсан Кеинесийг ялж Иллинойс мужийн түүхэнд гарч байгаагүй сонгуулийн ялалтыг байгуулсан юм. Ийнхүү Обама шинэчлэн байгуулалтаас хойш Сенатд сонгогдсон дөнгөж гурав дахь Африкийн Америк иргэн болсон ажээ.

2005 оны 1-р сарын 4-нд тангаргаа өргөж ажилдаа орсон Обама Бүгд Найрамдах Намын Сенатч Индиана мужийн Ричард Лугартай хамтран Зүүн Европ болон Орос дахь үй олноор устгах зэвсгийг устгах хуулийн төсөл дээр ажиллажээ. Мөн Бүгд Найрамдах Намын Сенатч Оклахома мужийн Том Корбөнтэй хамтран холбооны улсуудын зарлагыг тооцож гаргадаг вэб хуудас зохион бүтээжээ.

Сенатын хүрээнд шувууны ханиадын аюул заналын галаар анх дурдаж, Катрина шуурганы хохирогчдод хандан үг хэлж, энергийн өөр хувилбарын хөгжлийг дэмжиж, мөн туршлагатай ажилчдын цалин шагналыг нэмэхийн төлөө байсан хүн бол Обама байв. Тэрээр мөн Ардчилсан намын гишүүн Висконсин мужийн Русс Фейнголдтой хамтран Конгрессийн гишүүдийг лоббидох зорилгоор корпорацийн онгоцонд нисч явахад нь аяллын бэлэг тараадгийг болиулсан юм.

Түүний хоёр дахь ном Итгэлийн Зориг: Америк Мөрөөдлийг Эргүүлэн Авах Талаарх Бодлууд нь 2006 оны 10 дугаар сард хэвлэгджээ.

2007 оны 2 дугаар сард Обама 2008 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихийн төлөө өрсөлдөх болсноо олон нийтэд зарласан нь сонинуудын эхний нүүр болж байв. Тэр тэргүүн хатагтай асан одоогийн Нью Йорк хотын Сенат хатагтай Хиллари Родхам Клинтонтой нэлээд ширүүхэн өрсөлдсөн бөгөөд 2008 оны 6-р сарын 3-нд ялж нэр дэвших эрхтэй болжээ. 2008 оны 11-р сарын 4-нд Обама Бүгд Найрамдах намын нэр дэвшигч Жон МкКайныг ялсанаар Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан юм.

Обама эхнэр Мишелтэйгээ 1988 онд Чикагогийн хуулийн байгууллага Сидлей ба Аустин-д зуны гуслахаар ажиллаж байх үедээ танилцжээ. Тэд 1992 оны 10 дугаар сард гэрлэж одоо Чикаго хотын Сауд Сайд, Кенвүүдэд хоёр охин Малиа (1998 онд төрсөн), Саша (2001 онд төрсөн) нарынхаа хамт амьдардаг.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

Өмнөх
Жорж Уокер Буш
Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгч
2009 - 2017
Дараах
Доналд Трамп