Мишель Обама
Мишээл Лавон Робинсон Обама (англи. Michelle LaVaughn Robinson Obama; 1964 оны 1-р сарын 17-нд төрсөн) -АНУ-ын 44 дахь Ерөнхийлөгч Барак Обамагийн гэргий, өмгөөлөгч мэрэгжилтэй. 2009 оны 1-р сарын 20-ноос 2017 оны 1-р сарын 20-ны хооронд АНУ-ын Африк гаралтай анхны тэргүүн хатагтай болсон.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Мишель Робинсон Иллиной мужийн Чикаго хотын өмнөд хэсэгт ус сувагийн ажилтны гэрт 1964 онд төрсөн байна. Дунд сургуулиа төгсөөд 1981 онд Принстоны Их сургуулийн социологийн ангид ороод 1985 онд дараа нь Харвардын Их сургуулийн Хуулийн сургуульд сурч хуулийн докторын зэрэг хамгаалаад Чикаго хотын «Сидли Остин» хуулийн фирмд ажилд ороод Барак Обаматай танилцаад 1992 онд гэрлэсэн байна.
Мишель Обама 1992 онд Чикаго хотын захиргаанд ажиллах болжээ.
1993 онд залуучуудын Public Allies байгууллагад олон нийтийн ажил хийх болж, Чикаго дахь салбарын гүйцэтгэх захирал болов.
Мишээл Обама 1996 онд Чикагогийн их сургуулийн оюутантай ажиллах деканы туслах боллоо.
Мишээл Обама 2002 онд АНУ-ын анагаах ухааны нэг гол төв - Чикагогийн их сургуулийн дэргэдэх Анагаах ухааны академик төвд эхлээд олон нийтийн ажил хариуцсан гүйцэтгэх захирлаар ажиллаж, дараа нь 2007 оноос 2009 он хүртэл олон нийтийн асуудал, гадаад бодлогын асуудал хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.
Мишээлийн дүү- Крейг Робинсон, Орегон мужийн Их сургуулийн Сагсан бөмбөгийн эрэгтэй багийн дасгалжулагч ажээ.
Тэднийх Малиа /1999/, Саша /2001/ гэж хоёр охинтой.
Мишээл Обама "Бий болох" /Becoming/ хэмээх номоо 2018 оны 11 сард гаргаж сүүлийн жилүүдэд гарсан хамгийн өндөр гүйлгээтэй ном болжээ. /40 гаруй хэл рүү орчуулагдсан байна/.