Jump to content

Принстон Их сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Принстон Их сургууль (Англи: Princeton University) АНУ-ын ууган бөгөөд дэлхийд нэр хүндтэй, хувийн судалгааны Их сургуулиудын нэг юм. АНУ-ын Нью-Жерси мужийн Принстон хотод байрладаг. Тус Их сургууль нь Америкийн хувьсгалаас өмнө байгуулагдсан 8 Их сургуулийн нэг юм.

Принстоны их сургууль нь шинжлэх ухаан, хүмүүнлэг, нийгмийн шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр бакалавр, магистрын зэрэг олгодог.

Анх 1746 онд Нью-Жерсийн коллеж (англи. College of New Jersey) нэртэй байгуулагдаж, Британийн Хойд Америк дахь колониудын 4 дэх коллеж болсон юм. Анх Нью-Брансвик хотод, Их сургуулийг үүсгэн байгуулагч, ламтан Жонатан Дикинсоны гэрт нь хичээлүүд ордог байжээ. Их сургууль 1756 онд Принстон хот руу шилжин нүүсэн юм.

Их сургуулийн бүрэлдэхүүн хэсэг

[засварлах | кодоор засварлах]