Альберт Эйнштейн

Альберт Эйнштейн (Albert Einstein, герман дуудлага нь Айнштайн, * 1879 оны 3 сарын 14-нд Германы Ульм хотод төрсөн- †1955 оны 4 сарын 18-нд АНУ-д нас барсан) нь Германы агуу алдартай онолын физикч эрдэмтэн байв. Зөв дуудлага нь Айнштайн боловч социализмын үед Оросоор дамжуулан хүний нэрийг орос эх сурвалжийг баримтлан бичдэг байснаас ийнхүү олон нийтэд буруу хэвшжээ. Түүний онолын физикт оруулсан хувь нэмэр нь физикийн ертөнцийг асар ихээр өөрчилсөн билээ.
Түүний судалгааны үндсэн чиглэл болох гол харьцангуйн онол нь орон зай ба цаг хугацааны ойлголтыг үндсээр нь өөрчилсөн юм. Тэрээр 1905 онд гаргасан "Хөдөлж буй биетийн электродинамик" гэсэн гарчигтай ажлынх нь агуулга нь харьцангуйн тусгай онол хэмээн тодорхойлогдсон билээ. Эйнштейн 1916 онд харьцангуйн ерөнхий онолоо нийтлүүлсэн. Мөн тэрээр Квант физикт дорвитой хувь нэмэр оруулсан бөгөөд 1905 онд хэвлүүлж байсан Фото-электроны эффектийн тайлбараараа 1922 оны арван нэгдүгээр сард 1921 оны физикийн Нобелийн шагнал хүртсэн билээ. Түүний онолын ажлууд болон E=mc2 масс-энергийн тэнцэтгэл нь атомын бөмбөг ба цөмийн энергийн хөгжилд шууд бусаар нөлөөлсөн. Мөн тэрээр Буддизмын үзэл суртал шинжлэх ухаантай хамгийн ойр хэмээсэн байдаг.
Физикийн нээлтүүд[засварлах | кодоор засварлах]
Альберт Эйнштейн нь физикийн шинжлэх ухаанд олон шинэ нээлтүүдийг хийсэн бөгөөд түүний хамгийн гол 5 нээлтийг дурдвал:
- Харьцангуйн тусгай онол
- Гадаад фотоэффектийн хууль
- Бозе-Эйнштейний конденсаци
- Хар нүхний онол
- Харьцангуйн ерөнхий онол
Эдгээр бүх нээлтүүд нь өдгөө нобелийн шагнал хүртэх хэмжээний ажлууд хэмээн үнэлэгдэж буй бөгөөд түүний хамгийн чухал нээлт хэмээн тооцогддог харьцангуйн тусгай ба ерөнхий онолоороо биш харин Гадаад фотоэффектийн хуулиараа 1921 онд Нобелийн шагнал хүртсэн билээ.
Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

- Ном ба утга зохиол: Альберт Эйнштейн Германы үндэсний ном сангийн каталогт
- Түүний бүтээсэн ба түүний тухай бүтээлүүд: Альберт Эйнштейн Германы дижитал номын санд
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ Hans-Josef, Küpper (2000). "Various things about Albert Einstein". einstein-website.de. Archived from the original on 2011-07-22. Retrieved 2009-07-18.
- Альберт Эйнштейн
- Паневропын холбооны гишүүн
- 20-р зууны одон оронч
- 20-р зууны физикч
- Физикийн Нобелийн шагналтан
- Германы Гавьяаны одон шагналтан (энхтайвны зэрэг)
- Копли медаль шагналтан
- Тел-Авивын хүндэт иргэн
- 20-р зууны Леопольдинагийн гишүүн
- Гөттингений Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- АНУ-ын Урлаг ба Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- АНУ-ын Үндэсний Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- АНУ-ын Гүн Ухааны Нийгэмлэгийн гишүүн
- Байерны Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- Пруссийн Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- Нидерландын Ханы Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- Деи Линчеи Академийн гишүүн
- Оросын Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- Ханы Нийгэмлэгийн гадаадын гишүүн
- Ростокийн их сургуулийн хүндэт доктор
- Сан Маркосын их сургуулийн хүндэт доктор
- Принстон их сургуулийн хүндэт доктор
- Цюрихийн техникийн дээд сургуулийн хүндэт доктор
- Цюрихийн техникийн дээд сургуулийн багш
- Берлиний Хумбольдтын их сургуулийн багш
- Лайден их сургуулийн багш
- Нацизмын үед Германы эзэнт гүрнээс дүрвэгч
- Еврей
- Вальхалла
- Берний хүн
- Цислейтанийн хүн
- АНУ дахь Германы цагаач
- АНУ дахь Швейцарын цагаач
- Германчууд
- Харьяалалгүй хүн
- АНУ-ын хүн
- 1879 онд төрсөн
- 1955 онд өнгөрсөн